Эдүгээгийн хэлэлцэгдэж байгаа ҮХНӨ-ийн төслийн ажлын хэсгийн гишүүн O. Машбат өөрийн фэйсбүүк хуудсандаа “Би АНУ-д суралцаж төгссөн боловч АНУ-г ийм сайн рекламдаж чадахгүй юм байна. АНУ-ын системийн тайлбарлаж өгсөнд баярлалаа. Гэхдээ хоёр асуулт байна:
1.АНУ-ын системийг 200 гаруй жилийн турш олон олон улс хуулж авах гэж тогтсон, бүгдэд нь дарангуйлал тогтоод дууссан. Үүний учир [юу] вэ?
2. Монгол бол Америк биш. Америкийн Ерөнхийлөгчийн засаглал Монголд тохирно гэсэн баталгаа хаана байна вэ? Бид дуурайгаад дампуурсан улсуудынх нь араас орохгүй гэсэн баталгаа хаана байна вэ? Миний уншсанаар бол харьцуулсан улстөр гэж шинжлэх ухаанд эхний асуултыг нь судалсаар "Ерөнхийлөгчийн засаглал зөвхөн Америкт л таарах юм байна, бусад нь хэрэггүй, парламентынх нь найдвартай шүү" гэсэн дүгнэлт гаргасан санагдана. Ингэж бодохоор л “Уулын бугыг хараад унасан бухаа тавив” гэдэг шиг юу ч үгүй хоцрох вий гэж эмээнэ” гэжээ. Эл учир би уг асуултад хариулах нь зүйтэй биз ээ.
Юуны түрүүнд асуулт тавьж байгаад талархаж байна! Асуултаас хариулт, харилцан ярилцлага, хэлэлцүүлэг эхлэх! Талцал, намчирхал хуваагдалд гүүр тавьж харилцан ойлголцол бий болгохын үр хөврөл. Тиймээс энэ эрүүл, ухаалаг зүйл! Браво! Харин энэ санаачилгыг ойлголцлын гүүр болгох хэрэгтэй.
Таны асуултад хариулахын өмнө “Би АНУ-д суралцаж төгссөн” гэсэн мэдэгдэлд коммент өгөх ёстой гэж үзэв. Таны “Би АНУ-д суралцаж төгссөн” гэдэг мэдэгдэл би мэднэ (argumentum ad verecundiam) гэдэг аргумент. Би номыг нь үзсэн, ногоотой шөлийг нь уусан тиймээс би мэднэ гэдэг аргумент. Би улс төр судлаач учир, би хуульч учир би мэднэ гэдэг аргументуудын жишээ. Хүмүүс хэзээ ийм аргумент хийдэг вэ? Хэзээ тэдний аргумент бусдыг өөрөөр итгүүлэх, үнэмшүүлэхэд хүчин мөхөстөхөд хэрэглэдэг. Тиймээс энэ үнэний тухай аргумент биш, харин эрх мэдлийг булаан авч үзэл бодлоо хүчээр тулгах оролдлого! Харамсалтай нь Монголд, ялангуяа, залуусын дунд маш их түгээмэл байгаа аргумент. Энэ үнэнийг олох аргумент огт биш!
Нөгөө талаар та Тэнгисийн цэргийн сургуульд аюулгүй байдлын асуудлаар Далай ламын дүр тодруулах тезис бичиж магистр хамгаалсан. 15 сарын хөтөлбөр болов уу гэж бодож байна. Алдсан бол залруулаарай. Аюулгүй байдлын асуудал ч, Далай ламын дүр тодруулах асуудал ч Үндсэн хууль, төр байгуулах ухаанаас заагтай зүйл. 15 сар ч тезис бичихэд их хугацаа биш! Улс төр, хууль судлахад МУИС ч, Монголын аливаа сургуулиуд ч шилдэг сургууль, хөтөлбөрүүд биштэй адил Тэнгисийн цэргийн сургууль ч Үндсэн хууль, харьцуулсан улс төрийг судлахад тэргүүлэх сургууль бас хөтөлбөр ч биш. Би үүнийг зөвхөн танд өөрт чинь зориулж хэлж байгаа юм биш. Таны үйлдлээр жишээ болгож ийм үйлдэл хийдэг хүмүүст, ялангуяа залууст хандаж хэлж байгаа юм гэдгийг ойлгоорой.
Одоо таны эхний болон сүүлийн асуултад хариулъя. Гэхдээ асуултаар хариулъя. Та надад АНУ-ын Үндсэн хуулийн тогтолцоог яг бүрнээр нь “хуулж авсан” цорын ганц жишээ хэлнэ үү? Ерөнхийлөгчийн гэдэг “сурах бичгийн” ангилал нэг хүн амд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүний хувьтай (GDP per capita) адилхан БҮДҮҮВЧЛЭЛ гэдгийг нэг биш удаа ярьж байсан. Өөрөөр хэлбэл Оюу Толгой эхэлснээр Монголын GDP per capita мэдэгдэхүйц өссөн ч Монголын хүн амын халаасанд тэр ногдох хувь ордоггүйтэй адил зүйл. Тиймээс би Ерөнхийлөгчийн засаглал гэхдээ зөвхөн АНУ-ын системийг л ойлгож ярьдаг гэдгээ нэг биш удаа онцолсон. Тиймээс та АНУ-ын Үндсэн хуулийн тогтолцоог, гэхдээ танд хялбар болгох үүднээс зөвхөн төрийн тогтолцоо буюу зөвхөн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийнх нь тогтолцоог яг бүрнээр нь “хуулж авсан” цорын ганц жишээ хэлнэ үү? Танд тийм жишээ байхгүй бол та GDP per capita ярьж байгаа хэрэг. Энэ бол бүдүүвчлэлийн буюу тэгшитгэх (generalization) аргумент. Хэрэг дээрээ бол харин нөгөө тэмээ гэхлээр ямаа гэв гэдэгтэй адил зүйл.
АНУ-ын Үндсэн хууль хамгийн анхны Үндсэн хуулийн хувьд дэлхийн бүх улс орны түүний дотор Английн ч Үндсэн хуулийн системд нөлөөлсөн боловч, харамсалтай нь нэг ч орон ядаж төрийн тогтолцоог нь бүрнээр нь авч хэрэглээгүй. Авч хэрэглээгүй нь улс орон бүхний өөрсдийнх нь түүх, улстөрийн тэмцэлтэй холбоотой юм. Энэ таны сүүлийн асуултын хариулт.
Хоёрдугаарт,
“Монгол бол Америк биш. Америкийн Ерөнхийлөгчийн засаглал Монголд тохирно гэсэн баталгаа хаана байна вэ?” Би мөн л таны асуултад мөн л асуултаар хариулъя. Монгол Англи ч биш, Монгол Герман ч биш, Монгол Итали ч биш! Англи, Герман, Италийн гэх мэтийн тогтолцоо Монголд “тохирно” гэсэн баталгаа хаана байна вэ? Энэ асуултаас та ямар асуулт, аргумент дэвшүүлснээ харж байгаа байх. Энэ бол тойруулах (petitio principia) аргумент. Монгол онцлог тиймээс Монголынх онцлог байх ёстой гэсэн зүйл.
Хэрвээ ОНЦЛОГ ба ТОХИРОХын логикоор сэтгэвэл харь улс орны парламентын засаглалыг Монголд хэрэглэх, Монголд тохирно гэж зүтгэх, маргах ямар ч үндэс танд ч, таны нөхдөд ч байхгүй. Өөрөөр хэлбэл энэ асуулт, аргументыг тавьснаараа та өөрсдийнхөө аргументыг үндэсгүй болгож байгаа юм. Нөгөө талаар таны логикоор сэтгэвэл та ч АНУ-д очиж сурч, та бидний суралцаад, судлаад байгаа хууль, улс төр гэх мэт ухаанууд (discipline) ч байх үндэсгүй юм. Түүний оронд магадгүй улс орон болгон өөр өөрсдийн “шинжлэх ухаантай” байх байсан болов уу. Тиймээс таны асуулт, аргумент таныг мухардалд оруулж буйг харж байгаа байх гэж найдна. Улмаар таны логикоор сэтгэвэл чухам та мэтийн харь орны парламентын засаглалыг шүтэгчид “Уулын буга хараад унасан бухаа тавиад” юу ч үгүй хоцорчхоод байгаа бус уу? Тэгээд засах гэж оролдож байгаа бус уу? Таны үгийг хэрэглэхэд “ТОХИРЧ” байсан бол та засах гэхгүй болов уу.
