Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд "гэгээнтэн" байдаг. Зургаан нас хүрэх хугацаанд "суутан" байдаг. Арван нэгэн нас хүрмэгц "жирийн хүн болчихдог" гэсэн мэргэдийн гаргалга байдаг. Учир нь аливаа хүүхэд эхээс төрөхдөө хүн төрлөхтөнд заяадаг бүхий л авьяас чадвар, ухааны үндсэн өгөгдөхүүнтэй гарч ирдэг.
Эхийнхээ хэвлийд арван cap тээгдэхдээ төрсөн хойноо туулах ёстой бүх амьдралынх нь хөтөлбөрийн ул эх бүрэлддэг байна. Эхээсээ удамшлын сайн юмыг бас саар юмыг ч тэрхүү арван сард "өмчлөн" авдагаар барахгүй жирэмсэн хугацаандаа эх нь тамхи, архи, зохимжгүй хоол, эм тан хэрэглэсэн байваас тэрнийг нь мөн л ураг нь хүлээн авч хожим гажиг болж мэдэх "дагавартайгаар" төрдөг байна.
Дээр цагт хутагт, хувилгаад, гэгээнтэнгийн хойт дүрийг тодруулах зан үйлийг гурван насанд нь юм уу зургаан наснаас нь хэтрүүлэхгүй хугацаанд шинжин тодруулдаг байсан нь ерийн явдал биш байжээ. Учир нь хүүхэд хоёр насандаа урьдах амьдралаа санаж эхлээд долоон насандаа мартчихдаг.
Гэхдээ хүүхэд болгоныг ч тийнхүү шинжин тодруулдаггүй байснаас маш олон хутагт, хувилгаадын өгөгдөхүүн илрэх 3-6 насанд нь эцэг эх, ахмад хүмүүс анзааралгүй байсаар арван нэгэн нас хүргэчихдэг байсан тул хувилгаан, гэгээнтний нь өгөгдөхүүн орхигдож, "ерийн хүний" хэв шинжинд орчихдог нь түгээмэл хандлага байсаар ирэв.
Гэтэл үүнийг шинжлэх ухааны үүднээс ойлгосон барууныхан, ялангуяа Америк улсад саяхнаас “арван нэг хагасын" шалгалтыг хүүхдүүд дунд явуулдаг болжээ. Арван нэгэн нас хагастайд нь хүүхдийн авьяасыг шалгадаг болсон байна.
Тэгээд юунд авьяастай, ямар чадвартай, ямар сонирхолтойг нь тогтоож ирээдүйн мэргэжлийг нь сонгуулдаг болжээ. (Энэ тухай би нэг бус удаа бичсэн, хамгийн сүүлд "Арван нэгийн эргүүлэг" гэсэн нийтлэл "Дал" сонинд гарсан тул үл нуршму)
Арван нэгэн нас бол аливаа хүний насны анхны мөчлөгийн хугацаа юм. Нарны идэвхжилийн хугацаа ч бас 11 жилийн мөчлөгтэй байдаг. Хүний бие арван нэгэн жил дутамд өөрчлөлт үздэгийн учир тэр. Энэ нь хүний амьдралын онцгой үзэгдэл.
Гэхдээ "хувилгаан", "суутан" болох өгөгдөхүүнийг 3-6 насанд илрүүлж болох атал үүнийг анхаарч, тоодог эцэг эх бараг байдаггүй нь хүн төрлөхтний "сэтгэлгээний нийтлэг цоорхой" юм. "Нялх юм, балчир юм" гэж "хөөрхийлсөөр" байгаад хутагт, хувилгаад, суутан болох үр хүүхдээ "танилгүй" явуулсаар зүгээр л "ердийн хүн" болгочихдог нь их алдас мөн.
Түүгээр барахгүй хүүхэд төрүүлсэн эхийн "ангир шар уургийг" нь хөхүүлдэггүй болсон. Ялангуяа өнгөрсөн зууны тавиад оноос хойш төв, суурин газрын эмнэлэгт төрсөн хүүхэд нялхасыг шууд ангир уургаар нь амлуулж болохгүй гэдэг орос эмч нарын мухар сүжгийг манай эмч нар уулгамч юм шиг баримталдаг болсноос хойш төрөлхийн дархлаажилт султай хүүхэд олширсон юм.
Нялхас эхээс төрмөгц ангир уургаараа амлавал дархлаажилт болон бусад гарвал зүйн (генетик) байгалиас буй болгодог жам ёс, хөтөлбөр эвдэрч хожим муу нөлөө нь илэрдэг аюулаас сэрэмжлэгддэг байна.
Сүүн тэжээлтэн ямар ч амьтан эхээс төрмөгц эхийнхээ халуун ангир уургийг хөхөж дархлаажаад бие хамгаалах эсэргүүцэлтэй болдог нь заяамал хууль юм. Үүнийг зөрчвөөс өөрсдөө хохирдог ажээ. Эхээс сая төрсөн нялхас гэдэг бол бие махбодын хувьд
а. Минутад авах амьсгаа нь 2000 шоо сантиметр эзлэхүүнтэй байдаг. Гэтэл том хүн 6000-10 мянган сантиметр эзлэхүүнтэйгээр амьсгална.
б. Нялхсын толгой нь биеийнхээ уртын дөрөвний нэгтэй тэнцдэг том хүнийх бол наймны нэгтэй тэнцдэг. Хөл нь биеийнхээ гуравны нэгийн хэмжээтэй байдаг бол том хүнийх хоёрны нэгтэй тэнцүү байдаг.
в. Уураг тархи нь 400 грамм тул том хүнийхээс гурав гаруй дахин бага байдаг.
Эхээс сая төрсөн нялхас гэдэг бол мэдрэл, сэрэмжийн хувьд
а. Нүдээ нээх, аних, мээм хөхөх, залгилах, уйлж хашгирах, найтаах үйлдэл төрөлхийн заяамал байдаг.
б. Хоногийн ихэнх хугацаанд нойрсох "хөтөлбөртэйн" дээр юм базах, дургүйцэн түлхэх, хамгаалах үйлдэл хийж, баримжаа, зүг чигийг мэдэрдэг.
в. Хэрэгцээгээ (хоол унд)илэрхийлэх, биеийн өвдөх, ядрахыг "өгүүлэх" мэдээлэх арга нь уйлж, чарлах, сарвалзах хэлбэртэй.
г. Хоёр сартай орчмоосоо эхлээд дуу авиаг шулганах хэлбэрээр эхлэн улмаар "ав", "өг", "за", "уу", "ид" гэх богинохон үгээр хэлд орох бэлтгэлээ хийдэг.
