УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Нэмэлт, өөрчлөлтөөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага бөх, сурын харваачид шинжилгээ хийх, улмаар допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол баяр наадамд оролцох эрхийг хасахаар тодорхой тусгаад байна. Мөн 2025 оны зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглох заалт багтжээ. Түүнчлэн унаач хүүхдийн насыг найм ба түүнээс дээш гэж өөрчлөх саналыг гишүүд дэмжээд байна.
Чуулганы хуралдаанд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Баяр наадмын тухай хууль батлагдсаны дараа буюу долдугаар сарын 1-нээс өмнө дагалдах 10 гаруй журмыг батлах ёстой. Тиймээс хуулийн төслийг яаравчлах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Гэвч чуулганы танхимд хуулийн төсөлтэй холбоотой маргаан нэлээд хүчтэй өрнөж, хуулийн төслийг баталсангүй, чуулган завсарлав.
Учир нь зарим гишүүн өнгөрсөн жил наадмаар зодоглосон бөхчүүдэд цол чимгийг нь нөхөж олгох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Өнгөрсөн жилийн баяр наадмаар барилдсан хэдэн бөхөд цол олгоё гэсэн биш барьж идэх нь л дээ. Өнгөрсөн жил 100 жилийн ойгоор 512 бөх үндэсний баяр наадмын ёс дэгээрээ барилдсан. Бөхчүүдэд цол олгоно гээд зарлачихсан юм. Үндэсний бөхийн холбоо нэгэнт зарласан учраас цолыг нь олгоё гэсэн. Харваачид, уяачдад цолыг нь олгочихсон шүү дээ. 70 бөхөд цол олгож байгаа юм. Ялгаварлахгүй байя” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Энэ хуулиар нэг ч бөхөд цол олгоё гэсэн асуудал байхгүй. Цол нөхөж олгох асуудал байнгын хороогоор хэлэлцэгдээгүй. Хуульд цол олгох асуудлыг шийдвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд халдаж буй үйлдэл. Бөхийн цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог гэв.
Мөн УИХ-ыг гишүүн Б.Пүрэвдорж С.Бямбацогт гишүүний гаргасан “Бөхчүүдэд нөхөж цол олгох” санаачилгыг дэмжиж “Уяачид, бөхчүүд, харваачдад цолыг нь ялгаварлалгүй олго” гэсэн юм. Ингэснээр Ховдын гишүүд бөхчүүддээ цол олгох лобби хийж байна гэх бор шувуу ч ордонд ниссэн юм.
Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун уяачдын цол чимэгийн асуудлыг хөндсөн. Тэрбээр “Энэ хуулиар цол, чимэг олгох асуудлыг хасаж байна. Хөдөөгийн хөх уяачдаа гадуурхаж байна. Засгийн газрын зарласан бүсийн уралдаанд цол, чимэг олгодог байх нь зүйтэй. Энэ хууль их бөөрөнхий юм боллоо. Ж.Мөнхбат дарга бөөрөнхийлж байна” гэв.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Улстөрчид мэддэггүй юмгүй боллоо, орохгүй ч юмгүй боллоо. Хийх байхаа олж ядсан юм шиг аварга, арслангийн цол яриад суух юм. Одоо больцгоо. Намайг Боловсролын хууль ярихаар ашиг сонирхлын зөрчилтэй гээд байдаг. Үндэсний их баяр наадмын тухай хуульд орж буй нөхдүүд бүгд ашиг сонирхлын зөрчилтэй. Та нар аймгийн алдарт, улсын алдарт уяачийнхаа малгайг өмсөөд ороод ирвэл яасан юм. Тэгээд ашиг сонирхлын зөрчилтэй гээд гараад яваач. Бүсийн наадмыг манайд хийнэ, танайд хийнэ гээд л. Манай аймгаас ийм арслан, ийм аварга төрөх ёстой гээд л. УИХ үүнийг хэлэлцэхээ боль. Арай л дэндүү юм. Нэгдүгээрт, Мэргэжлийн холбоодын тухай хуулиа батал. Хоёрдугаарт, ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд нь гарчих. Ашиг сонирхлын зөрчилгүй гишүүд нь энэ хуулийг батлаад өгье” гэлээ. Ийнхүү баяр наадам ойртсон ч Баяр наадмын тухай хуулиа баталж чадалгүй завсарлацгаалаа. Харин хэд хэдэн чухал хуулийн төслийг баталж амжсан.
Тодруулбал, Донорын тухай хууль, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол, Зөвшөөрлийн тухай хуулийг эцэслэн батлав. Энэ долоо хоногт УИХ-ын чуулган хуралдахгүй. Гишүүд энэ сарын 26-ныг хүртэл тойрогтоо ажиллаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар иргэдийн саналыг авч ажиллах юм.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Баяр наадмын хуулийг эцэслэн батлаад,эцсийн найруулгыг сонсоод бүх зүйл жин тан болоод Ерөнхийлөгчид өргөн барь чиж байгаа юм биш үү ! Сэтгүүлч сайн лавлаж байж мэдээгээ хийгээч.
Ховдын бөх цол авахыг архангай эсэргүүцэж байна тэр нь зөв !! Чадалтай юм бол энэ жил барилдаад аваач !!
Тэгж яривал баяр наадмын түүхэнд байгаагүй хамгийн шударга ,чансаа өндөр,харууштай наадам болсон.Мөнгөөр худалдаж аваагүй цолыг хүчингүй гэж солиорохоо боливол яасийн.Цолны найраагүй ганц наадмын цолоо өгч чадахгүй авгайгаа зоддог авилгач мөнхбат оодорч байх шив дээ,жинхэнэ эрчүүдэд атаархаад сүйд муу гөлөг чинь
Үнэндээ тэр авгайгаа зоддог Мөнхбат чинь ч дээ, эм зантай, эвгүй л гар билээ шүү ! Хэт нэг талыг бариад байгаа нь БХ-ны хурал дээр хийсэн ТВ бичлэгээс харагдаад байсан.
Boon heryyl hiideg ajil ni boh barildah dopingtoi mori uraldah oorsdoo erliizjyylsen hogjil oorsdoo hulgailsan barilga barisan shavaaralduulsan chaddag ajil ni hor hutgah arhi uuh banzaldah negiigee alah huuli zavharuulah arin haalgadah nygelee hulgailsan mongooroo zasal hiilgeh hehe
Baruldcan,mori uralduulan naadam khiisen l yum bol Ovoonii naadam baisan ch tsol olgodog baijee. IIMD tsol olgokh ni zuv shuu dee!Bi Khovdiin khun bish.Gekhdee yanz buriin alag tsoog,yalgavartai uzel bodol khumuusiin uzel sanaag evdlen, mongolchuudiig khagaralduulsaar irsen biz dee!Ter Munkhbat chini yuruusuu. Yalgavarlan gaduurkhagch etgeed shuu dee!
Hoshinshogiin jyjyigchid shig ene baidlaa boliochee.ih hural hugjil yaridag gazar bolohoos buhiin col .hurdan mori yaridag gazar bishee.sarangerel geh met iim ulsuud ruuus hurdan zailaasai.getel ene ulsuud toogoo nemj olon bolno geed oriloh yum ichoh nyyr baina uu.uls oron dampuursan ne huuli buruu gene.yu gej oilgoh be
Ийм хүмүүс Баяр наадмын хууль батлана гэж юу байсым… малаар бол идэмхий малнууд шт