sonin.mn

Хятад улсын интернэт бизнесийн орлого энэ оны 1-8 дугаар сард тогтвортой өсөж, судалгаа шинжилгээний зардал нэмэгдсэн гэж тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдээлжээ.


Энэ оны эхний найман сарын үзүүлэлтээр, жилийн орлого нь 20 сая юаниас дээш интернэт болон холбогдох үйлчилгээний компаниудын нийт интернэт бизнесийн орлого 1 их наяд 171 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувиар өссөн байна. Түүнчлэн, эдгээр компаниуд судалгаа, боловсруулалтын зардалд 62 тэрбум 150 сая юань зарцуулсан нь мөн үеэс 1.6 хувиар өсжээ.

Мөн тус улсын мэдээллийн үйлчилгээ голлон эрхэлдэг компаниудын интернэт бизнесийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5 хувиар өссөн бол амьдралын үйлчилгээ үзүүлдэг платформ компаниудын орлого 3.8 хувиар нэмэгдсэн ажээ.


Г.Бямба