Нэг настай болж эхлэх үедээ нялхсын үйлдэл зорилготой болж эхэлдэг
а. Гол "хөдөлмөр" нь тоглоом болдог. Тоглоомоор "хорвоотой танилцаж" эхэлдэг. Тоглоом нь нас нэмэх тусам идэвхтэй болж анхаарал, хөдөлгөөн, дүрслэн бодох, төсөөлөх сэтгэлгээ нь хөгжиж эхлэнэ. Шаламгай, зальжин чанар олж авахад нь тус болно.
б. Гол "хичээл" нь дуурайлт болдог бөгөөд том хүмүүсийн үг хэл, үйл хөдлөл, зан авир, хувцас хунарыг хүртэл дуурайж, адилхан хийхийг эрмэлзэнэ. Томчуул энэ үед нь хүүхдэд "муу үлгэр" үзүүлэх шиг хортой юм байхгүй.
в. Хүн болж хөл дээрээ босохын бэлтгэл нь "мөлхөх". Хүүхэд заавал мөлхөх шатыг дамжиж хөлд орох учиртай. Хөлд орох дасгал болсон мөлхөх нь "дөрвөн хөллөх" үйл явц учир гар нь мөн хөдлөж сурдаг ажээ. Харин сүүлийн үеийн залуу эцэг эх хүүхдийнхээ мөлхөх хөдөлгөөнийг их хязгаарладаг болсон нь буруу.
Нялхасын хараа, сонсгол үнэр (хамар) мэдрэмж амтлах, тархиа хөгжихөд гол нөлөөлөгч нь орчин ахуй, байгал
а. Сонсгол нь эцэг эхийн яриа хөөрөө, бүүвэйн дуу, гаднаас сонсдох элдэв чимээний нөлөөгөөр сэрнэ.
б. Нүдээ нээснээс хойш харагдах юмсын өнгө, хэлбэр дүрс, тоглоомынх нь байдал байгалийн үзэгдэл харааг нь сайжруулна.
в. Эхийн сүүний үнэрээс эхлээд идүүлдэг уулгадаг юмны нь үнэр, ахуй орчин, цэцэг навч бас элдэв химийн зүйлийн (спирт, бензин, архи) үнэр хүүхдийн нялх үнэрлэх эрхтэнд хүчтэй нөлөөлнө.
г. Хүүхдийг эхийн сүүнээс гадна элдэв амттан, туслах хүнс хоолоор хооллоход тэр нь мөн л амтлах эрхтэнг нь хөгжүүлэхэд нөлөөлдөг байна.
Нялхсын сэтгэхүй нь дүрс хэлбэр, өнгө зүс, дуу авиа, хүрэлцээ (мэдрэмж) зэрэг тодорхой зүйлээр эхлэн хөгждөг. Баяр, гомдол, гуниг, уур нь хаацайлалгүй ил тод бөгөөд гүн биш огцом хурдан өнгөрдөг шинжтэй юм.
Тэр үед байгалиас өгөгдсөн болон өвөг дээдсээс уламжлагдсан сайн болоод саар зүйлийнх нь гол шинж тэмдгүүд хүүхдэд үл ялих хэлбэрээр ажиглагддаг бөгөөд гэгээнтэний ч, суут хүний ч байдал цухалздагаар барахгүй авьяас, сонирхол нь ч, сэтгэхүйн онцлог нь ч зөв сонжвол цухас цухас мэдрэгддэг.
Харин тэрнийг шинжиж мэдрэх чадвар эцэг эх, ахмад хүмүүст нь дутагдахаас гадна тэр талыг нь анзаарахаасаа хоол тэжээл, хувцас хунар, эрүүл мэндэд нь голлон анхаарсаар байтал нэг л мэдсэн хүүхдийнх нь гэгээнтэн, суутан болох өгөгдөхүүн хөгжих нас нь өнгөрч "ердийн хүн" болох насандаа шилжчихдэг байна.
Ялангуяа сүүлийн үед хүүхдээ нялхсын газар (ясли) цэцэрлэгт өгч "нэгдэлжүүлчихдэг" болсноос хойш хүүхдүүд өвөрмөц чанараа алдаж цөм л нэгэн ижлэвтэр шинж төрхтэй, үг яриа нь ч ижилхэн болчихсон билээ.
Гэтэл монголчууд нялхсаа өрнөдийн суурьшсан улс орнуудынхаас огт өөр орчинд огт өөр аргаар өсгөдөг байлаа. Тэр нь юу вэ гэвэл:
Нэгд, хүүхдээ хонины нэхий өлгийд манцуйлж (синтетик биш) хоймороо юмуу зүүн орон дээрээ тавьж, дэргэд нь ээж нь бүүвэйн дуу дуулан нойрсуулахдаа аманд нь хонины уураг сүүл хийж хөхүүлнэ.
(Хонины уураг сүүл бол ханаагүй хүчил, кальци ихтэй, маш тэжээллэг чанартай хүнс юм) Тэгвэл сүүлийн үеийн эх эцэг хүүхдэдээ хойт хөршөөс авдаг хоосон хаймран соска угж аманд нь үмхүүлж (анх удаа эх нь үрээ мэхлэж буй үзэгдэл) унтуулахыг оролддогболсон.
Хоёрт: Нэхий өлгийдөө өлгийдүүлсэн хүүхэд өөдөө харж хэвтээ тул тооноор хөх тэнгэр харагдаж, гадаа хонь малын болон усны шувуудын дуун гарах нь сонсогдож, бас цэвэр агаар хамраар нь сэнгэнэн байгалтай хэлхээ (контакт) үл тасардаг байлаа.
Тэгвэл хүн амын наяад хувь нь шавар, тоосгон байшинд суух болсон өнөө үед өлгийтэй хүүхдэд хөх тэнгэр биш цагаан шохойтой адар харагдах бөгөөд цонх нь онгорхой бол элдэв том, жижиг тэрэгний цочмоор чагнаал, хүрхрэн хүржигнэх дуунаас өөр юм үл сонсогдоно.
Гуравт: Монголчууд хүүхдээ хөлд ормогц нь гэрээс арьсан бойтогтой ойр зуур явуулж байгаад дараа нь хөл нүцгэн алхах урт хугацааны (зуны дулаан цагт) аянд гаргана. Хонь хариулахад ч хөл нүцгэн, аргал түүх, ус зөөхөд ч хөл нүцгэн явуулна.
Тийнхүү эх байгалийнхаа хөрс уснаас хөлөөрөө "шим", "эрчим хүч" авч арван хэдэн нас хүртлээ байгал эхтэйгээ шууд хэлхээтэй (контакт) явж өсдөгөөс чийрэг бөгөөд эрүүл хүн болно. "Хүн хөлнөөсөө эхлэн хөрсөөр нас бардаг" гэж эртний аман хуулийн үүдэлтэй бизээ.
Харин энэ тухайд бол эртний Римд 25 нас хүртэл гутал өмсдөггүй байсан гэдэг. Тэгвэл одооны манай хүүхдүүд хөл нүцгэн явах нь байтугай хуруу зузаан ултай гутал өмсөж, болж л өгвөл машин тэрэг унаж, төмөр бетон дөрвөн хананы цаана аж төрдөг болсноос сул биетэй, дархлаа султай, богино настай хүмүүс олширсоор байгаа ч юм шиг!
Нялх үрээ 0-6 хүртлэх насанд нь "өрөөсгөл" байдлаар зөвхөн хоол унд, эрүүл мэнд, хувцас хунар төдийгөөр нь анхаарсан бол хүүхдээ "гээсэнтэй" адил юм гэдгийг эх эцэг ухаарах ёстой билээ.
Хүүхдийн хоёрдугаар дохионы тогтолцоо нь төгөлдөржиж амжаагүй байгаа нөхцөлд, амьдралын туршлага суугаагүйн улмаас бодит ахуйг шууд харснаараа тусган авч, ахмад хүмүүсийн үйлдэл бүрийг, үг яриа бүрийг дуурайж мэдээлэлждэг болой.
Гэхдээ дуурайх үйл явц хэд хэдэн үе шаттай байдаг. Хамгийн эхнийх нь шууд хуулан дуурайх, дараа нь сонгон дуурайх, эцэст нь ухамсарлан дуурайх аргаар хүн болох замдаа ордог ажээ. Үг сэггүй шууд хуулбарлан дуурайх үйлдэл нь гол төлөв хоёр насан дээрээ идэвхжиж танин мэдэх хэрэглүүр нь болдог.
Энэ үед эцэг, эх, ах, дүү, ахмадууд нь муу үлгэр үзүүлж хэрхэвч болохгүй. Тэр ч байтугай хэлсэн хараалын үгийг нь ч хүүхэд тусган авдаг. Гэтэл манайхан "учир мэдэхгүй хүүхэд" гэж дорд үзэж дэргэд нь "балайрцгаах нь" түгээмэл үзэгдэл юм.
Хоёроос гурван насан дээрээ нялхас хамгийн идэвхтэй дуурайлтын, тэгэхдээ өөрийн эрхгүй дуурайлтын үедээ байдаг. Тав зургаан насандаа бол ойрын ахмад хүмүүс, ахуй байдлаас дууриал авахаас гадна үе тэнгийнхнээ дууриах нь идэвхждэг.
Тэр насан дээр нь цэцэрлэг гэдэг хамтлагт ихэвчлэн өгдөг учраас янз бүрийн зан авир, зүс царай, хувцас хунар, үг хэллэгтэй хүүхдүүдийн өөр хоорондоо харилцан дууриах цаг эхэлдэг.
Дуу дуулдагаа дуурайх, зураг зурдагаа дагалдах, бүжиглэдэгээ юм уу хөдөлгөөнт тоглоомын авьяастай нэгнээ дуурайх гэхчилэн сайн юманд тэмүүлэхээс гадна бас муу зуршилтай болсон нэгнээсээ ч халдвар авах нь бий.
Цэцэрлэгээр орж хүмүүжихийн нийтлэг нэг сайн тал нь хамтач сэтгэлгээ, зан заншилтай болоход сайн нөлөөтэй юм. Сургуульд орж нэгэн ангийнхан болох үед энэ талын хүмүүжил нь улам бэхжих учир холбогдолтой болой.
Харин орчин үеийн залуу эх эцгүүд цэцэрлэг, сургуульд найдаад үр хүүхдээ тэдэнд даатгасан мэтээр хандаж, хүүхэдтэйгээ ажигллах талаар олигтой анхаарахаа больсон дутагдал нийтлэг байгаа юм. Энэ нь хүүхдээ "хүнийшрүүлэх" осолтой хандлага юм.
Бас зарим эцэг эх, ялангуяа ганц, хоёр хүүхэдтэй нь хэтэрхий эрхлүүлэн, асрамж, халамжийг өрөөсгөлөөр хэргэлснээр хүүхдийнхээ хөгжих үйл явцыг удаашруулах, бие даасан байдлыг нь сулруулах сөрөг нөөлөтэйг төдийлөн анзаардаггүй ажээ.
Хүүхэдтэйгээ төдийлөн ярьдаггүйгээс "үг хөгжил" муутай, ойр зуурын юм хийлгэж, аяга тавгий нь хүртэл угаалгаж, цэцэг услах мэт ажилд сургаагүйгээс "цагаан гартан", хөгжим дуу сонирхуулаагүйгээс "дүлий", цана, тэшүүрээр явж, усанд сэлж үлгэрлээгүйгээс "сул биетэн", зураг урлаг сонирхууладггүйгээс гарын дүйгүй зөвхөн "биеийг нь төрүүлсэнээс" өөр гавьяагүй эцэг, эх олширвол гунигтай, бас дахин гунигтайяа!
Хүүхдээ аль болох багаас нь цаг алдалгүй тодруулж авьяас билэг, бие бялдер, ёс суртахуун, оюун ухааны нь гайхамшигийг мэдрүүлэх анхдагч өдөөгчид нь эх эцэг гэдгийг үртэй болгон санацгаая. Эс тэгвээс арван гуравых нь агтараа ургамагц хүүхэд "хуяглачихаад" үг авахаа алгуурлаж эхэлдэг ажээ.
Зургаа хүртлэх насан дээрээ яваа хүүхэдтэй ярих юм уу эсвэл түүний яриаг анхааралтай сонсоод үзвээс үгийн баялгаар том хүнийг гүйцэхгүй ч гэсэн үнэлгээний сэтгэлгээгээр заримдаа том хүнийг гайхан бишрүүлэхээр дүнэлт гаргадаг нь цөөнгүй.
Тэр насны хүүхдийн үгийн сангийн 9 хувь нь тэмдэг нэр, 60 хувь нэг үг, 20 хувь нь үйл үг байдаг байна. Гэтэл насанд хүрэгчдийн үгийн сангийн 22 хувь нь тэмдэг нэр 60 хувь нь нэр үг, 11 хувь нь үйл үг байдаг ажээ.
Тэмдэг нэг бол юмны өнгө зүс, хэлбэр галбирыг заадаг болохоор нялх хүүхдэд тэр талын ойлголт үгийн санд нь есхөн хувь (ойролцоогоор) байдаг ажээ. Тэгвэл нэр үгийн баялагаар том хүнтэй тэнцээд ирдэг байна. Үүнийг гэрчлэж чадах хүүхдийн яриануудаас заримыг аваад үзье.
- Одхүүгийн хамраас чацга гоожоод байна! гэж нэг хүүхэд багшдаа хэлжээ. Тэгэхнээ нь тэр нь нус гоожиж буйг хэлсэн байжээ. Нус гэдгийг мэдэхгүй харин чацга гэдгийг сайн мэддэг хүүхдийн үг юм.
- Ээжээ чиний хөл яасан бүдүүн гэдэстэй юм бэ? гэж нэг жаал ээжийнхээ хөлийн булчинг заангуут хэлжээ. Тэр хүүхэд "булчин" гэдэг үгийг мэдэхгүй харин “бүдүүн гэдэс” гэдгийг мэддэг тул түүгээрээ тодорхойлсон хэрэг.
- Ээжээ, энэ гудамж халуураад өвчилжээ! гэж нэг хүүхэд ээждээ хэлжээ.
- Яаж байна? гэсэн чинь
- Тэр халууны шил зүүчихэж гэхэд нь харвал гудамжны нэг байшингийн өнцөгт том термометр бэхэлсэн байжээ.
Халууны нь үзэхээр ээж нь тэр хүүгийн суганд халууны шил хавчуулдгийг мэдэх тул түүгээрээ төсөөлөн сэтгэсэн хэрэг.
- Цонхны тавцан дээрээс буу, унаад бөгтөр болчихно шүү гэж ээж нь хүүгээ загнахад
- Тэгвэл тэмээ хоёр удаа өндөр дээрээс ойччихсон байжээ гэж хүү нь хэлжээ. Хоёр бөхийг нь өндөрөөс унаад бөгтийсөн гэж боджээ.
Хотын нэг хүүхэд хөдөө говьд очоод халуун наранд шарагдахдаа:
- Ээжээ нарыг унтраагаад өгөөч! гэжээ.
Хотын хүүхэд тул чийдэн унтраадаг шиг л нарыг унтрааж болно гэж боджээ. Бас хотын нэгэн хүүхэд ээждээ:
- Ус, сүү, улаан ус, кока уугаад л байхад цай л гараад байх юм гэж хэлжээ. Тэр нь ийм олон төрлийн өөр өөр өнгөтэй юм уусан ч шар шээс гарч байгааг хэлсэн ажээ.
- Маамуунууд ажилладаг газар ажилд ормоор байна. (цэцэрлэгийг хэлжээ)
Хүүхэд ингэж ярихад томчууд, эцэг, эх нь инээлдээд л өнгөрдөг. Тэгснээрээ хүүхдийг ичээж, мохоодог. Гэтэл балчир хүүхэд үг нь дутсан ч гэсэн хийсэн дүгнэлт нь зарим том хүний санаанд ормооргүй нарийн сэтгэсэнийг гэрчилдэг.
Өөрөөр хэлбэл суут хүн болох шинж тэмдгийн илрэл. Гэтэл доог тохуу болгоод өнгөрөөдөг тэнэглэлээс болоод хичнээн олон суутангаа бид тав, зургаан насанд нь мохоож байна вэ?
Үүндээ эцэг, эх, томчууд ноцтой дүгнэлт хийх шаардлагыг шинэ зуун тавьж байна.
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, сэтгүүлч, доктор Л.Түдэв
Сэтгэгдэл0
Үнэхээр зөв зүйлийг бичжээ
Тээр жил бид энэ хүнийг биш Молиго Очирыг тэргүүнээрээ сонгосоноор уруудах замдаа орсон гэж бодогддог, ер нь бол батлагддаг. Энэ хүнд Монгол орны төлөө зохилох зүрх , шаналах бухимдах сэтгэл байгаа нь тухайн үед анзаарагдаж л байсан.
Uneen sanal neg bn
Үнэхээр зөв зүйлийг бичжээ
хойд дүр бол манайд хамаагүй л дээ. Түвд шашин орж ирснээр л тэндхий ёс нэвтэрсэн нь энэ. Энэтхэгт байдаггүй биз дээ. Энэтхэгийн сургааль орж ирсэн үед арай өөр байсан байхаа.
БОГИНО ОНИГОO "ШУДАРГА БАЙЦГАЯ Л ДА"
goy niitlel bn mash ih heregtei zuiliig durdjee bayarlalaa
Хойд дүр зөвхөн энэтхэг төвдөөс гарал ай гэж тэнэглжх нь хжнд юунд хэхэгтэй юм бэ Сүнс байдаг л бол хойд төрөл байдаг ажээ
Үнэхээр зөв зүйлийг бичжээ
Evreichuudiin yos zanshil bolhoos Tuvdudiig oroi deeree zalsan Mongol ulamjlal uul ni bish yum sanj.Gehdee bas dutuu duridsan baina.Evrei yos zanshlaar 3 nas hurtel huuhed Burhnii iveel door baidag gedeg.Daraa ni eregtei huuhed 13,emegtei huuhed 12 hurtel hun boloh nas gej uzdeg.Iimees 3 nasnaas evrei huuhdiig unshuulj surgan undsen surgaali Torag bagshiin zaavar door zaaj hun bolgodog.Ingeed 12 nas hurhed Toragaar shalgalt ugch Bar Mitsva yosloliig uilden uuruu hariutslagaa uurch chadah evrei hun bolsond tootsogddog yum.Yun Tuvdiin hoit dur todruulah ene ter.Tuvduud delhiid gurvan halimnii nuruun deer tsar met bairlaj tengis dalaigaar hureelegden eh gazriin dund ni Sumber uul baidag gej surgadag humuus shuu dee.
гэхдээ Далай лама Сүмбэр уулд итгэдэг хүн буддист биш гэсэн.
Evreichudin tuhai commentiig bichsen huntei 100 % sanal niilj bna. odoo her n Tuvduud buusuu alj, hiree ugaaj chadahgui, humursun togoon dotroo amidarch bgashde, tegehed bid tednii shashind oroh yamar hereg bna?
Tudev guai ene delhiin buh orond mongoliin tuuh soeloos uldsen eum bdgiig notolj chadsan aguu hun shuu chamaas dor medlegtei btlaa udah bhaa evreichuud chine ch bas manai tuuh soeliig duuraisiin biluu hen medlee dee
Дал сонинг Америкт байгаа хүн яаж захиалах вэ Please send information by xalutdg@yahoo.com.Thank you
Tudeb gyai tanid ikh bauarlalaa.Ta ene meteer sonirholtoi material bidend zoriylj tabij ogch baigaach.Tanid eruul enkhiig hysie.
Bayrlalaa, gaihaltai
Wow thanks tudev guai.urt naslaarai.
HUUHED HUMUUJILNE GEJ IH UHAAN YUM BNA
Бодууштай сайхан нийтлэл байна . Түдэв гуай урт наслаарай .
Тэр жил монголчууд Л.Түдэв гуайгаа ерөнхийлөгчөөр сонгосон бол өдийд манай эх орон арай өөр замаар хөгжиж өөдлөж дэвшсэн байх байх гэж бодогдоод явдаг юм.Ядаж л "Алт" хөтөлбөр гэгчийг санаачилж онгон сайхан нутаг усаа сэдийлэхгүй байсан болов уу.Бидний заяа дутсан юм байлгүй дээ. Амны фигур сайтай хүнд хууртаад эх орноо сүйрүүлсээр ирлээ дээ.
Uneheer unen shuu.
Yag tiim shuu ter uyed tudev guaig garaasai gj bodoj bsn
yaaaag unen tudev guai shig medlegtei hun mongold ch tsuuhun bolj dee. olon hel meddeg gadaad dotood ih yavsan huniig uhaantai ged bodchihson bid nar yaj hugjinu duu.
Sanal neg bnaa
Тэгж бодож байсан шvv
Сүүлийн үед дандаа энэ бодол төрдөг болсон. Бид харалган байж Цаашдаа энэ байдал даймжирахвуй гэж маш их айж байна. Түүх бол түүх өнгөрсөн бүхэн эргэж ирэхгүй гэхдээ бид өнгөрснөөсөө суралцах хэрэгтэй. Сүүлийн үед таны бичсэн нийтлэлүүдийг уншиж байгаа илүү ихийг бидэндээ өгөөрэй. Харин таныхаа алт шиг сургаалыг оюундаа ухаж, хэрэгжүүлэхийг хичээнээ. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
яг ингэж боддог шүү. Тэр үеээс л буруу явчихсан.
woow> gaihaltai dygnelt hiisen bna. americt hyyhdyyd yzel bodoloo cholootei ilerhiildeg. yamar ch bagsh, yamar ch etseg eh ni buruutgadaggyi tul ted mash cholootei yzel bodoloo ilerhiilj chaddag hebshiltei bdag, harin manaihan estoi Tydeb guyai heldegeer doog tohuu esbel shoolj hyyhdiig bagaas ni yhyyldeg ni bidend odoo ch nolooldog. end bdag mongolchuud er ni yzel bodoloo ilerhiilehdee ih muu bdag. estoi gaihaltai goe dygnelt hiijee. yag ynen shyy.
Ochirbatyg bish Tudev guyaig songoson bol iim aimar zavhral bolohgyui bsn yum
Ийм ухаантай хүнээ сонгохгүй тансагмаа Очирбатыг сонгосон хүмүүс дээ бид.
ЭРХ МЭДЭЛД ХЭТ УЛАЙРАН ЗҮТГЭГЧДИЙГ ТӨРИЙН ТОЛГОЙД БҮҮ ГАРГА ГЭЖ МАНАЙ БОЛОН ГЕРМАНЧУУДЫН ӨВӨГ ДЭЭДЭС ЗАХИСАН БАЙДГИЙГ САНАЖ БАЙХАД ИЛҮҮДЭХГҮЙ БОЛБУУ
Ingej neg gants saihan niitlel unshih gej. Jinhene setguulch. ene aguu hun shuu.
Ухаант хөх өвөгдийн маань дотор үнэхээр үнэлж баршгүй арвин эрдэнэс байдаг юмшүүдээ.Бид ийм өвөгдөөрөө бахархаж омогшиж явах ёстой бусуу????Баярлалаа үнэт сургаалиасаа бидэнд сэтгэл харамгүй хайрлаж байгаарай.Урт наслаж удаан жаргаарай.Нэгэл сэтгэл сэргээд явчихлаа хөөе.
Tudev guai ingej bichij baina gejuu, garchig ed nartaigaa avtsaldaagui, unshihad er. Ni ih hezuu medeelel baina
Ta l oilgoj chadahgui uhaan muu Bainadaa oilgohgvi baigaa bol dahin dahin unsh
Ном сайн уншиж бай хө. Юу ч уншихгүй байхаар наад захын энгийн юм ч толгой чинь ойлгож хүлээж авахгүй гашилж байхгүй юу... Ийм нийтлэл уншаад хэрэгтэйг нь тусгаад авч чадахгүй бол цаашид яаж амьдарнаа
МОНГОЛЧУУД ТҮДЭВИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧЧӨӨР СОНГООГҮЙ НЬ МУУ ЗАЯАНД ЭРГЭСНИЙ ДОХИО БОЛСОН ЮМ ДАА ЭНЭ УХААНТАЙ ХҮНЭЭР ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОСОН БОЛ АРАЙ ДЭЭР БАЙХ БСАН ЮМ ДАА
Mongolchuud bid mash tom aldaj muuhai Ochirbatiig songosondoo haramsdag .Tudev guai mash saihan zuv zuiliig bichjee unshihad taaatai blaa
Эрлэг НҮБ-ийг ч хошгируулдаг гар. Цөмийн зэвсэггүй бүс нутаг гэж наанаа хошгироод цаанаа цөмийн зэвсгийн түүхий эд болох ураныг олборлох гэж ухаангүй зүтгэнэ. Сүү өргөцгөөе гээд хөшигний ард сархад сөгнөдөг. Шудрага байцгаая гээд АН-ынхантай хариуцлага тооцдоггүй хоёр нүүртэй хоосон амтай атийсан эрлэгийн элч.
Танд баяраллаа. Сайхан санаа, саруул ухаан тань дэлгэрч, урт удаан наслаарай. Бид таныг нутгийн уул ус шиг ээ хайрлаж дээдэлж байдаг шүү.
