sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-ын Абу-Даби хотноо болж буй “Abu-Dhabi World Jiu Jitsu Championship 2021” ДАШТ-нээс Монголын эмэгтэй тамирчин алтан медаль хүртлээ.
 
 
 
Тус тэмцээний мастерс ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор болон хар бүсний 70 кг жинд барилдсан Гаруда академийн тамирчин Б.Буяндэлгэр алтан медаль хүртэж дэлхийн аварга болов хэмээн Монголын Жюү жицүгийн холбооноос мэдээлэв.
 
 
 
 
 
Тэрбээр, өмнө нь энэ сарын 2-3-нд АНЭУ-ын Абу Даби хотноо болсон жюү жицүгийн Их Дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.
 
Д.Өлзийсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг