sonin.mn
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн хаалтын барилдаан боллоо. Энэхүү барилдаанд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, сумын заан М.Цэрэн анх удаа түрүүллээ. Барилдаанд нийт 512 бөх уран мэх, авхаалж самбаа сорьсон юм. Үүнээс Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, сумын баяр наадмын гурван түрүүтэй Д.Цэрэнням дөрөв дэх удаагаа үзүүрлэв. Харин их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын заан Б.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, сумын заан М.Буяндэлгэр нар шалгарлаа.
 
 
 
 
Д.Дарамбазар
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин