Миний өнөөдөр Та бүгдтэй санал бодлоо хуваалцах сэдвийг “Суперцикл: Мега тоо ба Мегатөөрөгдөл” гэж томьёолсон юм. Ийм сэдэв сонгосон нь нийгмийн сэтгэлгээг бүхэлд нь амьдралын хөрсөн дээр буулгахад энэ сэдэв тохиромжтой санагдсан юм.
Суперциклийн тухай
Дэлхийн зах зээл дээр үе үе гол нэрийн барааны үнэ өсч, буурдаг мөчлөгт үзэгдэл болдог тухай бичиж ярьсаар удаж байгаа билээ. Хамгийн сүүлийн суперцикл нь барагцаалбал 2000-2010 оны хооронд болсон байна. Өмнөх нь үүнээс 20-оод жилийн өмнө 1970,1980 оны дундуур болжээ. Түүнээс өмнөх цикл нь 1950-аад онд Дэлхийн хоёрдугаар дайны дараа Маршаллын төлөвлөгөөгөөр дайнд сүйрсэн Европын орнуудын эдийн засаг нь босч ирэхтэй холбоотой болж байсан гэж бичиж байна. Нэг циклээс дараачийн цикл хүртэл 20-25 жил болж байгааг өнгөрсөн түүхээсээ харж болно. Ингэж бодвол бидний хувьд ойрын 10-15 жилд дахин суперцикл тохиох боловуу гэж хий хоосон найдах шаардлага үндсэндээ байхгүй. Бий болсон шинэ нөхцөлд Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварыг өсгөх талаар цоо шинээр сэтгэх шаардлага үүссэн гэж гэж хэлж болно.
Суперцикл ба байгалийн нөөц бүхий орнууд
Суперцикл байгалийн нөөцтэй орнуудад санхүүгийн эх үүсвэрийг өөртөө “сорох” боломж олгодог. Ялангуяа 2000-2010 оны суперциклийн үед гол нэрийн барааны үнэ 2 илүү дахин өсчээ. Цикл дууслаа, боломжоо ашиглаж чадсан уу гэдэг асуулт тавьж байна. Чадаагүй бол яагаад? Ямар учир холбогдлоор алтан боломжоо алдсан тухай дээр анхаарал төвлөрүүлж ярилцах хэрэгтэй юм.
1970,80-аад оны суперциклийн дараа байгалийн нөөцтэй орнууд Голланд өвчин (Dutch disease)-өөр өвдөж боломжоо алддаг тухай яриа байсан. Одоо ч мөн л ярьж байгаа. Гэвч энэ хангалттай тайлбар биш байж магадгүй. Оксфордын профессор Пол Коллирын хэлж байгаа, олон улсын байгууллагуудын хүлээн зөвшөөрч байгаа санаа нь Байгалийн нөөц бүхий орнуудын өмнө тулгамдаж байгаа асуудал бол Засаглал юм. Зөв бодлогоор зөв засаглаж чадахгүй бол байгалийн нөөц тухайн орны хувьд өөрөө тогтвортой хөгжил болж чадахгүй юм.
Суперцикл ба Монгол
Дэлхий дээр болсон сүүлийн хоёр суперцикл Монголд өөрийн ул мөрөө үлдээсэн юм. Эхний суперциклийн мөчлөг дээр Эрдэнэт үйлдвэр байгуулагдаж, дараачийн мөчлөг дээр Оюу Толгой ашиглалтад орсон юм.
Эрдэнэт үйлдвэрийн Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд үзүүлсэн эерэг нөлөөг өнөөдөр маргалдах хүмүүс үндсэндээ байхгүй. Орчин үеийн Монголыг Эрдэнэт үйлдвэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ би энэ тухай ярих гэсэн хэрэг биш юм. Эрдэнэт үйлдвэрийг Оюу Толгойтой төлж буй татвараар нь харьцуулж “хусмаа чамласан хүүхэд” шиг ааш зан зарим хүмүүс гаргаж байгаа нь эдийн засгийн түүхээ мэдэхгүйтэй, ойлгодоггүйтэй холбоотой юм.
Эрдэнэт үйлдвэр нь 1973 болон 1991 оны Монгол-Орос улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу орлогын албан татвараас бусад бүх төрлийн татвар, хураамжаас чөлөөлөгдөж ирсэн юм. Эрдэнэт үйлдвэр усны төлбөр, байгалийн баялаг ашигласны нөөцийн төлбөрийг 30 жил төлөөгүй. 2003 он хүрч байж гэрээ хэлэлцээрээ өөрчилж дээрх төлбөрийг Монгол улс авдаг болсон юм. Эрдэнэт үйлдвэртэй харьцуулбал Оюу Толгой нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөсөө л нөөцийн төлбөрөө, бусад татвар, хураамжаа төлж байгаа нь үнэн юм.
Нэг нь нөгөөгөөсөө илүү, дутуу гэж харьцуулалт хийж байгаа биш юм. Ер нь авах татвараараа том төслүүдийн өгөөжийг хэмжинэ гэвэл буруу гэдгийг л хэлмээр байна. Эрдэнэт байгалийн баялагийн нөөцийн татварыг 30 жил төлөөгүй. Гэхдээ Эрдэнэт үйлдвэр Монголын нүүр царайг өөрчилсөн “сайн” төсөл байлаа. Эрдэнэтийг дагаж Монголын эдийн засаг өссөн. Шинэ хүн төлөвшиж бий болсон. Түүнтэй нэгэн адил Оюу Толгой төслийн өгөөжийг зөвхөн татвараар харвал буруу болно. Оюу Толгой төслийг дагалдаж Монголын эдийн засаг тэлсэн, өссөн.
Өнгөрсөн богинохон хугацаанд Монголын эдийн засгийн хоёр оронтой тооны өсөлтийн амжилтын нууцыг Оюу Толгой төслөөс л хайх хэрэгтэй. Харамсалтай нь амжилттай хэрэгжиж байгаа төслөө амжилтгүй мэт андуурдаг нь зөвхөн Монголд болсон үзэгдэл биш юм билээ.
Эрдэнэт vs Оюу Толгой
Сүүлийн 40-50 жилд тохиосон хоёр ч Суперциклийн мөчлөгт Эрдэнэт, Оюу Толгой гэсэн зэсийн хоёр том үйлдвэрүүд Монголд бий болжээ. Өөр хооронд нь шууд харьцуулалт хийх хэцүү, бас шаардлагагүй. Эсрэг тэсрэг талууд ч бий, ижил төстэй чанарууд ч бий.
Эрдэнэт үйлдвэрийг барих эсэх асуудал зөвхөн улс төрийн мотивацитай байсан бол Оюу Толгойн үйлдвэрийг барих эсэх нь зөвхөн зах зээлийн мотивацитай байсан. Энэ бол зарчмын том ялгаа юм.
Социалист, капиталист систем өөд өөдөөсөө тулсан хүйтэн дайны ид үед зэсийн уурхайнуудаа нийгэмчилсэн Чилийн социалист ерөнхийлөгч Альенде 1973 онд цэргийн эргэлтээр унаж, Засгийн эрхийг генерал Пиночет гартаа авснаар Чили улсыг социалист болгохыг зорьж дотносож явсан ЗХУ-ын удирдлага бодлоо өөрчилж Монголд Эрдэнэт хэмээх зэсийн үйлдвэр барих шийдэлд хүрч байсан юм. Эрдэнэт 1973 онд баригдаж эхлээд анхныхаа баяжмалыг 1976 онд гаргаж байсан. Эрдэнэтийн баяжмал “социалист” үнээр Зөвлөлтийн хайлуулах үйлдвэр рүү олон жил ачигдаж, үйлдвэр нь алдагдалтай явж ирсэн бөгөөд зөрүүг ахан дүүсийн тусламжаар нөхөж, монголчууд бид алга ташиж ирсэн ойрмогхон түүхээ мартаж болохгүй.
Оюу Толгой төсөл нь улс төрийн төсөл биш. Энэ төсөл бол цэвэр бизнесийн төсөл. Тиймээс бизнесийн ашгийг нэмэгдүүлэхийн төлөө яригдаж буй санал, санаачилгыг хоосон улс төржүүлэх шаардлага байхгүй. Зах зээлийн мотивацитай аливаа төсөл Монголын хөгжлийн эрх ашигт нийцнэ.
Энэ 2 төслийн ижил төсөөтэй чанар нь хоёулаа Монголын нийгэм, эдийн засагт тухай тухайн цаг үедээ маш том нөлөө үзүүлсэн явдал, мөн цаашид ч үзүүлэх явдал юм.
Мегатөсөл, мегатоо ба мегатөөрөгдөл
Том төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд том том тоо ярих дуртай. Магадгүй зах зээл дээрээс хөрөнгө мөнгө босгох, хувьцааныхаа үнийг өсгөхөд хэрэг болдог байж болох юм. Сая тонн нүүрс, сая тонн зэс, сая сая тонн газрын тос, тэрбум тэрбум доллар гэж ярина. Түүнийг нь байгалийн баялаг бүхий орны иргэд сонсчихоод “бид ч найгүй их баян юм байна” гэж буруу ойлгодог. Энэ бол буруу замаар будаа тээх бодлогын үндэс болдог. Засаг төрийн хариуцлагатай хүмүүс уул уурхайг хөгжүүлэх ямархуу ярвигтай асуудал болохыг ард иргэддээ тайлбарлан таниулахын оронд өөрсдөө “бид ч найгүй баян юм байна” гээд гадаадын хөрөнгө оруулагчаа шахах, мөнгөө гаргахгүй хэрнээ хувь эзэмшинэ гэх, өөрсдөө мөнгөгүй хэрнээ том том төсөл ярьж эхлэх зэргээр популист сэтгэлгээнд автвал улс орон нь гарцаагүй дампуурах зам руу хазайх нь ойлгомжтой юм. Ирээдүйд өр үүсгэх өндөр хүүтэй бонд босгож түүнийгээ үрэн таран хийх явдал нь “бид ч найгүй их баян” гэдэг сэтгэлгээний үргэлжлэл юм. Найгүй баян гээд өөрийгөө бодчихсон явж байгаа хувь хүмүүст хэр барагийн төслөөс ирж байгаа татвар, төлбөр, өгөөж бага харагддаг ба санасанд нь хүртэл мөнгө өгөхгүй байхаар нь Төрийн томчуудын халаасанд тэр мөнгө шингээд байна гэж сэжиглэх нь энүүхэнд. Найгүй баян гэж өөрийгөө бодсон иргэн Төрдөө үл итгэнэ.
ОТ-оос авсан 150 сая ам. долларын урдчилгаа, Чалко компаниас авсан 350 сая ам. долларын зээл цөм “ард түмний халаасанд” орсон. Гэвч ард түмэн алга болсон мөнгийг бусдын халааснаас хайдаг. Энэ бол алдаатай бодлогын төлбөр юм.
Иймээс өнгөрсөнөө хурдан ухаарч ирээдүйгээ түргэн засах хэрэгтэй байна.
Уул уурхай ба уламжлалт аж ахуй
Уул уурхай, тэр тусмаа хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх асуудал тийм ч амархан асуудал бишээ. Сэтгэлгээний залхууралд автаж Монгол улс уул уурхайгүйгээр хөгжиж болдоггүй юм уу гэж асуух хүмүүс багагүй бий. Энэ талаар товч тайлбарлая. Мянга мянган жилээр хэмжигдэх уламжлалт мал аж ахуй цаашид байсаар л байх болно. Мал аж ахуй байгалиас хараат. Байгаль өөрийн циклтэй. Өөрийн дотоод баланстай. Зуд болно, ган болно. Мөчлөгөө дагаад өсөж, өндийж байсан уламжлалт аж ахуй маань хүрсэн хөгжлийнхөө түвшингээс өмнөх төлөв рүү гээ унах энүүхэнд. Үүнийг Экстенсив аж ахуй гэдэг. Ийм аж ахуйтайгаа байгаад байя гэвэл болноо болно. Хоцрогдолд дархлагдана гэсэн үг юм. Харин уламжлалт аж ахуйгаа хөгжүүлье гэвэл уул уурхайгаа хөгжүүлэх хэрэгтэй. Уул уурхайн хөгжил эдийн засгийг тэлж, хүн ардын худалдан авах чадварыг өсгөж, тэр нь мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсөх бололцоог бий болгоно. Үнэ өсвөл экстенсив аж ахуйг интенсив болгох хөшүүрэг ажиллана. Манай уламжлалт мал аж ахуй, орчин цагийн хөдөө аж ахуй зөвхөн уул уурхайгаар дамжиж байж хөгжилд хүрнэ. Өөр сонголт бидэнд байхгүй.
Байгалийн нөөц ба Тогтвортой хөгжил
Байгалийн баялагаас олох орлого бол хамгийн тогтворгүй орлого юм.
Нэгдүгээрт, шавхагдан дуусдаг тул,
хоёрдугаарт, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн нөлөөгөөр хэрэглээ нь улам бүр багасаж байгаа,
гуравдугаарт, суперцикл дагаж үнэ нь өсч, унаж байдаг.
Тогтворгүй орлогыг хэрхэн тогтвортой хөгжилд ашиглах вэ гэдэг том асуудал юм. Нэлээд моод болж байгаа үзэгдэл Баялгийн сан байгуулах явдал юм. Уг санаа нь байгалийн баялгаас олж байгаа тогтворгүй орлогыг хуримтлал болгож, хүнд хэцүү цаг үедээ буюу суперцикл төгсгөл болоход авч хэрэглэдэг байх тухай юм. Нордикийн орнуудын хувьд энэ төрлийн сан байгуулж гадаад дотоодын ашигтай, найдвартай төсөлд хөрөнгө оруулах замаар сангийн үйл ажиллагааг урт хугацаанд хангаж байдаг. Харин өөрт нь хөгжих хөрөнгө мөнгө шаардагдаж байгаа буурай орнууд нь баялгийн сан байгуулж эх үүсвэрээ гадагш байрлуулах хэр зөв бол гэсэн асуудал бий. Энэ бол тусдаа ярих том сэдэв.
Бодлого болон Чадамж бий болгох асуудал
Суперцикл дууслаа. Үнэ унаж байна. Ямар бодлого хэрэгтэй вэ гэсэн асуулт гарч байна. Ямар ч нөхцөлд ашиг өгөөд байх үнэ үгүй болж.Энэ нөхцөлд өндөр үнэд найдах биш, зардлаа бууруулж, үнээр биш хэмжээгээр өрсөлдөх стратеги чухал юм.
Монгол геологийн хувьд төдийлөн судлагдаагүй газар. Газрын хэвлийд ашигт малтмал байж л байгаа. Гэхдээ тэр нь газар доороо байгаад эдийн засгийн эргэлтэд орохгүй, хүн арддаа үйлчлэхгүй байгаа бол жинхэнэ утгаар бид “алт сандайлсан гуйлгачин”. Газар доор байгаа ашигт малтмалыг газар дээр нь гаргахын тулд асар их зардал, хөрөнгө мөнгийг гаргадаг гэдгийг ойлгож авахгүйгээр уул уурхайг хөгжүүлэх тухай бодохын ч хэрэггүй санагдаж байна. Тийм хөрөнгө мөнгө Монголд байхгүй. Уул уурхайг хөгжүүлье, уул уурхайгаар дамжиж хөдөө аж ахуйгаа өөд татья, аж үйлдвэрээ босгоё, үйлчилгээний салбараа сайжруулья, эрүүл мэнд, боловсролыг дэлхийн жишигт хүргэе, бүхэлдээ улс орон хөгжье гэвэл гадаадын хөрөнгө оруулалт стратегийн ач холбогдолтой юм.
Өр үүсгэхгүй эрсдлээ өөрсдөө үүрч байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг зөв ойлгуулах өргөн ажлыг хийхгүйгээр бид урагш явахгүй.
Гадаадын хөрөнгө оруулалтын туслалцаатайгаар байгалийн нөөцөө зөв зохистой ашиглах асуудал гарцаагүй. Үүний тулд олон улсын банк санхүүгийн системийг ойлгох, татвар, нягтлан бодох бүртгэлийн олон улсын зарчимыг хүлээж авах, тэдгээрт нийцүүлэн томоохон төсөл боловсруулж сурах, төр хувийн хэвшлийн түншлэлийг түвэггүй зохион байгуулах чадамжийг бий болгох, дэлхийтэй бизнесийн нэг хэлээр ярьж чадах, дэлхийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний компаниуд бий болгох хэрэгтэй байгаа юм.
Өнгөрсөн 2000-2010 оны суперциклийн завшааныг бүрэн ашиглаж чадаагүй туршлагадаа тулгуурлан дараачийн тийм боломжийг алдахгүй байхын тулд бодлого, чадамж бий болгох асуудал бол ойрын 5-10 жилийн эдийн засгийн бодлогын үндсэн чиглэл байх бизээ.
М.Энхсайхан
Сэтгэгдэл0
энхсайхан хятад удамтай учир монголыг хятадад худалдах мегамөрөөдөлтөй хятад
Эмэгтэй хүн 55 насныхаа орчим цэвэршилт болж гэнэт уйлах гэнэт инээх жишээтэй сонин сонин болж ярьж нэг үгээр сэтгэл мэдрэлийн өвчтэй болдог. Эрэгтэй хүнд бас тийм үе байдаг байна. Энэ Мэндсайханыг хар. Элчингийн ажил хийж байна уу, зүгээр улсын мөнгө идээд сүлжээ нэтээр элдвийн юм бичиж байна. Тэр нь даанч ичмээр. Наад чиний амьдарч байгаа Швед чинь туйлын хоцрогдсон буурай орон учир чи тийм сэтгэлгээтэй байна. Тэгж байхаар нүүрээ татуулаач. Одоо нэг татуулахгүй бол бүүр арьснууд нь унжчихаж. Чи саяхан нэг татуулсан даа.
Уул уурхай хөгжүүлж мөнгө олоод түүгээрээ уламжлалт аж ахуйгаа, соёлоо, боловсролоо хөгжүүлнэ гэж улин донгодсоор хагас жарныг өнгөрөөлөө. Та нар энэ ов мэхээрээ 30 жил монголын баялгийг хулгайллаа, одоо арай өөр шинэлэг ов мэх бодож олооч, эсвэл энийг бичүүлж байгаа цаад эздэдээ хэл. Ер нь бол бид маш шх ууртай байна шүү.
БҮҮ АРЧ АРД ТҮМЭН ҮНШИГ??? Ардчилалынхан л ийм үмхий хүрэн шиг Хүмүүсийг төрд гаргаж монгол орныг сүүлүүлж байна лдаа МОНГОЛ УЛС тавантолгойн кокс, оюутолгогойгоороо л 4,5 сая иргэдээ 100 жилээр байян тансаг амьдаруулахаар байгаа юм гэтэл ардчлалынхан коксжих нүүрсээ эхлээд нэг үхэрийн махны үнээр худалдаж эхэлсэн нь мөн ч гайхалтай байгаа юм биш юм уу даа Төрд ажиллөж байгаа хүмүүс чинь луйварчин бөгөөд эх орноо сүүрүүлэгчид мөн шүү дээ үүнийгээ өөрчилж чадаагүй байж яаж монгол хөгжиж чадах юм бэ Яаж Монгол ялах юм бэ Төрд АЖИЛЛАЖ БАЙГАА ҮХЭР ҮҮ ДЭЭ ???МОНГОЛ ЯЛНА ГЭЖ ГЭЖ ХОШГИРУУЛААД ЯАХ ЮМ БЭ АРДЧИЛСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД АА??
30 ВАГОН СПИРТЭЭР МОНГОЛЧУУДЫГ АРХИДУУЛЖ АРХИН ДАЛАЙД ЖИВҮҮЛСЭН АРГА НЬ ГИТЛЕРИЙН КОНЦ ЛАГЕРИЙН ХҮН ШАТААДАГ ЗУУХАНД ХИЙСЭНТЭЙ АДИЛ АРГА БУСУУ МАГАДГҮЙ АРХИНД ЖИВҮҮЛСЭН НЬ ИЛҮҮ ХОР ХӨНӨӨЛТЭЙ БАЙХ ШУУ
Энэ хужааг Монголчууд одоо сонсох уу?
Энэ хүний мэдлэг чадвар, оюуны потенциалыг Монголыг төр ашиглахсан. Зарим нөхдүүд зориуд харлуулах гэж хужаа гээд байдаг. Яг үнэндээ цэвэр халх хүн юм шүү дээ. Эцэг нь соц-н тэр хатуу чанга үед Гэгээрлийн Яамны орлогч сайд хийж байсан Мэндсайхан гэж шилдэг сэхээтэн байсан, эх тал нь ч Монгол хүн юм шүү дээ. Энхсайхан гэж энэ хүн аль тэртээ 1974 онд Олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль авч байсан дэндүү сийрэг толгой. Улс эх оронд хэрэгтэй зөв зүйл сэдэж, ард түмнийг гэгээрүүлэх үйлсэд тань амжилт хүсье.....
Гадаадынэнэ сэтгүүлд энэ мэтийн Ардчилсан нэр барьсан ЛУЙВАРЧДЫН талаар их тод бичсэн байна. https://jacobinmag.com/2017/11/mongolia-elections-mccain-international-republican-institute
Та одоо худлаа солиоороодаараайй!! Тавантолгойн ордыг хямдхан зарах гэж яаж улаарсан бэ? Нүүрс бол үнс гээд солиороод 400 сая доллараар зарах гэж үхгээд тэгсэн 2017 онд ганцхан жилийн дотор 400 сая цэвжр ашигтай ажиллаж байна!!!!! Энэ хулгайч амнаас үмхий!!!
uamar luuhaan turd shuraglana uu ?? ard yvmen bvhnee deeremdvvlen guilagchin boloh zayatai
Энхсайхан бол харьцангүй цэвэр улстөрч. Идэж ууснаар нь шоглож чадахгүй болохоороо Хужаагаар дууддаг Новшын Женкогийн арга шүү
ene muug yagaad barihgvi bn ve
Монголд маш хэрэгтэй Эдийн засагч бас улс төрч шүү дээ. Улс хийхийн тулд бас эрүүл баг бүрдүүлэх хэрэгтэй байсан юм. Илжинүүд ус хийсэн ч сэгсрэх боловч эрчим хүчний мегатөслөө байнга сануулж
Зөв л юм ярьдаг боловч ойлгодог хүн нь ховор юм. Яс юман дээр Энхсайханы идсэн уусан юм байна уу. 1996-1998оны засгийн газар маш сайн засгийн газар байлаа.
Энийг яагаад нөгөө элчингээс нь татахгүй байгаа юм болоо!!!!!????
Энэ нөхрийн үед Ашигт малтмалын тухай хууль батлагдсан даа
Хуулийг УИХ баталдаг
Түрүүчийн бичлэг, хүмүүсийн үнэлгээ, сэтгэгдлийг зориуд алга болгож байгааг юу гэж ойлгох вэ? Энэ Энхсайхныг сайн хүн гэдэг компанит сурталчилгаа яваад байгаа юмуу? Энхсайхан чинь ерөнхий сайд болонгуутаа дайсан болсныг нь магтах гээд байгаа юмуу?
Энхсайханыг муулах яах вээ. Мань хүн шийдвэр гаргахгүй. Бид одоогоор Жэнко Баттулгын зассан замаар эдийн засгаа хөгжүүлж байна. Хамаг хөтөлбөрүүдээ гацаагаад ард иргад нь ядуураад л явж байна. Одоо өөрөө ерөнхийлөгч болчоод хийсэн ч юм байхгүй тамирчдад медаль өгөхөөс цаашгүй
Tuuhii ed exportlohgui bolchihvol l tsengeliin manlaid hurne dee.
ene muu omhii hulgaich genet u bolood hutsaad ehlev ee. tarvagan tahal iljigdorjiinhoo bogsiig doloogood, ugaadsiig ni uugaad mongolchuudaas hulgailj avaachij nuusan horongiig ni arvijuulaad l suuj bai l daa. mal chi eronhii said baisan hyn... elchin saidiin zindaand dooshoo unaj mongoliin tor, mongol ulsiig gutaaj baigaagaa meddeg biz dee. delhiin ali ch orond eronhii said baisan hyniig gadaadad suulgadaggyi. muu pizdaa chi tsaad tarvagataa hediig ogson be.
Зул унтрахын өмнө бадардаг гээд л яриад байгаа. Эдийн засагч юм бол энд хоосон цэцэрхэл биш хоолой руу орох нь юу вэ гэдэг гол шүү. Монголчуудад Эрдэнэт юу өгч байгаа Оюутолгой юу өгч байгааг л харьцуулаад бодчих. Тэр цэг дээр л чиний цэцэрхэл дуусна.
Энэ хуний дур торхийг ч , хийж байгаа оролдлогуудыг ч харахад удам - угшилын элемент оорийн эрхгуй илрээд байх юм даа , горьдлого ч тасрахгуй байна ! Угуй ээ , ах минь таны боломж аль хэдийнээ шавхагдсан байна , ахиж инээд битгий хургэ дээ .... Хорш минь .....
Логиктой, ойлгомжтой үнэлгээ тайлбар байна. Хамгийн сонин нь энэ логикийг олон хүн "ухааны туйл" гэж үнэлдэг буурал Бямбасүрэн, З.Энхболд нар өөрөөр тйалбарлаад байгаа юм даа.
luuhaand ashigtai .mongolchuudiin hulhin deer tsetseg urguulsan saihaan logik bn aa. gehdee ene luuhaanio ami tavih ni oirtoj bgaa uchiraas ingej duugrah ch jamtai
мөчлөгүүд өөрөө үүсдэггүй.ямар ямар хүчин зүйлс үүнийг үүсгэдэгийг бичсэнгүй тойроод одчихлоо.бас хэн хэн ямар улс орон ямар зорилгоор үүсгэдэгийн учрыг дурьдсангүй.асуудлын дунд хавиаас л өлгөж аваад худал цэцэрхчих юм.2012-6 сард сонгууль болох гэж байхад 5-р сард нь Занданшатар гэгч гаднын хөр.оруулалтыг боомилсон утгатай хууль оруулахад л миний ажилладаг гадаад хөр.оруулагч "үнэр" авч манайхаас гарах алхамуудаа хийж эхэлсэн бдг.Энэ дэлхийн хэмжээны том компаны монгол дахь 1-р хүний хувьд би компаниа тогтоох гэж хэдэн жил торгоосон ч гарсан.монгол ажилчид маань ур чадварт суралцаж австрали засварчидын орон тоонд монголчуудаа яг гадаадынхны цалингаар ажиллуулж,гадаадад дадлага хийлгэж ер нь ажил гайгүй явагдаж байгаад хаагдсан.тоног төхөөрөмжүүд зарагдаж,бэлтгэгдсэн зарим монголчуудаа ажилгүй болгохгүйн тулд гадаадын уурхайд байршуулж,хөдөө хотгүй оффисууд маань хаагдаж эдүгээ би цалингаа хасуулан гэрээсээ ажиллаж,шаардлага гарвал хүмүүсийг гэрээгээр ажиллуулж бгаа.Компаныхаа бусад улс оронд бдг хэд хэдэн ТУЗ-ын гишүүн,төвийнхөө хэд хэдэн газрын гишүүний хувьд мөнгө авдаг.Эдгээр нь нийлээд манай ямарч уул уурхайн үйлдвэрийн даргын цалингаас өндөр. Нийлүүлэхээр шүү дээ.Ажлын ачаалал 90% буурсан.Толгой компани маань намайг,дэд захирлаар ажиллаж бсн ханийг минь ч алдахгүй гэсэн бодлогоор энэ олон жил санхүүжүүлж бдг.Ийм юм байдаг юм байна.Одоогоор компани маань орж ирэх сураг ажиг алга байгаа.Харамсдаг л юм.
sain baitsgaana uu? Enchsaihan geech etgeed mini, ALIVAA ULS ORNII HUVID OORIIN NI, OORSDIINH NI GESEN AJ TOROLT, AMIDRAN SUULT, TSEGTSEGLEL DEVJLIINH NI BAIDAL, BOLOVSROL, NOM, ERDEM-, EDGEER GURVAN ZUILIIG SURGUULID HIIGEED DAMJAAND SUUJ SURSAN MEDSEN DUULSNAA HEMJUULEED AVDAG SURGUULI DUURGESNII NOTOLGOO BARIMT HUUDAS TSAAS AVDAGIIG HELEEGUI YUM SHUU-, BAIGALI, TSAG AGAAR, GAZAR SHOROO, HORSNII NI SUURI UNDES, UG ULS ORON HUN ARDIIN NI HEREG ZORIG HUSEL TEMUULEL ERMELZEL NI BOLJ BUTEJ BURELDEH TSAG NARNII HUGATSAANII MOCHLOG(UUD) GEED BUHII L DODI YUMSAA ED BOLGOJ BODIJUULJ BIEJUULJ GUITSELDUULJ GUITSEEHIIN NOHTSOL CH, BAIDAL CH BII BOLJ BURELDEN TOGTOH GEJ BUHEL BUTEN UE ZUUN ERIN GEJ BII BUI BAIDAG JAMIIG YAAHIIN CH ARGAGUI AGAAD ALHAAD DAVAAD HARAIGAAD USREED ALGASAAD GARNA GEJ OGTOOSOO EROOSOO UGAASAA BAIDAGGUI. HARIN..., ENE BUHNIIG EDGEER BUGDIIG DALAITSAAR NI TSARAAR NI ENGEER HARJ MELMIIDEJ TSAG NARNII HUGATSAANII MOCHLOGIIG OIRTUULAHAD ERDEM CH, UHAAN CH, OYU CH HEREGTEI SHAARDLAGATAI. CHAM SHIG INGEED L TOLGOID ORSNOO, UNSHSANGAA OGTORGUID TSATSAAD BAIDAG ETGEED(UUD) HORVOOGOOR DUUREN HOTLOOR NEG BAIJ BAINA. HEHEHE, Sonin.mn mini ENEHUU ETGEEDIIN TURUUCHIIN BICHVERLESEND HUMUUSIIN YU GESENG HELJ BICHVERLESEN ZUILIIH HAASH NI #DALD# HIICHIHEED UDAAH DEMIIRLIIG NI TAVIAD UNAVAA, HAHAHA.
