1990 оны самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, Монгол Улсын 3 удаагийн аварга ОУХМ Ж.Оргилболдын нэрэмжит 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймгийн Биеийн тамир, спортын газар зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр Булган аймгийн Засаг даргын Тамгын газар ,”Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан” -гийн зүгээс Монгол улсын начин Ж.Оргилболдод амьдрах нөхцлийг сайжруулж , Монгол бөх самбо бөхийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2 өрөө байр бэлэглэлээ. Улсын начин Ж.Оргилболд Булган аймагтаа ээжийн хамт амьдардаг юм.
Энэ үеэр Ж.Оргилболд начин хэлэхдээ: Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тамгын газрын хамт олон , бүх зохион байгуулагч нартаа маш их баярлалаа. Бөхийн спортоор хичээллэсэн хувь нэмрийг минь өндрөөр үнэлсэнд талархаж байна. Надад маш их үүрэг хариуцлага ирж байна гэж бодож байна, хүүхэд залуучуудыг их спортоор хичээллэхэд чадах хэмжээгээр тусална гээд өөрийн нэрэмжит Самбо бөхийн 33 дахь удаагийн тэмцээнд оролцогч тамирчдад амжилт хүслээ. Одоогоос 33 жилийн өмнө Булган аймаг насанд хүрэгчдийн Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1990 онд зохион байгуулж байсан юм.
Сэтгэгдэл(5)
Za tegeed amalsan bairaa ogj l uzeerei dee. Evgui shuu erhiin bichig hadag 2 bol.
Оргилболд 33 жилийн өмнө нэрэмжит тэмцээнээ явуулж байсан бол одоо яагаад татварын мөнгөөр байр өгөх ёстой гэж хэн нь галзуурав?
Яагаад өгч болохгүй гэж ?Болно шүү дээ.Залуудаа самбо бөхөд овоо сайн амжилт гаргаж байсан хүн байна лээ шүү !!! Ж.Оргилболд ахад байр өгөх нb нүдээ олсон шагнал
Оргилболдыг танихгүй хүн монголд байхгүй бас л содон эр шүү. Хэн ч танихгүй начин нэртэй нөхдүүд энэ байтугай юм авсан биз дээ.
orgilbold avtobusand hoid haalganii iorolcoo zogsj baiv. JOlooch orilov; ter sandal deer zogsood baigaa hun buu