Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг. Баялгийг гартаа оруулах гэсэн компанийн захирлуудын хүсэл, түүнийг нь ёсоор болгож шан хүртэх гэсэн эрх мэдэлтний шунал хоёр нийлсэн байдаг. Эсвэл хариуцлагаас зугтсан хулгайч мөн л эрх мэдлийн шуналтай нийлж аваад улс төрийн “түймэр” тавьж, олны анхаарлыг өөрийнхөө хэргээс холдуулдаг. Тэгээд санасандаа хүрдэг. Ойлгоход ийм энгийн л дээ. Гэвч олон нийт үүнийг анзаардаггүй. Шидсэн чулуу, тавьсан түймрийг нь л олж хараад байдаг. Монголд улс төрийн тогтворгүй байдал ийм шалтгаантай л үүсдэг. Шулуухан ингээд ойлгочих нь амар шүү. Тийм учраас эрх мэдэлд хүрсэн этгээд хамгийн түрүүнд хэдэн хүний хүсэл үү, олон нийтийн эрх ашиг уу гэдгээ сонгох хэрэгтэй болдог. Сонголт нь түүний сандал ширээний бат бөхийг тодорхойлно.
Сүүлийн 30 гаруй жилийг байг гэхэд улсын хөгжилд зайлшгүй хэрэгтэй том төслүүдээ хөдөлгөхөөр ярьж эхэлсэн 10 гаруй жилийг харахад л үүнийг ойлгоно. Тэгээд ч унасан дарга нар дандаа л ямар нэг том төслийг хэн нэгэн даргын нэртэй хамт “…Миний огцорсон шалтгаан” хэмээн зарладаг шүү дээ. Ийм л юм.
Сүүлд л гэхэд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын төрд авахад, Хөгжлийн банкны луйврыг илрүүлж, зээл нэрээр тоночихсон хүмүүсийг зарлахад юу юу боллоо доо. Нүүрсний хулгайч нар илрэх үеэр жагсаал хүртэл болж байв шүү. Тэгвэл сүүлийн үед Гашуунсухайт-Ганцмодны хил холболт, мөн Тавантолгой ордын ашиглалттай холбоотой төслүүдээс болоод улс төр бужигнаж гарлаа. Гашуунсухайт-Ганцмодны хил холболтыг Хятадын талаас хариуцах “Чайна энержи”-гээс “…Олборлолт, тээвэрлэлт, худалдаж борлуулах ажлыг гурван цогцоор нь гэрээлье” саналыг манайд тавиад байгаа юм.
Уг нь анх Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам, Тавантолгой ордын ашиглалт хоёр тусдаа яригдаад явж байв. Тэгж байгаад нийлсэн. Нийлүүлсэн хүмүүстэй /ер нь хүнтэй ч гэж болно/ холбоотой өдгөө “Тавантолгойн ордыг 100 жилээр гадныханд өгөх гэж байсан.
Ингэхдээ гаднын компанид 49 хувийг өгч, Монголын компаниуд 51 хувийг эзэмших нөхцөлтэй байсан. Монголын компаниудын энэ 51 хувийн 17-г нь нэгэн “экс” авахаар тохирсон. Мань эр түүнийгээ төрийн шийдвэр болгож гаргах ажлыг хариуцаж зүтгүүлсэн” гэсэн мэдээлэл үлдсэн. Ер нь төмөр зам, Тавантолгой хоёрын товч түүхийг харахад л энэ бүхэн тодорхой болно. 2008 онд Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам барих лицензийг “Энержи ресурс”-д олгосон. Ингээд “Шеньхуа” компанитай техникийн түвшинд санал солилцсон. 2014 оны дөрөвдүгээр сард Боомтын зориулалттай “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Компанид “Шеньхуа” 49, манай гурван компани тус бүр 17 хувь эзэмшсэн. Ингээд 2013 оны аравдугаар сарын 25-нд төслийг хэрэгжүүлэх хоёр талын төлөөлөл Бээжинд уулзаж “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Санамж бичигт “Гашуунсухайт төмөр замын өртөө нь одоо барьж буй Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замын хамгийн өмнөд өртөө байна”, “…“Монголын төмөр зам”-ын зүгээс Боомтын төмөр замыг барьж ашиглалтад оруулахад шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, түүнчлэн Монголын төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагаас шаардлагатай лицензийг авахад дэмжлэг үзүүлнэ”, “Консорциум нь Боомтын төмөр замыг барих төслийн санхүүжилт, зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг гүйцэтгэх үүргийг дангаараа хариуцна”, “…Ухаа худаг-Гашуунсухайт төмөр зам баригдаж дууссаны дараа Боомтын төмөр замтай холбогдмогц Боомтын төмөр замын өмчлөл “Монголын төмөр зам”-д шилжинэ”, “Төслийн хөрөнгө оруулалтын зардлын төсвийг Консорциум боловсруулж, талууд харилцан тохиролцож батална”, ” …“Монголын төмөр зам” нь Консорциумын барьсан Боомтын төмөр замыг харилцан тохиролцсон шударга үнээр худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэн авна”, “Төлбөрийг шууд бэлэн мөнгөөр, эсвэл “Монголын төмөр зам”-ын барьж буй Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замыг өмчлөх хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэх хэлбэрээр хийнэ”, “Консорциум нь Боомтын төмөр замыг “Монголын төмөр зам”-ын өмчлөлд шилжүүлэн авах хүртэлх хугацаанд Боомтын төмөр замын ашиглалт, тээвэрлэлт, засвар үйлчилгээг хариуцна.
Боомтын төмөр замыг “Монголын төмөр зам”-ын өмчлөлд шилжүүлсний дараа цаашдын ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Талууд хэлэлцэж тохиролцоно” гэсэн байдаг.
Тэгсээр Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 20-ны 268 дугаар тогтоолоор Тавантолгой уурхайд хөрөнгө оруулах, олборлолтыг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, уул уурхайн хөрөнгө оруулалтыг цогцоор нь гүйцэтгэхийг шийдвэрлэсэн. Түүнээс өмнө Тавантолгой ордын тухайд 2003 оны есдүгээр сард Монголын талаас “Тавантолгойн нүүрсний ордыг цогцолбор байдлаар ашиглахтай холбогдсон эрчим хүчний эх үүсвэр, төмөр зам зэрэг дэд бүтцийг бүрдүүлэх, ашиглах” төслийг Хятадын талд санал болгосон. 2008 онд Засгийн газрын 266 дугаар тогтооллор “Эрдэнэс МГЛ” ХК-ийг байгуулсан. Тухайн үед “Энержи Ресурс” ХК-ийн мэдэлд шилжсэн байсан Тавантолгой ордын 49 хувиас Ухаа худагийн хэсгийг үлдээж бусдыг нь төр буцааж мэдэлдээ авсан байдаг юм. 2009 оны нэгдүгээр сард Гадаад хэргийн сайд Сү. Батболдтой “Шэньхуа” группын төлөөлөл уулзаж “Хятадын тал Тавантолгой төсөлд оролцох юм бол Хятадын нутагт төмөр зам барих шаардлага бий. Олон улсын Консорциум байдлаар хөрөнгө оруулж, “Шэньхуа” групп идэвхтэй оролцоно. Хятадын зах зээл рүү оруулж, түүгээр дамжаад гуравдагч оронд гаргана. Хэрэв Тавантолгой төсөлд оролцож чадахгүй бол Хятадын нутаг дээрх төмөр зам барихад хүндрэлтэй болох юм” гэсэн. 2010 онд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулсан. 2011 оны долдугаар сарын 26-нд “Чалко”-тай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, анхны экспортоо хийсэн. Ингэсээр 2014 оны наймдугаар сарын 20-нд Засгийн газрын 268 дугаар тогтоолоор Тавантолгой орд, Гашуунсухайтын төмөр зам хоёр нэг “сав”-нд орсон. Ер нь бол оруулсан байдаг юм.
Тэгээд маргааш нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Ши Жиньпин Монголд Төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Ши Жиньпин “Хэрэв Монгол Улс өмнөд чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барьсан тохиолдолд Хятадын тал санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэдгээ илэрхийлсэн.
Улмаар Хятад, Монголын нарийн царигийн төмөр замын холболтын санхүүжилтийн Үндсэн гэрээг байгуулсан. Мөн “Монгол, Хятадын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг баталсан. Тунхаглалын 2-т Талууд эрдэс баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх зарчмын дагуу бүх талын харилцан ашигтай хамтын ажиллах байдлаар тохиролцсон. Ингээд 2014 оны арванхоёрдугаар сард “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэлийг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан. Ажлын хэсэг шалгарсан талтай Тавантолгой ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулах хэлэлцээг эхлүүлсэн. Гэвч 2015 оны тавдугаар сард УИХ-ын нэр бүхий 40 гишүүн санал гаргаж төмөр замын концессын хэлэлцээр, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зогсоосон.
Ингээд долоон жил таг болсон. 2022 оны наймдугаар сард Төмөр замын боомт байгуулах, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах талаар тус тус санамж бичиг байгуулсан.
Тэр явсаар өнөөдөр Төмөр замын боомт байгуулах, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах нь бодитой ажил болоод явчихлаа. Гэвч Засгийн газар Хятадын талтай дундын зуучгүйгээр шууд яриа хэлэлцээр хийж байна. Чухам энэ нь Тавантолгойг 100 жилээр “зуучилж” байгаад ч болов 17 хувийг нь хүртэх хүсэлд хясал болсон бололтой. Өөрөөр хэлбэл, энэ талаарх гэрээг Шанхайд албажуулснаас хойш Монголын улс төр амаргүй болоод байна. Ер нь бол том төслүүд ингэж л гацаж ирсэн түүхтэй юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл27
Уулын мухарт хувиа бодон амьдарсан ухэр монголчууд, тэдгээрийн зулбасаганууд буюу оркуудад хичнээн хэлээд бичээд нэмэргуй. Эд бугж чинь арабын ертенц шиг бул болсон шуу дээ.
энэ нийтлэл харин нилээн ултай суурьтай бичжээ. Ул суурь гэдэг нь хэн нэгэн этгээдийн эрх ашгийн биш харин МУ-ын эрх ашгаар харж бичжээ гэсэн үг. Зарим 1 хүн доор Женко гэх мэт элэг бичвэрээ бичиж эхэллээ. Шанхайд зурсан ойлголцлоор ТЗ-ын хил холболтыг хийхээр шийдлээ. Гэсэн ч гүйцэтгэгч Шинхуа нөгөө л шаардлагаа тавьсаар байгаа нь өмнө хийсэн манай ЭР-ийнхэн Бээжинд хийсэн бичгээс болоод шаардлагаа тавьсаар байна. Тэд тухайн үед итгээд хятадын нутаг дэвсгэрт ТЗ-аа бариад иртэл монголын тал өөрчлөгдөөд Женко эсрэгээр хийчихсэнд маш их дургүй байгаа. Нэг талаар тэднийг ойлгож болж байгаа. Нөгөө талаар Монголын Таван-толгойг зүгээр л хятадууд зараад өөрсдийгөө болгох гэж байсан улсуудыг харахад одоо огиудас төрдөг. Монголын компани, монголчууд зүв зүгээр олборлох боломжтой ордыг ийм олон жил заавал гадаадын хөрөнгө оруулалтад өгнө, заавал Шинхуад өгч байж зарна гэдэг бол монголын баялгийг авахдаа хүртэл залхуу гадныхнаар зарах ажлыг хийлгэх гэсэн санаа. Зүв зүгээр байж байгаад дэлхийн...
