sonin.mn
Азийн Хөл бөмбөгийн Холбоо /AFC/-ны 31 дэх удаагийн их хурал цахимаар болж, шар тивийн хөл бөмбөгийн холбоодын удирдлагууд чууллаа.
МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар болон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Н.Батбилэг, Д.Энхжин нар цахимаар оролцсон юм.
 
 
Энэ удаагийн ээлжит хурлаар өнгөрсөн удаагийн хурлын протоколыг баталж, 2022 оны төсвийг баталлаа. Мөн 2021 оны аудитын болон санхүүгийн тайлангаа Азийн хөл бөмбөгийн холбоо тайлагнасан бөгөөд уг их хурлаас Ernst & Young аудитаар ажиллахаар болсон юм. Улмаар 2021 оны үйл ажиллагаагаа нэгтгэн дүгнэлээ.
 
 
“Өнгөрч буй он жилүүдэд “Ковид-19” халдварын аюул, харанга дэлдсэн ч Азид хөл бөмбөг бага багаар эргэн ирж, алхам алхмаар хэвийн байдалд шилжсээр байгааг АХБХ онцолж, холбоо тус бүр халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж байгаад АХБХ болон оролцогчид талархал илэрхийлж байлаа” хэмээн МХБХ-ноос мэдээллээ.