Хүүхдийн авъяасыг багад нь тодруулах хэрэгтэй гэдэг байлаа. Энэ нь хүүхдийн урьд үйлийн үрийг сэрээх хэрэгтэй гэсэнтэй адил. Ийм учраас Гэгээлэг, эрдэмтэн хүмүүсийн хойт дүрийг тодруулах нь зөв гэж боддог.
25 хүртэл нь хөл нүцгэн байлгаяа гээд ч одоогийн хүүхдийг тэгэх аваас шууд л халуураад дэмийрээд эхлэнэ. Тийм их бие муутай, элдэв өвчтэй болжээ. Хуучны аргыг хэрэглэх боломжгүй болоод дээр нь уламжлалт нэртэй анагаах ухаан ч үйлчлэхээ байчаад байгааг анзаарах хүн алгаа. Хичнээн их тан, үрэл уугаад энэ их үрэвсэл болсон хүмүүс ер эдгэхгүй янгинасан юмнууд яваад л. Том айтар өвчин байтугай анзаарамгүй үрэвслийг хүртэл халдаан авч төрж байна.
mash saihan bichjee tand eruul enh sain saihanii erool debshuulie urt udaan nasalj ulam ihiig bicheerei
Бид монгол ахуйдаа илүү их ойрхон байх хэрэгтэй болоод байна. Хүү маань байнга ээрдэг байлаа хөдөө очоод гол дээр тоглоод зүгээр болчихсон. Мөн хоолой нь юм л бол өвддөг байсан хөл нүцгэн хөдөө ширгэн дээр гүйгээд, бүүр бороотой үед нүцгэн гүйгээд л байсан одоо зүгээр болсон. Би нэг БуурЭл-ын ярианаас сонсож байсан. Газрын хөрсөөс дээш 4 хуруу зайд хүнд эрчим өгдөг хэсэг байдаг хөл нүцгэн явахаар тэр эрчмийг авч чаддаг гэж байсан.
Түдэв гуайдаа их баярлалаа. сайхан нийтлэл бичсэн байна. хүүхэд хүмүүжүүлнэ гэж ярьдаг ч ийм л юмыг ер мэдэрдэггүй байж. Таньд эрүүл энхийг хүсэн ерөөе!
80-иад оны үед нарны идэвхжил 11 жилээр өөрчлөгдөөд байгаа юм шиг анзаарагдсан байж болох ч одоогоор бол, өнөөдрийн байдлаар тэр 11 гэсэн тоогоо НАР баримтлахгүй байх шиг байна гэсэн маягийн юм яригдаад.
гэхдээ ямартаа ч 12 нас хүртэл хүүхдийн бүх суурь хүмүүжил тавигдсан байдаг болов уу? Мэдээж байгалийн жамаар нь явуулаад байхад хүүхэд юу сурах вээ дээ. Гудамжны хүмүүжил гээч л тэр болох байх. ЗАЛХУУ ЭЭЖ ААВЫН ХҮҮХЭД АЖИЛСАГ гэсэн хачин өөрийгөө өмөөрсөн нэгэн залхуу пэрэнцийн үгийг дуулаад айлмайрч орхив. Тэгээд ажаад байхнээ хүүхэд нь ажилсаг болсон нь нэгээхэн ч үгүй. Харин ээж ааваасаа залхуурахыг хамгийн сайн сурч дагаж хэвтэх, зурагт үзэж цагаа өнгөрөөж байгааг л харлаа. Залхуу ээж аавын хүүхэд яг өвчсөн юм шиг адилхан ЗАЛХУУ л байдаг юм байна. Бүүр дээр нь хамгийн муу муухайг хамгийн түрүүнд амархаан гээчийн сурдаг юм байна. САЙНЫГ бөгөөд ЗӨВИЙГ сурна гэдэг тийм амар биш байдаг юм байнаа.
орчин үеийн хүүхэд чийчгтэй дөрвөн хананы дунд чийдэнгийн гэрэлд гялбаж, антибиотикоо угжиж өсөцгөөж байна. ямар сайндаа капсулд дотор төрөөгүй бол эхээс нь холдуулж ариутгал хийж, нүд амыг нь ариутгалын тос түрхэж байхав. Цэ вирус аваад төрчөөгүй бол их юм гээд л. Зарим одууд хүртэл эхээс авсан өвчнөөр үхэхгүй юмсан, урт наслаж удаан жаргахсан гээд хөхөө тайруулж хаяж байхав дээ.
Shal teneg yum, sorry
chi uuruu teneg
Chi uuruu teneg gej bichih getel neg maani tegej bichchihsen bna
танд их баярлалаа
Хүүхдээр хүн хийнэ гэдэг ч томоохон урлаг, нөр их хөдөлмөр юм шүү. Хүүхдээ харж өсгөж байгаа эхэд улсаас цалин өгдөг болох тухай яригдаж байсан. Хэрэгжвэл сайхан л байна.
bAGA NASNAAS NI XUUXDIIN ONTSLOG AVYASIIG NI AJIGLAJ TODRUULJ TANIJ MEDEX ARGAAS BICHSEN BOL SAIN L BAILAADAA, xODOO BOL UNEXEER SAIXAN OSOJ BAIJDEE DEER UEIIN, ESXUL ODOO XODOO BAIGAA XUUXDUUD EEDEE TSEVER AGAAR BOL AMIDRAL SHUUDEE
Huuhdiig humuujuuleh gedeg mash hezuu bish harin oorsdiigoo mash sain hyanaj zov amidarch chadval mash sain ur duntei
Unen shuu
Gol n yaj uramshuulj mohoohgui bh talar uguuch
Uneheer gaihaltai heljee gemshij bna
huuhdee zagnadgaaa bodhoor odoo bur setgel ovdood bi estoi uhaan nuutai yumaa geed l barag hooloi zangiraad baihiin
Sn bn uu shan medeelel bn hanahiinh bsn ch yah be sniig avch sariig hayah heregtei gagtshuu yaj huuhdee uramshuulan hogjuulj zadlah be gdg asuult urgan garch irj bn ene tuhai asuuj sudalj medeelel ogooch baysrlalaa
zaluu etseg ehchuuded huuhedteigee yaaj yariltsah yaaj humuujuuleh surgalt yavuuldag gazar baidaguu yavmaaaar l bn
bayarlalaa saikhan heregtei surgaali bna aa
Amerikd buur bagaas n gymnastic bassein tsana teshuur buh yumaar hicheelluuleh yum. Urlagaar ch bas. Ih sain hatuujiltai boldog yum bn.getel ni huuhdee boli bitii unachna gemtvhine gd bsan chin pamperstai huuhduud usnii hicheel abch, 6 sartaigaas huuhduud sungaltiin usreltiin dasgaliig eej aavtaigaa hiij bn.nyalhaasaa avaad uvuu emee nar usand lag seleh yum.gold seldeg basseind selj chadahgui ichih yum. Gehdee tsana teshuureer dutahgui bas huuhdee surgasandaa bayarlav.odoo iluu ih sport hiilgj bagaar ajilluulj ichimhii nish bolgonoo.ta nar ch bas huuhdee sain dadgal hiilgeerei. Bid bugdeeree hiih hrgtei bn.eruul huuhdetei sergeln bhiig n harah saihn shu de
Bayarlalaa tanid ikh heregtei niitlel bna. Hoishid huugee humuujuulehdee chadan yadan dagah gej hicheenee.