Монголлчууд өөрсдөө олборлоод зарах боломжтой ордыг гадныханд заавал өгнө энд бичснээр 49%-ийг нь өгч байгаад тэднээр бүх юмаа хийлгээд зарах ажлыг нь хийлгээд өөрсдөө 17%-ийг эзэмшихээр 3 тал тохирсон байгааг харж байгаа биздээ. Монголын баялгийг идэхдээ хүртэл зүв зүгээр байж байгаад хүнд талыг нь өгөөд өөрсдөө дэлхийн хэмжээний тэрбумтан болох замыг сонгож байгаа биз. Сү Батболд Бороогийн уурхайг яаж ийгээд ухсан бол тэр тэрбумтан болж Форбсын жагсаалтад орсон анхны монгол хүн болох байсан. Харин тэр мөнөөхөн монгол зангаар зүв зүгээр баяжих замыг сонгож 17 сая доллараар лицензээ зараад гадаадад хаус авсан байдаг. Яг л Чингис зочид буудлын эргэн тойрны газрыг зараад бэлэн мөнгийг аваад гадаадад байшин худалдаж авдаг шигээ. ЮУ ч хийхгүй, зүгээр л монголын баялгийг гадныханд өгөөд өөрсдөө хурган баян болдог замыг сонгодог. Форбс-д орсон монгол хүн болохын оронд АНУ-д тансаг хороололд хаус авсан. Үүний төлөөсийг монгол улс, монголын ард түмэн 3 тэрбум долларын алтыг Сентерра-д өгснөөр
Нэг талаар Сү ч тэр Оджаргал ч тэр тэд бол зүгээр л бизнесменүүд. Тэд яавал хурдан баяжиж болох вэ гэдгийг л харж бга. Тэдэнд далай шиг их баялаг зүв зүгээр гадныханд зараад баяжиж болж бхад юу боллоо гэж өөрсдийгөө зовоохыг хүсэх вэ? Энэ бол ердөө л улсын бодлого эдийн засгийн алуурчдын замаар явж ирснийг харуулж буй юм. Асар их хөрөнгө босгож, эрдсэл үүрч хийж байхаар улс нь лицензи зарахыг зөвшөөрч байхад хэн ч зарахыг бодно. Гадныхан улс нь зөвшөөрч байхад тэр ухах зөвшөөрлийн бичгийг аваад гялс ухаад зараад АМНАТ гэх шүлс шиг татварыг нь өгөөд бушуухан баяжаад мөнгийг нь өөрийн улсруугаа авч явахыг бодно. Энэ бүгд улсын бодлого нь ийм учраас юм. Уг нь энэ улсын баялгийг монгол хүн ухаад зарсан мөнгө нь татвараасаа хамаагүй илүү гэдгийг ойлгосон цагт л монголд ашиг болж орж ирнэ. 100 доллараар нүүрс зарсан мөнгө МУ-д хөрөнгө оруулалт болох нь ашигтай юу? эсвэл түүнээс авч байгаа 2,5$ нь монголд хэрэгтэй юу? Энэ маш энгийн асуулт. БҮР ТЭНЭГ ХҮН Ч ОЙЛГОХ АСУУЛТ. Яагаад?
ГХО талынхан хайгуулын хөрөнгө оруулалт, эрсдэл хэн анх хайж олох гэж эрсдэл хийсэн нь олборлож ухаад нөөц баялгийг зарах эрхтэй гэх мэт ярьдаг. Үүнийг гадныханаар хийлгэж байна гэж. Гадныхан нь тэнэг бишээ...тэд дандаа нөөц нь тогтоогдсон орд дээр орж ирдэг. Бүр улсын төсвөөр нөөцийг нь тогтоосон ордын лицензийг дандаа зарж бгаа. Ихэнхдээ социализмын үед геологийн судалгаа хийгдсэн газар дээр урьдчилсан байдлаар илэрц тогтоогдсон газрууд дээр нэмэлтээр нөөцийг хэмжээг тогтоох гэж орж бгаа. Уг нь монгол хүн нөөц баялгийг зарвал хавьгүй ашигтай. Монголд жинхэнэ хөрөнгө оруулалт юмаа. Таван толгой шиг ийм илэрхий тодорхой юман дээр тооны машин бариад шууд ЭКСКА-гаа шанагадаад хийх ажлыг хүртэл гадныханд өгөх гэж улайрч бна.
Цагаан дээр хараар бичсэн үнэн дээр хэн дислайк дарах уу? сайн бод2
Женко хэзээ ч Монголд ашигтай юм хийж байгаагүй шүү ! Нэг их худлаа эх оронч цара йлж байгаад дандаа өөртөө ашигтай л юм хи йдэг, ГХО-ыг хөөж явуулаад дотоодын төсөл болгож байгаад ихэнх мөнгийг нь өөрөө цав чаад авчихлаг л мангас шүү дээ ! Чи муу тэрнийг өмөөрөөд байгааг бодоход "шүлсээр нь унд хийж, шүдний нь махаар хоо лолдог" амьтан бна доо, нохой долоо !!!
Женко хэзээ ч Монголд ашигтай юм хийж байгаагүй шүү ! Нэг их худлаа эх оронч цара йлж байгаад дандаа өөртөө ашигтай л юм хи йдэг, ГХО-ыг хөөж явуулаад дотоодын төсөл болгож байгаад ихэнх мөнгийг нь өөрөө цав чаад авчихлаг л мангас шүү дээ ! Чи муу тэрнийг өмөөрөөд байгааг бодоход "шүлсээр нь унд хийж, шүдний нь махаар хоо лолдог" амьтан бна доо, нохой долоо !!!
Үхэж төрөх үнэн гэдэг шиг...монголын нөөц баялгийг монгол хүн ухаж зарж байвал мөнгө нь монголд хөрөнгө оруулалт болон орж ирж байгаа юм. ТТ-ын нүүрсийг өдгөө 1 тн-ыг нь 100$-оор зарахад улсдаа 2,5$-ийн АМНАТ-аа төлөөд үлдсэн мөнгөөр нь зардлаа хаагаад ашиг нь 50$ үлдлээ гэхэд монгол хүний мөнгө монголдоо хөрөнгө оруулалт болон орж ирж байшин, зам гүүр, үйлдвэр баригдана. Нямтайшир жишээ нь. хэрэв Шинхуа-д өгвөл ашиг 50$ нь л хятадруу явж тэнд хороолол баригдана. Аль нь монголд ашигтайг адгийн тэнэг ч мэднэ. Үүний эсрэг ярьж байвал тэр хэн нэгний эрх ашгийг ярьж буй. Яг энэ тохиолдолд бол Шинхуа-гийн эрх ашгийг ярьж буй улс л алдсан 50$-ийнхоо төлөө харамсан гашуудаж буй юм. Шинхуагийн оронд хэн ч байсан хамаагүй. Гагцхүү монгол хүн байх ёстой. тэрэн дотор нүүрсний хулгайч ч нь орно. хулгайн мөнгө нь Яармагт ярайгаад байж байна. Улс тэднээс татвараа олж авах ёстой. ГҮЙЦЭЭ. Женко ч гэсэн монгол хүн шд. юунд тэгтлээ гашуудна, муу хужаа гашууд гашууд.
Удаан хүлээсэн Төмөр замын хилийн холболт дахиад л гацаанд орох нь үү дээ ! Ямар үйлийн үртэй Женко вэ ?! Энэ хувхай хүүр үхээгүй цагт аа л Монголыг хорлох тангарагийн буг юмаа !!! Түй түй түй.....
женко монголын ард түмэнд ашигтай гэрээ хийх гэж зүтгэсэн болохоос хүзүүгүй шуналын тулам шиг өөртөө 17% авах гээгүй,чиний өмөөрөөд байгаа элбэгээ чинь өөрийн хужаа ахан дүүстэйгээ монголын нүүрсийг 100 жил зөөх төлөвлөгөөтэй байсан,заавал хятад биш,энэтхэг,солонгос гээд оросоор дамжин зөөвөл зөөх зөндөө боломж байгаад ч түүнийг хэрэгжүүлэхгүй бна шдээ,женко ганц хятадаас хамааралгүй олон улсад гаргах гарц гаргалгааг еөк байхдаа гаргаа биз дээ,дахин сонгуулахгүй гэж үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан байж унагаа биз дээ??? женко гарсан бол МОНГОЛ жинхэнэ утгаараа ЯЛАХ байсныг бүү март!!!
Юун Женко вэ? хаха...эсрэгээрээ болж байхад...
ХУЦ гэж мэдэх үү ! Женкогийн хийсэн Монго лд ашигтай ганц гэрээг чи нэрлээч, хуцмал гоожуур аа ! Женког дахин сонгохгүй болгосон хуулийг танай Зика вирус хийсэн ш дээ. Женко дахи н сонгогдсон бол Монгол Улсыг хоёр хувааг аад хойд,урд хоёрт аль хэдий үарчихсан бгаа шүү, маланцар минь !!!
Удаан хүлээсэн Төмөр замын хилийн холболт дахиад л гацаанд орох нь үү дээ ! Ямар үйлийн үртэй Женко вэ ?! Энэ хувхай хүүр үхээгүй цагт аа л Монголыг хорлох тангарагийн буг юмаа !!! Түй түй түй.....