Нөгөө талаар парламентын засаглал Монголын өөрийнх нь уламжлал гэж маргах үндэслэл танд байхгүй. 1990-ээд оноос өмнөх дэглэмийг та парламентын засаглал гэж маргахгүй байх гэж найдна. Харин 1992 оноос хойших нь парламентынх ч бас ерөнхийлөгчийнх ч биш. Сурах бичгийн ангиллаар үүнийг ХАГАС ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХ гэдэг юм. Тиймээс 1992 онд бид парламентын засаглал сонгож авсан гэдэг аргумент худал аргумент! Парламентын засаглалыг сонгож авсан гэхийн оронд харин ч парламентын засаглалыг няцаасан нь үнэн. Тэр ч байтугай Ерөнхийлөгчийн засаглалыг сонгож авсан гэж үзэх үндэслэл илүү бий!
Учир нь АИХ-ын гишүүдийн олонх нь чухам парламентын засаглалыг сонгоогүй учир Ерөнхийлөгчийг парламентаар сонгох саналыг няцааж Монголын ард түмэнд Ерөнхийлөгчөө сонгох эрхийг нь, бүр тэгэхдээ ерөнхийлөгчийг нь хоёр удаа сонгогдох эрхтэйгээр олонхоороо баталсан нь факт. Түүгээр ч барахгүй ерөнхий сайд, засгийн газрын гишүүдийг зөвшилцөн УИХ-д нэрийг нь дэвшүүлэх эрхийг ч ерөнхийлөгчдөө өгсөн нь Үндсэн хууль дээр бичээстэй бий. Тиймээс 1992 онд АИХ парламентын засаглалыг няцааж, Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон гэж үзэх үндэслэл хавьгүй өндөр. Тиймээс АИХ парламентын засаглалыг сонгоогүй юм. Тиймээс “Бид 1992 онд парламентын засаглал сонгодгоо сонгочихсон. Одоо Ерөнхийлөгчийн засаглал сонгох тухай асуудал байхгүй!” гэж дахин дахин давтан сурталдаад байгаа Д. Лүндээжанцан хэрэг дээрээ дахин дахин давтан худлаа ярьж иргэд, сонгогчдыг төөрөлдүүлж байгааг цохон тэмдэглэх хэрэгтэй. Монголын ард түмэн 1990 онд ардчиллыг сонгож, АИХ түүнийг нь хуульчилсан юм. Бодвол Д. Лүндээжанцан парламентын засаглалыг сонгож, харин АИХ 1990 оны ардчилсан хувьсгалын ололтыг хамгаалж, ард түмэндээ ерөнхийлөгчөө сонгох эрхийг өгч ардчилсан засгийг сонгож, Д. Лүндээжанцангийн парламентын засаглалыг няцаасан мэт. Тиймээс АИХ 1992 онд парламентын засаглалыг няцааж, Монголын ард түмэнд ерөнхийлөгчөө сонгох эрхийг нь өгч ардчилсан засаг сонгосон юм.
Мэдээж засаглалын тогтолцоо, эрх мэдлийн хуваарийг урлахад АИХ алдаа гаргасан нь бий. Магадгүй алдаа ч биш харин Д. Лүндээжанцан мэтийн этгээдүүдээс үүдсэн эвлэрэл ч байсан байхыг үгүйсгэхгүй. Алдаа байсан ч номыг нь үзээгүй, ногоотой шөлийг нь уугаагүй хүмүүсийг буруутгаж чадахгүй. Буруутгах үндэслэл ч байхгүй. Тэр бол мэдэхгүйн зовлон.