Ухаантай хүний үгийг сонсох сайхан байдаг.Танд их баярлалаа, энэ цаг үеийн ухаатан таныг хүндэлж, бахархаж явдаг.
hen negniihee busdadaa zoriulj tsag naraa uren baij oruulsan zuiliig eldev yanzaar bitgii muulj bgaasai mongolchuud minee heregtei neg n unshaad taalagdahgui bgaa bol zugeer l daraagiin zuil ee hiildee nadad bol taalagdlaa hun er n yamarvaa neg yumiig uzeed avahaa avch geehee geedeg baih heregtei shuu huneer nhun hiine gedeg togloom bish tegeheer yum yumiig uzej harj bval hund ih heregtei gej bodoj bna ahin iimerhuu sonirholtoi zuilsiig tavij bgaarai tand gyalailaa
Сайхан нийтлэл уншлаа. Танд баярлалаа. Олон хүний сэтгэгдлийг уншлаа. Санаа авах, бодох хэрэгтэй зүйл ихийг бичсэн байна.
Uneheer shan niitlel bichsen bn bayrlalaa. Tudew guai urt nasalj udaan jargaarai.
тэгээд хүүхдээ яаж тодруулах уу?
Saikhan surgamjtai medeelel unshaad setgel ih undur bainaa. Taniig Mongol tuurgatnii 100 erhem nevtruulegt hezee oroh bol geed huleej baidag, tand 1 bish 2 udaa nevrtruulegt oroh hereg garah baih, tanaas ih yum sonsmoor baina, Ta biyee bodooroi, urt naslaj udaan jargaarai, Tanii ehner Tsagaach guai yertuntsiin munkh busiig uzuulsnii daraa 'Dal' sonin deer tanii bichsen niitleliin tuhai hun yarij baisniig sanaj bn,'Chiniihee hoinoos udahgui ochno'gej bichsen bsn gesen, tegeed ter khun "ene ih muu yum baigaa yum daa, ingeed yavchihval yah yum Mongol uls l hohirono" gej helj bailaa, Aguu huneer Yerunhiilugchuu bolgoh huvi dutsan azgui ard tumen, odoo ene hunii amnaas unasan ug bolgoniig ni Shar, nogoon soninguud, setguulchid mini niitlej khairlaarai, Ene saihan niitelsen saitad gun talarhal ilerhiilyee, Aguu hun tandaa urt naslaj udaan jargahiig dahin dahin husen yeruuy. Bayrlalaa
"Dal" soning bichig useg tailagdsan huniihee toogoor hevlej gargaarai
TSOGT TAIJ KINOND ARSLAN TAIJ GEGEENTEN GESEN JOOHON HUUHDED OCHIJ MURGUUD TOLGOIGOO AVHUULDAG ,ENE SHARIIN SHASHINIIG ERCHUUDIIG LAM BOLGOJ HIIDED SUULGAAD MONGOLCHUUDIIG NOMHON HULTSENGUI BOLGOHIIN TULD MANJUUDIIN ORUULJ IRSEN SHASHIN SHUUDEE YUN ETSEG UVGUDIIN UHAAN GEJ BISH SHUU HUMUUSEE.
yag unen. ene commentiig bichsen huntei 100 % sanal niilj bna. odoo her n Tuvduud buusuu alj, hiree ugaaj chadahgui, humursun togoon dotroo amidarch bgashde, tegehed bid tednii shashind oroh yamar hereg bna?
yumar saihan um bichsen um be bid medehgyi um zondoo bn aa tand bayarllaa dahin iim um bichij budend medeelel ogch bgaarai bayarllaa
Uneheer gaihaltai, bodlogo bolovsruulj ulsiig hugjuulsen hundet hun dee.
Mongolchuud tuuhendee mash baga buteegch, dandaa gadnaas belenchledeg, baildaad deeremdeed irdeg, odoo buteegch uls boloh estoi,,,,,
uneheer unen yum bichjee tom huuhdee ih buruu humuujuulsen bn aa odoonoos ch boltugai zasnaaa
manai tudev guai uneheer aguu mundag uhaantai hun shuu.ene hunii ene ih erdem medlegiig ur huuhduuddee meduuleh ajliig ene tur zasgiin bodlog bolgomoor bgaa yum .manai ireedui hoich uye yugaa ch medehgui hun bolon usuj bgaad setgel zovinoh yumdaa.ta min bidendee ihiig bichij nom bolgoj uguurei tand amjilt husey
mash ih bllaa ih saihan zvil bichcen b na odoo medsen b xoor oroitoh zvil alga xvmvvcee yg odoo ehelii
za yostoi ix bayarlala 2 huu,mini dunguj nyalhara bga yah yostogo sain mdhgui l bla ih wm sana awla bayarlala Tudew guaida
Ойрд ийм сайхан бас сургамжтай нийтлэл уншсангуй, ямар гое юм бэ, баярлалаа.Бид чинь ийм л агуу хумууний ур сад шуу дээ. Ийм нийтлэл байнга оруулж байхыг хусье / uuchlaarai mongol fondod zarim useg ni bhgui blaa shuu/
Surgamjtai, saikhan niitlel unshaad ikh ch zuiliig medej avlaa. Bayarlalaa. Tudev guaid eruul enkh, aj jargal, sain saikhan buhniig husiye!
uneheer saihan surgamjtai niitlel bna. Bayarlalaa.
Baidag l zuiliig delgeruulj yarisan bn shd. Tsaashid yah ve gargalgaa heregtei bn shd
Л.Түдэв гуайн бичсэн зүйлийг алдалгүй уншдаг жирийн нэгэн багш байна. Маш их хэрэгтэй сайхан мэдээлэл байна. Залуучууд маань, залуу ээж аавууд уламжлалаа сэргээж үр хүүхдээ зөв сайхан хүмүүс болгоосой гэж би их хүсдэг. Санасныг бодоход бас ч их анхаардаг болсон шиг санагддаг юм. Монголчууд, Монгол оронд сайхан цаг ирнээ гэж итгэл төгс байдаг шүү.
Tand eruul enh, urt naslahiig husie. Bayarlalaa
Huuheddee nululuh geed ch nuluulj chadahgui yadarsan zovson yaduu ger bul baina oo saikhan huuhed turuuleed hereg alga
Tudeb gyua tand eruul enh urt idaan naslahiig erooe.
Tanid bayrlala etseg ehchuud bid ene tuhai medseer baij heregjuuldgui ni haramsaltai.
Агуу хүн шүү
MINII ENE ASUULTAND ZAAWAL HARIULJ UGUUCH! huuhdiinhee ter aguu suut baidliig olj harlaa gewel haana hend handaj ter baidliig ni hugjuuleh yostoin boloo haana hend handahaa medkui bsaar bgaad 11 nas unguruuchuud daraa ni manai huu ohin bagadaa tiim aihtar tegdeg bsan odoo bol bolisoon gj yaridag humuus zunduu bdag shdee
odoo yahuu tgd yahuu gargalgaa heleech gsn hun tsuungui bh shg bn oorsdoo bodood ololdoo tsaashid yahiga enenees iluu helj ugnu sanuulj ugnu gj yu bhawde
Mundag hun shuu uneheer eronhiilogch bolgoson bol odiid bid yaj ch yawah bsan yum bol daraa daraagiin humuustee yawah udirdah zam chigiig n gereltuulj ogoh bsan daanch manaihan ardchilaliinhaa uchir utgiig n ch oilgohgui demiirchihsen bsan ue yumdaa ter ardchilsan ochirbat n yu hiiw mongol ulsiig bar bolgono l geed bsan uneheer bar bolgoson shuu ochirbatiin yeees ehleed baishingii bulan bolgon bartai bolsondoo hoorhii neg talaas amlaltaa 100% bieluulsen gants hun yumdaa hoorhii Tudew guai gaihaltai hun shuu bishirch shutej yawdag shuu taniig
uneheer l humuun bid alivaa yumiig haihrahgui zondoo zuiliig orhidog shuu.uneheer unen yum bichjee.Mash ih taalagdlaa
Uneheer mundag hun shuu.mash ih bayarlalaa.shan medeelel bna.
Хүүхдээ зөв өсгөнө гээд бүгдээрээ гэр бариад, мал маллаад хөдөө гаралтай нь биш дээ. Хүүхдээ сургаж хүмүүжүүлнэ гээд цэцэрлэгт өгөхгүй байлтай нь биш дээ. Орчин үетэйгээ зохицоод л амьдрахаас. Суурин соёл иргэншилтэй байсан ард түмэн нүүдэлчин иргэншлийн биднээс илүүг хийгээд бүтээчихсэн, хутагт хувилгаадаа тодруулаагүй ч улс эх орон нь манайхаас илүү хөгжичхсөн байж л байна.
Энэ маш сайн нийтлэл бна бидний улс үндэстэн бусад орн
Маш үнэн бид гаднын улс ороноос өвөрмөц ондоо онцлог шинж чанартай ард түмэн шүү дэ
Олон түмэн минь үүнийг уншиж бодож цэгнээрэй. Ухаарал авахаар л юм байна шүү. Үнэхээр сайхан зүйл бичжээ
Түдэв гуай бол манай үеийн оюун ухаан нэр төр бахархал мөн...
neg comment bichsen huntei sanal neg bna. Tudev guia bichsen gehed logic holboo arai sul boljee. Tuunees gadna urid dur gej hund baidaggui. Hun ene delhii deer gants amidraad l butsna. Huuchin niigmiin yed iimerhuu tanin medehgui, humuujliin chanartai oguulluud bainga niitlegddeg bsan. Odoonii humuus um unshihaa bolison, esvel hel us dutsanaas iimerhuu zuil olood unshij chadahgui bolson um bna gedgiig harlaa
Амьдрал таньсан, ард түмэн, эх орондоо халуун хайртай, агуу их хүний энэхүү зөвлөмжийг аль болох олон хүнд хүргэвэл монгол түмэнд минь л хэрэгтэй юм даа
Gaihaltai
gutalgui bsan bolood l gutal umsduggui bsan yum shu de. odoo tegeed gegeenten bolgon gd tsementen deer alhuulaad bhuu?. hotsrogdson hugjil dewshilees salgaj haranhuiruu shirsen niitlel bn. eh orondoo hairtai hun bol tuwd nom unshaad suudag lam bish hugjiliig buteegch ingener setgegch bolgoh talaar bichih bsan bh.
Yostoi xeregtei medee bn Bayarlalaa.
Erunhiilegch bolooguid odoo hurtel haramsdag shuu
Баярлалаа, хэрэгтэй мэдээлэл байна. Танд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе!
их сайхан нийтлэл бна залуус маань уншаасай танд урт нас эруул энхийг ероое
Битгий бүх юмыг улс төржүүлээчээ. Зүгээр нэг эрдэмтэн юм бичихэд л бөөн улс төр.Монгол минь цэцэглэн хөгжиж л байна.Хүмүүс бид сэтэгхүйгээ өөрчилмөөр байна.Монгол мандан бадранаа.
Yg iim ym yriwal iim taliin hvn bolno iim ym hj bwal iim hvn bolno gsen ym bdiin bolwuu
mash saihan nitlel bn hamgin gol n hvvhdee ter gegeenten baiga veig n yaj onshilj ter hewer n hogjvvleh we
Vneheer sa niitlel bn bayarlalaa bayarlalaa bi odoo 6n6nastai ohintoi ter bainga yarih durtai mortloo oor hvntei yarih durgui bi odoo yug anhaarah we
Сүүт эрдэмтэндээ баярлалаа. Таны ганц үг ч болов өнөөгийн энэ үед, бидэнд шижир алтнаас үнэтэй байдаг шүү. Их эрдэмтэн минь урт наслаж, удаан жаргаж, мөхөс бидэндээ үг сургаалаа хайрлаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Монголын ард түмэн бид таныгаа хайрлаж, хүндлэж, биширч явдаг шүү.
Сайхан нийтлэл байна. Баярлалаа.Таны бичсэн нийтлэлүүд монголчуудынхаа сонорыг мялааж, оюуны хөрөнгө оруулалт хийж, ухаарал хайрлаж байдаг шүү.
Сайхан нийтлэл байна сургамжтай