BODI YUMSAA, ZUILIIG
Augaa ihiin demiirel onoshtoi Shar Hadand hevtvel taarna Ene Enhsaihan.27 jil hii hooson demiirlee .Bolomj baisan ch ashiglah chadvargui baisan baij odoo demiirhee bolij emchilgeendee yavj uz.
Элчинд ажил олдохгуй байгаам байхдаа. Намаа зарчихаад ичихгуй, эдийн засаг яриад байх. Ийм хунд итгэж болох гэж уу!!!
Нөгөө тэргүүн эдийн засагч Баярхүүгийн дэргэд ёстой уншмаар бодмоор юм бичжээ. Манай уламжлалт мал аж ахуй, орчин цагийн хөдөө аж ахуй зөвхөн уул уурхайгаар дамжиж байж хөгжилд хүрнэ. Өөр сонголт бидэнд байхгүй.Эрчим хүч үйлдвэрлээд хоёр хөршдөө бас дэлхийн сүлээнд холбогдож болдоггүй юм байх даа.
Голбой ворышка
ЭНХСАЙХАН ОДОО НЭГ ИХ МЭДЭМХИЙРЧ.
Эрдэм боловсролтой мэдлэг туршлагтай Монгол улсынхаа төлөө санаа зовж зүтгэж байгаа хүмүүсээ сонсож, уншиж суралцаж байгаа шүү. Монгол ялна, ард түмэн гэж ОРКУДыг хошгируулан сайныг эсэргүйцэгчид зөвхөн өөрсдийн улс төрийн зорилго, ашиг синорхлын төлөө энэ улсад их хор хохирол учруулж байгааг сонгогч бид ухамсарлаж л байгаа.
ОюуТолгойн зэсийн баяжмал үйлдвэрлэх үйлдвэр нь жилд 2 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор далд уурхай ашиглалтанд ороогүй тул ил уурхайгаас жилд 800 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Эрдэнэт үйлдвэр жилд 600 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. 2016 онд ОюуТолгой үйлдвэр 1.2 тэрбум долларын борлуулалт хийснээс зэс 800 мянган доллар, алт 400 мянган доллар, зэс 20 сая доллар тус тус болно. Үйлдвэрийн нийт зардал 800 сая доллар болсноос үйлдвэрлэл, тээвэрлэлтийн зардал нь 500 сая доллар, үндсэн хөрөнгийн элдэгдэл нь 300 сая доллар болно. Монгол улсад 200 сая долларын татвар төлж өөрсдөө 200 сая долларын ашиг олжээ. ОюуТолгой үйлдвэр бол 7 тэрбум долларын өртгөөр боссон Саалийн Үнээ юм. Харин ОюуТолгой зэсийн хүдэр бол саалийн үнээний өвс тэжээл юм. Монголчууд өөрсдөө саалийн үнээ бүтээх чадваргүй.
Shaagarai pizda
Чаддаг юм бол чи үйлдвэр босгооч
Үйлдвэр, технологи гэдэг асар үнэтэй эд.
энхсайхан мундаг бичсэн бна.Эдийн засгын ерөнхий ойлголт л доо уг нь.Энгийн л ойлголт энгийн ийм юм мэдэхээ байсан оросын дропагандад нэвт хордсон оркуудад юу ч яриад нэмэргүй.Гэхдээ Энхсайхан нэгэн цагт бас овоо поп явсан нөхөр ш дээ.Ийм эргүүчүүдийг төрүүлэхэд овоо үүрэг гүйцугтсэн дурак л даа. С.Жавхлан шиг ойлголтоор дүнхүүрч явсан цаг бий шүү
Enkhsaikhan gej Ene hogiin luivarchin eliirsen yum shig bna. Elchlingees ni bushuu tataj avaach ee. Sonin.mn site bolio iim
Санаа авахаар, хүнд ойлгомжтой сайхан тайлбарласан бн. Дэмжиж байна аа.
Enxsaixan baabariin araas tarxi ugaaltand ortson bna.nen dariy tataj abchir
Сонин юм. Энэ мундаг хүн төрийн эрхийг барьж байх даа ингэж мундаг ярьж, бусдыг панаалдаж, улс орныхоо эрх ашгийн төлөө явж болдоггүй л байсан юм байх даа???
ХАМГИЙН ТОМ АЛБАН ЁСНЫ ХОРЛОН СҮЙТГЭГЧ, хуцалгүй цаашаа далд ОР.ЕРӨНХИЙ САЙД БОЛОНГУУТАА ГААЛИЙН ТАТВАРЫГ ТЭГЛЭЖ, МОНГОЛЧУУДЫГ ХОДУУЛЖ, ЭРЭЭН, ХЯТАДЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ гАВъЯ байгуулсангэмт хэрэгтэн. Эрдэнэтээс 30 жил татвар аваагүй гэчжээ....Эрдэнэтийн ачаар бид АРДЧИЛСАН нэртэй, ИЛЖИГДОРЖ, ЭНХСАЙХАН, ДА.ГАНБОЛД 3-р толгойлуулсан дээрэмчид гарч ирээгүй байхад сайн, сайхан амьдарч байсийм.Та нар гарч ирээд ЗЭСИЙН БАЯЖМАЛЫГ булаацалдаж, гадагш нь нийлүүлэхдээ, дундаас нь маш их хэмжээний ашиг унагаж өөрсдөө хязгааргүй баяжсаныг чинь цаг хугацаа илрүүлээд гаргаад ирнэ.Чи муу одооноос айж хаяагаа манах санаатай олон юм эрээчээд нэмэргүй, олон амьд гэрч бий.
Ene hun bagaar ajillahgui gantsaar ih ym mednee Ard tumen yduu baih hamaadui zevhen eeriig unel Ugui bol eh ornoo horloh hun shuu
Эдийн засагч хүн зөв л тайлбарласан байна. Энгийн үнэнг ойлгох, хүлээн авах нь хэрэгтэй ш дээ
МАХН ыг шинэчлэгч 15 эрдэмтний нэг Ардачлалаар од шүүрэгч ,ганц нэг ном уншсанаа ойлгоогүй түүнийгээ их юманд бодож сэхүүн зан гаргач
Gol n tsaashid uy hiih heregtei ve! gedeg sanalaa bichisen bna.Bodokh ulsuud n bodoltsmoor um daa.
Ene xujaagaas mongol salax tsag bolson
коммент бичигсдийн 70-80% эсэргүүцэж доромжилж гутаасан баина. УЛСЫН ТӨСӨВ 300 сая доллор баиснаа 8 тэрбум төгрөгт хүрсээн ГЭСЭНЧ БИД ядуул баина УЛСЫН ТӨСӨВ 15 тэрбум доилуурт хүрвэл ХҮН ШИГ АМЬДАРЧ БОЛОХ ЮМ. өнөөдөрийн төсөв өссөн нь ч уул уурхаи ирээдүид өсөх тэр мөнгө ч уулуурхаи. МАХ ГАРГАНА ГЭНЭ ОДОО 50 сая хүрэхгүи доилуур болжийна ИРЭЭДҮИД ҮСРЭЭД 150 сая хүргэх биз. тэхээр ГОЛ ТЭЖЭЭЛ хүн шиг амьдруулж болох ганц салбараа нулимагчид ийм олон ХУВЬ БАИГАА ард түмэн хөгжил дэвшил яриад яадийн. ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨӨД ганихарч гаслаж явхаас яадийн.УУГ НЬ УУЛ УУРХАИН одоо ашиглагдаж буи баялгийн 68% үр өгөөжөө өгч МОНГОЛД ҮЛДЭЖ БАИГАА ГЭСЭЭН үлдсэн нь тоног төхөөрөмж бусад хэлбэрээр гадаадад зардал ашиг гээд гардаг л баилгүи.ДАН УУЛ УУРХАИГААС МӨНГӨ ОЛНОО ГЭВЭЛ 6ш ОЮУ ТОЛГОИ ТАВАН ТОЛГОИ ШААРДЛАГТАИ. тэхлээр юм бүтээх хүн тоож авах юм хийх хэрэгтэи үилдвэрлэх хэрэгтэи.
Гадаадын л эрх ашгийг хамгаалааад байна даа. Энэ нөхөр 'Хусам ' гэдэг монгол үг ямар утгатайг мэддэг юм болов уудаа.
Одоо энэ оркууд юу ч хvлээж авахгуй дээ, юм яриад ч дэмий, сэхээрэхчгvй...
oyunii bolovsrol geheer biznes gej oilgodog hun
Энд сэтгэгдэл бичсэн ихэнх хүмүүс Энхсайханы зургийг хараад сэтгэгдлээ бичжээ. Тэдний олонхи нь юун тухай бичсэнийг огт уншаагүй бололтой.
Энэ гар хоосон ярихаас өөр нэг ч олигтлй зүйл монголд хийсэнгүй. Новшийг дахин хэзээ ч дээш гаргаж болохгүй
Энхсайхан гуай өндөр боловсролтой англи орос хэлийг төгс эзэмшсэн дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг өдөрт нь таньж мэдэх чадвартай төр улс бизнесийн ажлын өргөн мэдлэгтэй хүн гэдэг нь бичсэн зүйлээс нь илт харагдаж байна.Оюуны болон сэтгэлгээний хувьд харанхуй хоосон эх оронч хийрхэгч хүмүүс улсын хөгжлийг гацааж арай илүү сэтгэж ихийг бүтээж байгаа нэгнээ элдвээр гоочлон тэнэглэх нь маогийн улаан хамгаалагч нар монголд дахин амиласан мэт.
omhii guilgachin yher chi ingej bogs dolooj amidardag tul Heden zuun jiliin tursh guilgachin baigaa um. ene omhii hulgaich ter aluurchin tarvagan iljigiinhee horongiig hamgaalaad arvijuulaad suuj baival taarna. teg gej ter gazar manangiin hulgaich nar tomilson. iimerhyy hulgaichdiin ugaadas uuj bogsiig doloodog uchir mal chi onoodor dain baildaantai ornii hymyysees doloon dor har shar huvalzuuddaa doromjluulj suuna.
Энэий ярьдаг эдийн засаг бол их сургуулийн захын бацаан ярьдаг макро эдийн засаг шүү дээ. Энхсайхан чи дандаа худлаа ярьж байгаад өрөм идэж ирсэн. Одоо болно.
Ooroo yu hiideg hunbe? Geriin deed togsson uzen yadaltiin master commentchin uu? ahahahha
Dotor hinii uhaan nariin.
ӨМХИЙГӨӨР УНГАСАН БҮЛЦГЭР ХЯТАД.МИ ОВОГТТОЙ ИХ АДИЛХАН БАЙНА ШҮҮ..
ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮДЭД ДАРЛУУЛЖ ТОЛГОЙ РУУГАА БААЛГАСАН ҮХЭР МОНГОЛЧУУД НЭГ ХӨӨРХИЙ.
Энхсайханд сайн санаа байж болно. Гэхдээ чамд эрх мэдэл хангалттай өгсөн шүүдээ. Багабаньд эрх мэдэлтэй байхдаа юуч хийгээгүйгээр барахгүй сүүлд нь титэм үг гэж энд тэндэхийн үг цуглуулж нэрээ тавиад хэвлэдэг болсон. Яг Багабаньд шиг ниргэсэн хойно нь хашгираад хэнч чиний үгийг зөв байлаа ч хүлээн авахгүй. Ер нь та нар эрх мэдэлтэй байхдаа өөр ажил хийж байсан юмуу хайшаа юм? Тэр үедээ зөв бодлогоо хэрэгжүүлэхгүй юугаа хийж байдаг байнаа. Дараа нь чи шадар сайд болсон. Тэгээд яасан? MCS-ийн талд улайм цайм үйлчилж их хурлын дарга З.Энхболд тэр үед гайхшаа барж байсан нь саяхан шүүдээ. Яагаад улс орныхоо төлөө биш өрөнд ороод дампуурах шахаж байгаа MCS-ийн жонхуу шиг урвагч гэрээний төлөө нэр төрөө унаган байж тэмцээд байсныг чинь юу гэж ойлгох вэ? Монголд эх оронч улс төрчид бараг дуусаж Энхсайхан мэт аль нэг компанийн ашиг сонирхолд үйлчилдэг төрийн түшээд алба хашдаг болж. Энэ маш аюултай төдийгүй тусгаар улсаа сүйрүүлэх ноцтой уршигтайг хүмүүс ойлгох шаардлагатай болж байна. Аюул ойрхон байна. Яг хажууд чинь л байна даа.