Харин та ба таны нөхөд сурсан, мэдсэн хирнээ ерөнхийлөгчөө сонгох эрхийг нь ард түмнээс хурааж хэсэг бүлэг зохион байгуулалтай хүмүүст өгөх гэж байгаа чинь ардчилсан засаг тогтоох гэж байгаа хэрэг үү? Aрд түмнээс эрх мэдлийг нь хурааж ардчилсан засаг тогтоодог хэрэг үү? Mөн ард түмний сонгосон парламентаас нь Засгийн газрыг байгуулах эрхийг хурааж нэг хүн, нэг намд өгөх гээд зүтгээд байгаа байхаа? Ард түмний сонгосон парламентаас эрхийг нь хурааж нэг хүн, нэг намд өгч ардчилсан засаг тогтоодог хэрэг үү? Тэр ч байтугай ард түмний сонгосон ерөнхийлөгч, парламент хоёроос нь шүүгч нарыг томилох, буулгах эрх мэдлийг нь хурааж шүүгч нарт өөрсдөд нь өгөх гээд байгаа байхаа? Хэний ч сонгоогүй, эрх ашиг нэгтэй зохион байгуулалттай хэсэг бүлэгт төрийн эрх мэдлийг өмчлүүлж ардчилсан засаг тогтоодог хэрэг үү? Та нар юу хийж буйгаа мэдэж байгаа юм уу? Мэдсээр ингэж байгаа бол юу хийж буйг чинь ард түмэн, иргэд сонгогчид эрхбиш эрт, орой харах байлгүй гэж найдна! Харуулах нь энэ орны иргэний хувьд миний эрх ч, үүрэг ч!
Харин асуулт тавьж, хариулах боломж олгож, улмаар хэлэлцүүлэг өрнүүлэх суваг нээсэнд талархаж байна. Энэ суваг ойлголцлын гүүр болж өргөжих болтугай гэж хүсэж буйгаа ташрамд илэрхийлье!
Доктор Л.Мөнх-Эрдэнэ
Сэтгэгдэл0
Sounds Great. Class.Bravossimo n Bellissimo.
Саарал ордон ардчиллын дүр эсгэсэн алуурчин хулгайч авлигачдын мафийнхны үүр уурхай болсон.Ийм байдлаар Монгол улсын түүхэнд бичигдэн үлдэх болно.
Асуултыг асуултаар хариулнаа гэж
1990 оны 1 сар 1 шууд цэвэр ардчилсан улс болчихно гэж ямар ч боломжгүй зүйл. 70 жил социализмын нийгэм ноёрхосон байхад. маргааш нь ардчилалд цэвэр амьдраад эхэлнэ гэж байхгүй. 2010 он хүртэл ямар ч байсан улс орныг хагас эрлийү социализмоор социализмын нөхөд удирдсан. харин 2010 оноос хойш 80, 90 оны залуус улс төр бол хувийн байгууллагуудад шийдвэрлэх үүрэгтэй оролцож эхэлсэн гэхэд бараг хилс хэрэг болохгүй. ардчилалын алдаа 30 жил энэ тэр хуцаад байдаг юм. 1990 онд төрсөн 1 настай хүүхэдээр удирдуулж ирсэн бол бас дуугуй байж болох юм. Монголыг төрийг 50, 60, 70 оны социализмаар хүмүүжсэн нөхөд бараг 15 жил бүтэн удирдсан байна. Одоо ч гэсэн социализмаасаа цэвэр салж чадахгүй тэтгэвэр тэтгэмж гэж бэлэнчилүүлсэн улс төрийн бодлоготой хэвээр шүү дээ. Гавьяат дуучин тамирчин гэх мэт гадаад ардчилсан улсад тийм байдаггүй л гэж сонссон.
Асуултыг асуултаар хариулна гэдэг еертее итгэлгуйн шинж. Америкийн засаглалын хэлбэрийг иш татан еронхийлогчийн засаглал монголд хэрэгтэй гэдгийг энэ хоер нийтлэлээрээ тайлбарлахыг оролдлоо гэж ойлгов. Болноо. АНУ еертее тохирсон YX, еертее тохирсон засаглалын хэлбэр, хегжлийн замыг сонгосноор энэ 200 жилийн хугацаанд дэлхийд бух талаараа тэргуулэх улс болон хегжсен гэдэгтэй хэн ч маргахгуй. Тэд энэ сонгосон замаасаа хэзээ ч ухраагуй, енгерсен зууны эхэн уеийн их хямралын уед ч аль нэг тийшээ холбироогуй, хэн нэгэн Улдимир пролетарийн хувьсгал хийж хун терелхтний хегжлийн замаас нь гажуудуулаагуй. Бух зуйл номын есоор явсан учраас одоогийн хегжил цэцэглэлтэд хурсэн.Тэнд бух юм ном есоор явжээ. Харин пост коммунизмын гэх орнууд, коммунист дэглэмд будилж яваад зах зээл, ардчилллын зам руу орсон улсууд Еронхийлогчийн засаглалыг сонгоод юу хожив, юу алдав, ямар ололт байна, ямар гажуудал гарав гэдэг дээр тогтож яривал бидэнд илуу наалдацтай...
Европын социалист лагерийн орнууд дэглэм нь нуран унасны дараа бугд парламентийн засаглалыг сонгосон, Молдав Болгар Румынийг эс тооцвол бугд хегжингуй орнуудын тоонд орчихсон явна. ЗХУ задрахад Еронхийлогчийн засаглалыг сонгосон дундад азийн орнууд, Белорусь зэрэг орнуудад хегжил, нэг хунд оногдох ДНБ ний унэ,баялгийн хуваарилат, хуний эрх, боловсрол, эруул мэнд гээд гол гол асуудлууд ямар хэмжээнд байгаа талаар энд ярих илууц биз. Харин Еронхийлогчийн засаглал тогтсоноор олигарх дэглэм мехне гэдэг бол увайгуй худал зуйл. Харин илуу хучирхэгжин хегжине. Тод жишээ нь хойд хершийн Еронхийлогчийн засаглал. Тэнд улсынхаа экспортын бутээгдэхууний 60 хувийг эзэлдэг нефть- хийн салбард ноелогч улсын уйлдвэруудийн удирдагч нэртэй хязгааргуй баяжсан олигархуудын мафийн зохион байгуулалтаар удирддаг Еронхийлогчийн засаглал тогтчоод байна. Нефть- хийн салбарын шинжээч/зевлех Крутихины ярилцлага OstWest cайт дээр гарж.

D-r hvn zvvdelj genee. Tegehdee bvr erveehei bolj zvvdeljee. Harin sereed "Bi erveehei bolj zvvdelj vv? Erveehei ni bi bolj zvvdelj vv ?" geed uchiraa oloh gej munginajee.
Бодох л зуйл !! Лундээжанцан ( МАН - ын бууны нохой !) гэгч Ламзав , Товуусурэн г.м хэдэн хэнхэг овгодууд нуурэндээрээ наачихаад торийн эргэлт хийх гэж санаархаад байгаа юм биш биз ...?!!
Америкийг шууд хуулбарла гэсэн агууллага бүхий зүйл сурталдаад байгаа нь бас л дахиад 30 жилээ ардаа орхиж бид ингэж л балрахгүй байж дээ гэж амаа барихад л хүргэнэ. Тиймээс Ганц нэг хүний онол,сурсан судалсан зүйлээр бус амьдралаасаа ургасан асуудлаа бид цааш яах ёстой вэ гэдгээ ёстойл Долоо хэмжиж нэг огтлох хэрэгтэй.Ийм тулгасан маягийн онол,сэтгэхүй хэндч ач тусаа өгөхгүйл болов уу?

уул нь асуудлыг их аятайхан сөргөж тавьж. харин комментууд бишээ. том асуудалд хэт жижиг коммент байна. браво
Gadnyhan Mongol-g eronhiilogchyn hagas zasaglaltai l gedeg ium daa. Er ni parliament bn uu eronhiilogch bn uu hamaagui ium bish uu?
1992 онд парламентын засаглал сонгодгоо сонгочихсон. Одоо Ерөнхийлөгчийн засаглал сонгох тухай асуудал байхгүй!” гэж дахин дахин давтан сурталдаад байгаа Д. Лүндээжанцан хэрэг дээрээ дахин дахин давтан худлаа ярьж иргэд, сонгогчдыг төөрөлдүүлж байгаа