Жэнко иин Монголд хиисэн 1 бүтээн байгулт бна уу? Ард түмний 100 төгрөгөөр хөдөө 1 хөшөө босгосноос өөр! жэнко Оджаргалыг хорлох гэж бж Монголоо мөхөөх нь дээ! Оджаргал нь том2 байшин, бизнэс бүт байг хиигээд жонхууг тоож бгаа ч юм алга! Жэнк үнэгүй авсан Баянголоо эхлээд засчихаасайдаа! Нурлаа!
МАН-ын манж хятад цустай дарга нар болох Фүүк Данх нар сүүлийн үед монголчууд бол хятадын эрлийзүүд юм,Монголын улс төр,соел, эдийн засгийг хятадын эрлийзүүд авч яваа,хятад бол алтаар сольшгүй ахан дүүс ,100 жилээр суурьшуулж амьдруулья ,хөгжлийн галт тэргэнд нэг хөнжилд орцгоое гэсэн пиараа өдөр шөнөгүй хийж сурталчилж байна...Нэгэн цагт МАН-ыг удирдаж байсан хятад данжаад Ми овогт ингэж сурталчилгаа хийж байгаагүй юм. Чоно нохойны эрлийзүүд чононоосоо илүү аюултай гэдэг үнэн үг шүү..
"40 гишүүн", "нэгэн экс" г.м.-ээр нэр усгүй, эзэнгүй хий юм бичиж нялуурч байх огт хэрэггүй!! Бичвэл нэртэй устай, эзэнтэй юм бичих хэрэгтэй!!!
Ерөнхий сайд хятадууд бууж өглөө ухааны юм яриад байгаа ч хятадуудын тавьсан санал монголчууд урьдчилан мөнгө зээлээд өрөнд орж арайхийж төлж дууссан тэр гэрээний хувилбар бололтой байсан. Сайжруулах хэрэгтэй. Ардчилсан нам, хүн нам засагт орсноор эерэг үр дүн гарна гэсэн хүлээлт байгаа. Орос шиг нэг нам дарангуйлалаад бусад нь дагаад явбал хуурамч ардчилал болно.
Сүүлийн арван жил өргөн царигаар төмөр замаа барьж хятадын эдийн засгаас монголыг шууд утгаар хамгаалсан. Хил холболтоо хийгээгүй мухар замтай болсон нь зам тээврийн сайдын дутуу мэдлэгээс болоод олон жил маргасан
Зам тээврийн сайд дэлгэрсайхан мэдлэг муутай сайд юмийг таамаглаж хэлдэг
Дорноговьд Дэлгэрсайханд мордуулаагүй эм сүвтэн тун ховор. Азарга Дэлгэрсайхан хочтой материал огт голодогүй нүх л байвал хийж байдаг хөшин азарга. Сайд үргэлжлэн болоод байдаг нь Фүүк Данх нарын хуял тачаалыг тайлах ажлыг сайн хийдэг болоод тэр биз.
Тийм үү, Дэлгэрсайхан азрага болжээ. Бидний гүү болох Дорноговийн хүүхэн хэд үлдсэн бол?
Нэг хужаа нүүрсний монгол жолоочид хандаж танай монгол нүүрсээ зараад улам ядуураад манай хятад нүүрсийг чинь аваад улам баяжаад байна гэж тохуурхсан гэдэг. Хятад улс монголын нүүрсийг зах зээлийн ханшаас доогуур үнээр авч ашиг олдог. Монгол нүүрсээ хямд зарж ашиг олдоггүй.
Энхбаяр хөгжлийн үндсэн хууль гэж ярьж байна, эцсийн бүлэгт үдсэн хууль өөрчлөгдөхөд Жэнок л хожно оркууд шийддэг шүү дээ сонгуулийг, тэр мөнгөө босгохоор лбгдржтой нийлээд ч хамаагүй мөнгө босгохоор гарсан
Z гэх Занданхуугийн Энхболд байгаагуй бол Одоо бид Ийм Гэнэтийн ашигтай Том тосовтэй Сууж байхгуй бсн . Зика Монгол Торийн Том зутгэлтэн уунийг Монголд нь улдээж чадсан. Коррупций Консалтингууд Ухаан худаг буюу Оромийн авч улдсэн боловч !
З чинь хужаа нартай ниилээд нүүрс угаах үйлдвэр барьсан нь зүгээр үү?
Ээ лалар гэж. 100 жилээр газар нутгаа өгөх яасан олон нохдууд байдаг сда вэ.