За даа тайлбар бичэхээс ч дургүй хүрдэг болж байна. Санаа зовогч ардууд бид л цөхөрсөн зовсон санаагаа хоорондоо солилцохоос өөр үр дүнч бараг алга байна даа. Энхсайхан тухайн үед ерөнхийлөгч байсан П.Очирбаттай хуйвалдан ерөнхий сайд болонгуутаа өөрөөр хэлбэл засаг төрийн эрхийг 1996 онд авангуутаа гадныхны захиалгаар гаалийн татварыг тэглэж төгрөгийн ханшийг унаган үндэсний цөөхөн үйлдвэрүүдийн амийг тасалсныгаа юу гэж түүхийн өмнө тайлбарлан хариуцлага хүлээх гэж байгаа болдоо. Тэр үед та төрийн оролцоотойгоор улс орноо гадны эдийн засгийн алуурчдын захиалгаар сөнөөх ажлыг тунч гарамгай хийж билээ. Зөвхөн энэ чинь Монгол орныг сөнөөх хангалттай хорлол байсныг тухайн үеийн бизнесмен, аж ахуйн байгууллагын удирдлагууд, жирийн иргэд хорлонтой 20-р тогтоолоос илүүтэйгээр мэдэрч хоосрон алийгаа алдаж байж билээ. Монгол төгрөг тэхэд дахин сэхэхээргүйгээр үхлийн цохилт авсандаа. Энэ нь төр эдийн засгийг хэрхэн хорлож сүйрүүлж болох тодорхой жишээ юм шүү. Бодвол эдийн засагч судлаач нар, сургалт явуулахдаа сонгон авч тайлбарлах харамсалтай жишээ бөгөөд автор нь засгийн тэргүүн байсан Мэндсайхны Энхсайхан гэж ярьдаг байлгүй. Ийм хорлолуудаас сургамж авдаггүй, хариуцлага тооцдоггүй улс хөгжих тухай ярих нь тархи угаалт мөнөөс мөн. Тэр бүү хэл хорлох ажиллагааг гардан хийсэн нөхөр ийм зүйл хийж болохгүй шүү гээд маньдаа лекц уншаад сургаж байгааг доромжлон тохуурхах үйлдэл гэхээс өөрөөр яаж тайлбарлах юм бэ? Ард түмнийг тэнэг гэж бассаар байвал хариу хэзээ нэгэн цагт үйлийн үрээ дагаад иржл таарна. Мэндсайхны хүү чи үүнийг хааяа ч гэсэн санаж байвал үр хүүхдэд чинь ядахдаа хэрэгтэй юм даа.
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч болж байна даа. ЭНэ суперцикл, онолоо тухайн үед нь ярьж байхгүй яасан юм бе? Энх сайханд ярьж ойлгуулах боломж байсан.Одоонэг их сайн болж харагдах гээд хэрэггүй биз. МАН, АН-ны өөрсдийнхөө амьдралыг сайжруулахаас өөр юм сэтгэдэггүй тэнэгүүд ойлгосон ч мэдэхгүй дүр үзүүлнэ шүү дээ.
Ард түмэндандаа мартагдахгүйн тулд Багабанди "титэм үг" ярьдаг байсан бол,одоо Энхсайхан бас "титэм"-дэж эхлэв бололтой. Үндэсний үзэл гэж нэг хэсэг
ярьсан нь харваас түүнд зохиогүй.
Зөв юм ярьжээ, дэмжиж байна.
ЭНХСАЙХАН МОНГОЛ УЛСЫГ ХЯТАДАД ШИЛЖҮҮЛНЭ ГЭЭД МЕГА МӨНГӨ БНХАУ ААС АВСАН БАЙЖ МАГАДГҮЙ САНАГДДАГ
ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН / задгай/ аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно. http://btcclicks.com/?r=95b2c5b7
Энэ хүний мэдлэг чадвар, оюуны потенциалыг Монголыг төр ашиглахсан. Зарим нөхдүүд зориуд харлуулах гэж хужаа гээд байдаг. Яг үнэндээ цэвэр халх хүн юм шүү дээ. Эцэг нь соц-н тэр хатуу чанга үед Гэгээрлийн Яамны орлогч сайд хийж байсан Мэндсайхан гэж шилдэг сэхээтэн байсан, эх тал нь ч Монгол хүн юм шүү дээ. Энхсайхан гэж энэ хүн аль тэртээ 1974 онд Олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль авч байсан дэндүү сийрэг толгой. Улс эх оронд хэрэгтэй зөв зүйл сэдэж, ард түмнийг гэгээрүүлэх үйлсэд тань амжилт хүсье.....
Гадаадынэнэ сэтгүүлд энэ мэтийн Ардчилсан нэр барьсан ЛУЙВАРЧДЫН талаар их тод бичсэн байна. Гаднаас САНХҮҮЖҮҮЛСЭН Ардчилал нэртэй ДЭЭРМИЙН ажиллагааг илчилсэн байна. https://jacobinmag.com/2017/11/mongolia-elections-mccain-international-republican-institute
Энэ урвагчийг цаазлах хэрэгтэй.
маш зөв бичсэн байна.Учрыг нь олоогүй,олохыг ч хүсэхгүй,олж чадах ч үгүй хүмүүс олонх нь болсон шиг байна.Иймэрхүү тэнэглэл газар авсан болохоор бид урагшлахад бэрх болсон.Үүнээс гарахад ч бас бэрх. Улс төрчид ч ялгаагүй,яг иймэрхүү. Хүний үг авах сонсох ухаангүй болцгоосон. Тэгээд л дороо дэвхцээд бие биеэ харлуулж,муулаад байх болж. Хараал хүртэх гэдэг нэг үг бий. Яг л тиймэрхүү.
Энхсайхан ч дээ