sonin.mn
Говьсүмбэр аймгийн 1-р 10 жилийн сургуулийн 9б ангийн сурагч Н.Баясгалантай ярилцлаа.
 
-Бөхийн спортоор хичээллээд хэр удаж байна вэ?
 
-Жүдогоор хичээллээд таван жил, жюү жицүгээр хоёр жил болж байна.
 
-Хэд дэх удаагийн тэмцээн бэ. Орон нутгаас ирж оролцоход хол зам туулаад хэцүү байдаг уу.
 
- Энэ удаагийн тэмцээн зургаа дахь тэмцээн. Вагонаар явж ирдэг учраас зүгээрээ. Гэхдээ ядрах гэхээсээ илүү дурсамжтай гоё байдаг.
 
-Энэ удаагийн тэмцээний сэтгэгдэлээсээ хуваалцаач.
 
-Өмнөх тэмцээндээ мөнгөн медаль хүртсэн. Харин энэ удаад алтан медаль хүртэж амжилтаа ахиуллаа. Түүнчлэн энэ удаагийн тэмцээн хоёр зааланд зэрэг болж байгаа бусад жин тамирчдаа хүлээхгүй их хурдан болж байгаа нь маш их таалагдлаа.
 
-Чиний хувьд хоёр төрлийн бөхийн спортоор хичээллэж байна. Чиний бодлоор ямар ялгаатай байна.
 
-Жүдогийн хувьд босоо барилдаантай. Харин жюү жицү хэвтээгээс барилддаг учраас илүү амархан санагддаг. Зарим тохиолдолд хүүхдүүд жүдогийн босоо барилдаанд мэх хийлгүүлж хүчтэй унаж бэртэж гэмтэн, бэртлээс зайлшхийж барилдахаа больдог. Харин жюү жицү хэвтээ барилдаантай учраас бэртэл гэмтэл бага, мэх хийхэд амархан байдаг.
 
-Танай жингийн өрсөлдөгчид хэр байв. Аль барилдаан нь хамгийн хэцүү байсан бэ?
 
-Манай өрсөлдөгчид сайн байсан. Аваргын төлөө барилдаан хамгийн хэцүү нь байсан. Өмнө таарч барилдаж байсан тамирчин. Надаас илүү сайжирсан байх вий гэх айдастай байсан ч өрсөлдөгчөө ялж алтан медаль авсан. Үнэхээр баяртай байна.
 
-Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл байна уу?
 
-үеийнхээ найзуудад өөрийгөө хөгжүүлээд спортоор хичээллээрэй. Битгий юмны хойно үлдээрэй үргэлж өөрийгөө сорьж илүү хөгжиж дэвшээрэй гэж хэлмээр байна. Мөн ангийн найз нөхөд, багш дасгалжуулагч болон гэр бүлийнхэндээ хайртай шүү тусалж дэмждэгт баярлалаа гэж хэлмээр байна.