sonin.mn

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Батмөнх өчигдөр "Спортын мастер" цол, тэмдэгээр шагнууллаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газраас түүнийг Иргэний нисэхийн салбарын үе үеийн залуучууд ажиллагсад хамт олноо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх их үйлс, өөрийн байгууллагын тамирчид, спортын багуудаа Олимп, олон улсын болон улсын тэмцээнүүдэд өндөр амжилтад хүрэхэд олон жилийн туршид маш их дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа хэмээн үнэлж энэхүү цолыг хүртээжээ.


Г.Уран


Эх сурвалж: "Монцамэ"