sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа удахгүй болох 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын наадамд дипломат аргаар эсэргүүцэл үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, АНУ-ын засаг захиргаа БНХАУ дахь хүний эрхийн нөхцөл байдлыг харгалзан өвлийн наадамд дипломат төлөөлөгчдөө илгээхгүй байхаар шийдвэрлэлээ гэжээ.
 
Гэхдээ АНУ-ын баг тамирчдын хувьд тэмцээн уралдаандаа оролцох юм. Энэ талаар Ж.Псаки, “Бид Америкийн баг тамирчдаа бүх талаар дэмжих болно” гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Ж.Байден Хятадад хүний эрх зөрчигдөж буйг, тэр дундаа Шинжаанд лалын шашинт уйгаруудыг саатуулж, Хонконгт ардчиллыг дэмжигч хүчнүүдэд шахалт үзүүлж байгаа зэрэгт шүүмжлэлтэй хандаж байгаа тул Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх асуудлыг хэлэлцэж байгаагаа өнгөрсөн сард мэдэгдсэн юм.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг