Миний шинэ танил хууч яриаг минь төдий л сонирхох царайгүй байлаа. Гэвч би цээжинд бөөгнөрсөн харуусал эмгэнэлээ хэн нэгэнтэй хуваалцах сан гэдэг сэтгэлээ барьж чадахгүй байлаа. Шинэ танил маань эрчим хүчний мэргэжилтэн, эрчим хүч цахилгаан техникийн талаар мэдлэг боловсрол дориун, бас уран зохиолын багагүй хорхойтон авай, Гэвч миний яриаг үл ойшоох байдалтай байх нь лав цаг үеийн суртал нэвтрүүлэгт автан ямар нэг хэл амнаас хөндий явах гэсэн хүний нэгэн болчихсон мэт бодогдож байлаа.
Бид хоёр гүнгэр гангар яриагаа үл таслан өндөр өндөр нарс модон дундуур алхална. Гуравдугаар сарын наймны баярын өдөр бямба, ням гаригтай угсран таарсан тул агаар салхинд хоёр нэг хоног боловч хотоос гарч амрахаар Дугана хадны амралт руу мордохоор завдан байтал нэгэн таагүй мэдээ хүрч ирэв.
Ринчен гуай мөнх бусыг үзүүлсэн тухай МЗЭ-ийн хорооны орлогч дарга Д.Наваансүрэн утасдан талийгаачийг оршуулах ёслолд зохиолч С.Дашдэндэв, Б.Бааст нарын хамт оролцож, Зохиолчдын хорооны нэрийн өмнөөс цэцгийн эрхи өргөх болсныг мэдэгдэв. Тэгэхдээ талийгаачийн оршуулгыг нэг их сүр шуугиан болохын хэрэггүй гэж “дээрээс” анхааруулсан хийгээд тоотой хүмүүс оролцуулах тухай мэдэгдсэн гэж ярив.
Талийгаачийн оршуулга дөрөв хоногийн дараа болох ажээ. Би баахан дүнсгэрхэн амралтын зүг хөдлөв. Юун түрүүнд буурал эрдэмтнийг өөд болсонд харуусан гуньж байлаа. Түүн дээр яагаад “дээрээс” их сүр шуугиан болохын хэрэггүй гэж анхаарууллаа вэ гэж гайхаж байлаа. Уг нь би тэртээ говийн нэгэн сумын бага сургуульд байхдаа, хот хүрээ рүү аян жин, алба амиар одсон хүмүүсийн амнаас Улаанбаатар хотноо Түвдэндорж гэдэг нэг бяртан, Цогзолмаа гэдэг нэг хөөрхөн хүүхэн, Бямбын Ринчен гэдэг нэг эрдэмтэн байдаг тухай аль олон дуулсан гэх вэ.
Түүгээр үл барам зарим нь Б.Ринчен тэнд явахдаа тэгж хэлж гэнэ, тэр даргыг үгээрээ ингэж мад суулгасан гэнэ гэж хууч хөөрөхийг нь дуулж үеийн нөхөддөө дам хөөр цөглөн ярьж ч явсан сан. Улмаар анги дэвших бүр буюу дунд сургуульд сурах зуураа мөнөөхөн домгийн эзэн хүнийхээ бичсэн зохиол бүтээлийг сэтгүүл, сониноос уншиж, “Үүрийн туяа” зохиолыг нь биширч, “Цогт тайж” киноны зохиолыг бичсэн хүн гэж бодох бүр хүндлэн бахархах сэтгэлийн далайд умбасан авай. 1951 оны зул сард ч билүү өвөл Ринчен гуайн барааг анх харж билээ.
Тэгэхэд Багшийн сургуульд нэг нутгаас сурахаар ирсэн бидний хэдэн хүүхэд Улсын нийтийн номын санд ирж ном унших дуртай байв. Нэгэн удаа, бид тийн уншлагын танхимд дор дороо дуртай дургүй номоо дэлгэн сууж байтал, хэн нэг маань гарч явснаа хоёрдугаар давхарт томчуудын ямар нэг хурал болж байгааг мэдээлж ирэв. Тэр томчууд гэдэг үгэндээ, эрдэмтэн мэргэд гэсэн санааг агуулжээ. Бид “томчуудын” барааг харахын хорхойд автан уншлагын танхимаа орхин хурлын танхим руу уван цуван оров. Биднийг хэн нь ч ад үзсэнгүй.
Сул суудалд суунгуутаа хуралдагсдыг ажвал дандаа л хотын том тот сэхээтнүүд бололтой. Манай сургуулийн хэл зохиолын хоёр нэг багшаас гадна хотын дунд сургуулийн хэл уран зохиолын зүс мэдэх багш нар ч сууж харагдана. Биднийг ороход хурлын илтгэл хийж байсан юм уу, эсвэл хүмүүс илтгэлтэй холбогдуулан үг хэлж ч байсан юм уу бүү мэд, осолгүй л нэгхүн индэрт гарчихаад зогсож байдаг. Лавтайяа тэдний яриаг сонсохул хэл шинжилгээний л тзлаар яриад байх шиг санагдав. Яг тэр үед Сталины “Хэлний шинжлэлд марксизмын холбогдох нь” зохиол гарчихаад байсан юм . Тэр үг хэлж байгаа хүмүүс, голцуу л сайхь зохиолыг дурдан нэг хүний зохиолыг голон муучлан их багшийн мэргэн зөв заалтын тухай онцлон яриад байсан юм даг.
Монгол дээлнийхээ энгэрт одон медалийн хошоод эгнээ тууз зүүсэн цайвар царайтай хижээл хүн зандрангуй баахан зүйл ярьснаа хурлын тэргүүлэгчдийн ойр урд эгнээнд суусан хүн рүү хуруугаа чичлэн “Энэ Ринчен хөөрхий, хэл бол ангийн чанартай гэж ярьж өнөө зохиол шүү юмдаа бичсэн юм шүү. Түүнээс өөр авах юм байхгүй” гэх маягийн үг чих дэлсэж миний сэтгэлийг хөдөлгөж орхив. Би “Ринчен гуай энд байгаа юмсанж. Аль нь юм бэ? Царайг нь нэг сайн харж авъя” гэж зүрхэндээ дуу алдан бодох нь тэр.
Эл бодолдоо хөтлөгдөн суудал дээрээ өндөлзөн хүмүүсийн тав тухыг алдагдуулсан ч байж мэднэ. Хожим мэдвэл, тэр үг хэлж байсан монгол дээлтэй хүн маань Я.Цэвэл авгай байсан юм билээ. Бас нэг шанаа, эрүү бузгай том, өндөр хүн үг хэлсэн нь О.Намнандорж гуай байж. Өөр хэн гэдэг ухаантан мэргэд байсан юм бэ, бүү мэд. Харин хурлын завсарлагаанаар, өнөө царай зүсийг нь харах гэсэн хүнээ олох гэж зүтгэнэ.
Гэтэл бага сага буурал орж байгаа соёо сахалтай, өтгөн үстэй, цайвар царайтай хүн Намнандорж гуайтай үг хэлэлцэн зогсоно. Ажвал тууш судалтай саарал костюм өмсөж, пиджакныхаа зүүн энгэрт бидний ер үзээгүй улаан ногоон паалан бүхий тууз, мөнгөн өлзий дэвсгэртэй хэн нэг хүний дүр бүхий тэмдэг зүүсэн нь содхон нүднээ тусав.
Тэрвээр иштэй тамхи асаан, утааг нь баруун завжаараа, сахлаа нэвт урт уртаар нь үлээн ногоолин нүдээ нэгтом болгон, нэганивхийлгэн үгхөөрч байлаа. Том хүний ярианд саад болох нь бүү хэл, үгийг нь чагнах ёсон байх биш. Дэмий л хөндийхөн шиг Зогсон бид хэд “Ринчен . Бямбаев” гэж шивнэлдэн байж билээ. Би анх Ринчен гуайн барааг тэгж харж билээ. Хожим мэдэхүл, тэр хурал Ринчен гуайн “Монгол хэлний зүй” номын тухай шинжлэх ухааны хүрээлэнгийнхэн хотын их дээд сургууль, техникум, дунд сургуулийн хэлний багш нар хэлэлцэн шүүж тунгааж байсан юм даг уу. Тэр хурлын тухай тийм нэг мэдээ сонинд гарсан байсан шиг санагдах юм. Хүүхэд байж дээ.
Түүнээс хойш төдий л удаагүй байтал Д .Сэнгээ гуайн “Далан настанд даруулга хэрэгтэй” гэсэн шүлэглэсэцшүүмж гараад ирэх нь тэр. Нэгэн үе их багагүй л тэр шүүмжлэл-шүлгийг хөөрөлдөн Ринчен гуайг өөлөх муулах үг ам дамжих болгонд хүүхэд зүрх маань хичнээн эмзэглэн байсныг бүү мэд. Буурал Ринчен /өөрөө тэгж бичих дуртай байсан/-гийн сайхан найруулал, тэмдэглэл, яруухан орчуулга нийтлэгдсээр л байлаа. “Үүрийн туяа” романы гутгаар дэвтэр ч хэвлэгдэж, “Нууцыг задруулсан захидал”, “Өвгөн хувьтын өвлийн шөнө ярьсан үлгэр”, “Шүхэрч Буниа” үгүүллэгүүд гарч, тэр бүхэн надад баяслыг төрүүлж байлаа. “Далан настны” нэр дарагдсангүй, будаг сайтыг зүлгэх бүр өнгө ордгийн үлгэр болон байв. Монголын зохиолчдын II их хуралд орчуулгын уран зохиолын талаар илтгэл тавихыг нь ч чагнаж суулаа.
Би Ринчен гуайн ойр байж, хамт алба ажил хашиж, аян замд дөрөө нийлэн явж байсан хүмүүс, ойр дотны нөхдийн нь дэргэд юүхэн билээ. Гэхдээ нутгийн уул шиг буурал эрдэмтдийг хүндэтгэх бахархах нь миний өөрийн хувь гэж сэтгэлдээ бат санасаар явдаг нэгэн бөгөөд уулзаж учирч явсан шар өдрүүдийн бага боловч гэгээн дурсамж бишгүй байдаг. 1954 оны намар би Зохиолчдын хороонд ажиллах болж ахмад, нэртэй зохиолчидтой танилцаж, хотод байгаа найз нөхөдтэй ойртох завшаан тохиолдов.
Тэр үед юмдаг. Нэгэн өдөр “Утга зохиол” сонины ажилтан “Өвгөөдэй" Ц.Дамдинсүрэн гуай боодпын бор цаасаар ороосон баахан сонин ширээнээсээ гарган ирж, “Наана чинь чамд холбогдолтой юм байгаа, сайн үз! Цаашид чамд сургамж болно" хэмээн өгөв. Үзэхүл “Утга зохиол” сонины нилээд хэдэн дугаар аж. Ажвал хэн нэг хүн сонинд гарсан мэдээ сэлт, үгүүлэл, шүлэг найргаас аваад үгүүллэг, найруулал бүхнийг нягтлан уншсан бололтой. Үгүүлбэр зүй, үг найрууллыг нягтлан зарим хэл хэллэг, дүр дүрслэлийг хүртэл тунгаан учир ёсыг тайлан захын нь цагаан зайд татлан бичсэн байлаа. Тэр бүгдийг үзэж байтал миний нэг муу үгүүллэг хэвлэгдсэн с<}нин гараад ирэв.
Өөрийнхөө юмыг болохоор бүр ч өлөн нүд тавин ажиглав. Аанай л өнөө хүн нягтлан үзсэн нь ил бас л хэл хэллэг, найруулга зүй сэлтийг анзааран зөрүү бурууг нь учирлан зурж сонины захын зайд бөөн цохолт тэмдэглэл хийжээ. Үзтэл бодож болгоогууштай үнэн зөвийг бичсэн байна. Тэгээд бусад сониныг ч ажиглав. Эцэст нь Өвгөөдэйгээс “Хэн ингэж нягт нямбай уншдаг байна аа?” гэвэл “Ринчен... Манай сонины зөвлөлийн гишүүн хүн шүү дээ. Тэгээд шинэ дугаар бүрийг хүргэн өгмөгц уншиж үзсэнээ эгүүлэн ирүүлдэг юм. Сонины шуурхай зөвлөлгөөн гэж юм байдаг юм.
Түүнд л манай у.үн эчнэь оролцож бодол саналаа хэлж байгаа нь энэ дээ. Өөрөө “орсс” “Үнэн” сонинд зав зай муутай байдаг болохоор тэр бүр биеэр^э оролцож чаддаггүй юм” гэж тайлбарлав. Миний духны хөлс чийхарч байлаа. Нэгэн бодоход буурал зохиолч минпй муу зохиолыг цаг гарган анхаарч уншжээ гэж баярла: сэтгэл гөрөвч тэр том хүнд муу муухайгаа ч ганц дэлгэж дээ гуж сана э зовох нь түлхүү түрж ирсэн сэн. Жич. Тэр Ринчен гуайн ун сан “Утга зохиол” сонины дугаарууд нь хаана нэгэн газар хэн нэгэн хүнд хадгалагдаж яваа болов уу гэж боддог юм. Түүнийг олбол дурсгалтай зүйлийн л нэг болно доо гэж санах юм. Түүнээс хойш, Ринчен гуайг Зохиолчдын хороогоор үе үе ирэхэд нь хулчгануурхан л байжөнгөрөөдөгбайсан.
Гэвч зохиолчдын зөвлөлгөөн, хурлын зан дуулгах хэргээр хэдэнтаа гэрийнх нь босгыг алхах завшаан тохиов. Бас сонин, сэтгүүлд нь хэвлэлийн хяналтын хувийгхүргэх, авахаар үгийн солиотой болж, Ринчен гуай ч намайг хэн гэдэг болохыг мэддэг болж билээ. Гэхдээ л, өнөө нэг хэл хэллэг тааруухан юм бичдэг хүү гэж бодож байгаа болов уу гэж яс хавталзана. Хартал, буурал зохиолч тэгэхэд урам зоригтой ажиллаж байх шиг санагддаг байлаа.
Сэнгээ гуай ч “Далан настанд даруулга хэрэгтэй” гэж бичиж байснаа гэмшин Ринченд гэсэн нөхөрсөг шүлэг бичин, “Үүрийн туяа айл бүхэнд туслаа” гэсэн мөрийг нь бидний хэдэн залуус олзуурхан баярлаж байв. Гэтэл... Дахиад л хэл ам. Өрнөдийн боловсон зочид буудалд аргал хомоол унгагтаж сууж. Үндсэрхэг үзэлтэн. Цагаан морийг цагаан өвс хатгана. Цагаачийг цагаа хатгана гэх ч шиг. Өөрөө ер тийн хэл аманд өртөнө гэж бодоогүй байж. Өргөн түмнээ л гэсэн
сэтгэл өвөрлөж явсан еайх. Унгарт хэл шинжлэлиин ухааны докторын зэрэг хамгаалан, Энэтхэг, Хятадаар аялж, дорнод европоор явж, “Өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл” номуудаа хэвлүүлээд байсан цаг. Тэгэхэд Москва хотноо суралцаж байсан Ч.Лувсанцэрэн, Ж. Дорлигжав зэрэг бидний хэдэн оюутан өвгөн эрдэмтнийг өмөөрсөн аяс хүний захидал бичиж билээ.
Хариу нь ирсэн юм даг. Тэр захианд манай нөхдийн нэгэнд хадгалагдаж мэднэ. Яг тэр үед Ринчен гуайд зориулсан шүлгээ Б.Явуухулан бичсэн юм даг. Бидний тэр сэтгэл хөдлөл, эмзэглэл, үнэн мөрийг хэлэх хойч өдрийн совин ч байсан юм уу? Ринчен гуайн нэрийг мэддэг хүмүүс улам ч нэмэгдсээр байлаа. “Г үнж” гэдэг алдартай үгүүллэг бичиж нийтлүүлэв. Түүний “Заан Залуудай”, “Их Нүүдэл”, “Сандо амбан” роман уншигчдын гар дээр очиж, түүх соёл угсаатны зүй, хэл шинжлэл, ардын аман зохиол, уран зохиол, бөө мөргөл, шашин шүтлэгийн талаар бичсэн эрдэм шинжилгээ, судлалын зохиол бүтээл нь гарсаар байлаа.
Тэгэхэд төрдөө нэртэй, түмэндээ алдартны насны ойг дуулиантай тэмдэглэдэг байлаа. Бас л * “дээрээс” анхааруулсан юм даг уу. Ринчен гуайн 60 насны ой даруухан болж билээ. Зохиолчдын хорооны дарга, орлогч, зарим нарийн бичгийн дарга, зарим секцийн эрхлэгч, яруу найрагч, зохиолч цөөхөн хүн одоогийн “Монгол зоог” /тэр үеийн “Бээжин”/-ийн газарт гэргийнх нь хамт урин идээ хоол барьж, ерөөл дэмбэрэлийн үг хэлэн хундага өргөж, бэлэг дурсгалын зүйл гардуулан тэмдэглэж билээ. Тэр даруухан найр дээр зохиолч Л.Ванган хундага өргөхдөө “Жаран насны даваа гэдэг өндөр даваа байна шүү.
Хийе бүтээе гэснээ л амжихгүй бол хичнээн ч жил үлдэж байгаа юм, бүү мэд” гэж хэлэхэд нь буурал эрдэмтэн их л талархаж, элдэв хачиргүй ийм үгэнд би дуртай хэмээн нэгэн хундага архиа нэгмөсөн хөнтөрч билээ. Ринчен гуай долоо хоногийн дараа биднийг гэртээ урьж билээ. Бидний хэдэн зохиолчдоос гадна ШУА-ийн тэргүүлэгч гишүүн, Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтан, ойр дотны нөхөд, шавь нар нь ирсэн байлаа.
Амттан идээ, зоог өрсөн ширээн дунд хонины хоёр ууц тавьсан нь содон харагдаж байсан юм даг. Түүнийг насны ахаар гэрэл зурагчин Ц.Дагдандорж, нөгөөг нь албан ажлын ёсоор академийн дэд ерөнхийлөгч Цэрэвээр хөндүүлэн ууцны хишиг тараалгаж байсныг санаж байна. Мэдээж ирсэн гийчид баярын хундага өргөж, насны уртыг ерөөн үг хэлж байсан даг. Найр өндөрлөхийн үед Ц.Хасбаатар бид хоёрыг номынхоо өрөөнд дагуулан орж, Германд хэвлэгдсэн нэг нэг номон дээр гарынхаа үсгийг зуран тэмдэг дарж өгөх нь тэр. Би ийм юм болно гэж санаагүй тул амссан аагтай хатуу рашааныг ор сураггүй болтол баярласан юм даг.
Одоо ч тэр номыг нь өглөгийн дээд хэмээн хадгалсаар явдаг юм. Далаад оны үе юмдаг. Зохиолч Б.Нямаа Хэнтий аймгаас хотод шилжин ирээд ч байл уу. С.Эрдэнэ бид гурав уулзаж учирсны баярыг тэмдэглэн яльгүй дөрөө чангалснаа Ринчен гуайнд айлчлахаар бүдүүн зүрх гаргав. Замдаа дэлгүүрээр орж нэгэн лонх хуурай спирт аваад тэднийд очлоо. ӨвлиЛ* орой байсан юмсан. Ес ч эхлээд байл уу. Жавар салхи сэнгэнүүлсэн гурван хүн орж очсон байх. Ринчен гуай ер гайхсан янзгүй, ажлынхаа өрөөнд залав. Бид ч нэг нэгэн сандалд сууж амар мэндийн үг, ажил төрлийн тухай ойр зуурын зүйл ярилцав. Тэгснээ өнөө лонх спиртээ гарган тавив.
Гэтэл Ринчен гуай төвөгшөөсөн янзгүй босон харайжданхтай буцалсан усавчирлаа. Тэгээд “Энэ хайрханыг чинь би сайн мэддэггүй юм Та нар занг нь мэддэгээрээ хэрхэн эд бад хийхээ мэд” гэлээ. Энэ зуур Раднаа гуай ч орж ирсэн шиг санагдана. Лавтай л зэмлэж аяглаагүй юмдаг. Бид өнөө спиртээ өөр нэгэн шилэнд таслан хоёр лонх болгож найруулж аяга аяганд хийж дээжийг нь Ринчен гуайд барих юм болов. Гэтэл Ринчен гуай номынхоо тавиур хавиас хуруун чинээ нарийнхан дан мөнгөн хундага гарган ирж, “Энэ жүнзэнд хийчих.
Наддаа энэ болно” гэлээ. Том толгой, бүдүүн зүрх гарган ирсэн бид гурав аяга аяган дахиа барсан болоод энэ тэрхнийг асуун энгийн яриа л эг магхан үгүүлэгдэж суулаа. Сүүлдээ гэрийн эзнээс сүрдэх ч шиг болж билээ. Ринчен гуай бичгийн ширээнийхээ ард сүлжмэл хулсан сандал дээр тухалж, лаазтай улаан тамхийг ороон согтуу гурван толгойг сонжих мэт байвч яриа дэлгэн байлаа.
1986 он
Ардын уран зохиолч С.Дашдооров
Эх сурвалж: "Утга зохиол урлаг" сонин
Сэтгэгдэл0
АГУУ МОНГОЛ ХҮНИЙ ТУХАЙ ЭНГИЙН САЙХАН БИЧСЭНД "ДЭЛГЭРХАНГАЙ ДЭЭРЭЭСЭЭ ДЭЛХИЙГ ХАРДАГ" ДАШДООРОВ АГСАНДАА БАЯРЛАЛАА. ТЭР ҮЕИЙН ХҮМҮҮСИЙН ЯРЬДГААР РЕНЧИН БЯМААЕВИЙГ АНХ 1966 ОНД ӨӨРИЙН ЭХЭЭС ГАРЧ, ӨСӨЖ ТОРНИСОН ЗҮҮНГОВЬ СУМЫН БАГА СУРГУУЛЬД СУРЧ БАЙХДАА СУМЫНХАА УЛААН БУЛАНД АНХ ХАРЖ БИЛЭЭ. БАГА АНГИЙН НУСГАЙ ХҮҮ ТЭГЭХЭД ЭНЭ ИХ ЭРДЭМТНИЙ ЮУ ЯРЬСНЫГ САЙН ТОГТООГООГҮЙ Ч ОДОО БОЛТОЛ ТЭР МӨЧИЙГ ДУРСАН САНАЖ, ЭНЭ ХҮНИЙГ ХҮНДЭТГЭН ДЭЭДЛЭЖ, БИЧСЭН БОЛГОНЫГ НЬ УНШИХЫГ ХИЧЭЭЖ ЯВДАГ ДАА.
ymar saihan dursamj ve uvug deedsiin maani suu bileg uhaan uvlugdun uldsen gedegt itgeltei baina daa
70-аад оны 40-мянгатын хуухдууд бид нар Ренчин гуайг одор бур оорсдийнхоо нудээр хардаг байлаа!Ренчин гуай эртний монголчууд шиг задгай урт ус ургуулж монгол дээл омсон дээгуурнь заавал хантаазтай явдаг байаныг сайн санах.Хамгийн гол бусад том дарга цэрэгуудээс ялгагддаг нь Ренчин гуай одор болгон оволийн хуйтэндч ялгаагуй унадаг дугуйгаар оороо явдаг байаныг тодхон санаж байна!Би лав Ренчин гуайг дугуйгаа унаадл гэрээсээ гараад явж байхыг одор болгон хардаг байсан...
Улгэрийн баатар шиг эсвэл Лусын хаан шиг харагддаг Явж байгаа нь эрхэмсэг их Монгол байсан... Агуу хун
Sul tavisan omdon deeree mongol deel omsood, neg ih goyo bus buselsen, urt buural usee namiruulsan ovgon tseh shuluun alhalsaar tsonhnii dooguur ongordogson. Argagui melmii tungalag uhaan humuun baisan yum shuu. Dashdoorov guai ch ooroo aguu hun dee
Ene augaa hun onoodor baisan bol ene aimshigt 76n mangasiin tuhai gants sain zaginaad muu yavdaliig n helj ogoh baisan baihdaa.76 n mangas ene saihan dursamjiig unshihgyi ldee unshdag bol oorsdoosoo ichij oi gutna daa
munharsan, 1 negee uzej chaddaggui uhruud hamag saihan hunee esvel amidaar ni tamalna esvel niilj aldag
Renchin gyai sig hyn dahiad terehed tyn ch hangalttai bis dee!bid buyan zayaagaan gebchihsen yum sig ee!!amid baihad ni ad yzseer engersen hoino ni dyrsan sanasaar yabah yy?...eneegiin ylas tor yag iimerhyy mayagaar bye bye ryy hort ygiig hytgasaar l baih yum!eneeder Renchin gyai,Dasdoorob gyai bygdeeree alga ted Mongoliinhaa telee gesen zohiolch nar baisan yum syy!tiim gerelt zarai Mongol zyrhtei zohiolch nar hed baigaasan bol?....
Би өглөө бүр ааваараа цэцэрлэгтээ хүргүүлж явахдаа засгийн газрын ард талын арктай байрны шуудангийн салбарын дэргэд Ренчин гуайтай дайралддаг байж билээ. Аав Ренчин гуйтай ихэд хүндэтгэлтэй мэндэлж цааш явах замдаа энэ агуу хүний тухай ярьж өгдөгсөн.Түүний буурал үсээ намируулан монгол дээлтэй,брюкэн өмд ботинк өмсч цэх шулуухан цэмцгэрхэн алхалаж явдаг нь одооч нүдэнд харагдах шиг болж байна. Хожим ухаан суусан хойно түүний агуу бүтээлүүдийн зах зухтай тахилцаж хэнч маргашгүй авьяс билэгтэй,агуу их эрдэмтэн, жинхэнэ эх оронч болохыг мэдэж билээ. Хэдийгээр түүнийг бурагуй нийгэмийн бурангуй үзэл суртал хэлмэгдүүлж хилсдүүлж байсан боловч тэрээр өвдөг сөгдөн бууж өгөөгүй юм. Тийм ч учираас монголын ард түмэн түүнийг үргэлж хүдэтгэлтэйгээр дурсан санадаг юм.
Ренчин гуай Ц.Дамдинсурэнг Монголд кирил усэг оруулж ирэн монгол хэлбичигийн дурэмд оруулсаны гавьяанд торийн шагнал хуртээд засгийн газараас гараад явж байхаднь зориуд тааралдаад "Би чиний торийн шагналыг нэг мялайчихмаар байна" гээд урчийсэн уранхай 1 тогрог сарвайж байсан гэдэг!Энэ бол унэн явдал богоод Ренчин гуай монгол худам бичигийг устган монгол ертонцыг задран тараах том алхамыг хийсэн оросын коммунист нам тэдний гар хол болсон Ц.Дамдинсурэнгийн дурээр дургуйцлээ илэрхийлж байсан айхтар ухаантай алсын хараатай нэгэн байсан учиртай!
Крил үсгийг Дамдинсүрэн гуай байгаагүй байсан ч ѳѳр хэн нэгэн, Монголд оруулж ирэхэд нь коммунистуудад туслах л байсан. Уйгаржин үсгийг халах нь эрдэмтдийн биш эрх баригчдын шийдвэр байсан юм шүү дээ. Харин ч Дамдинсүрэн гуай тулдаа гай багатай хувилбар гараа биз.
Чи юу гээд мэдэн будилаад Дамдинсурэнг омоороод байгаан?Хаана эрдэмтэд шийдсэн гээд биччихсэн байна?Монголын эрх баригчидч энд ямарч хамаагуй нарийн ярьвал!Энийг бол оросын НКВД нарийн судалж яааж монгол ястангуудын хоорондох нарийн холбоо нэгтгэн хумих судал шормосийг тасалж болох вэ гэж шалгаж шуусний ууднээс монгол худам бичигийг устгах тун тэдэнд гол ач холбогдолтой гэж узээд Сталинд илтгэсэн байдаг!20-р зууны 30-сад оны дунд уе хуртэл Оросын Халимаг Буриадууд хуучин монголоор бичиж уншдаг Монголоос хуртэл Сонин захиалж уншдаг байсан гэж байгаа!Монгол Кирил усэгт шилжнээс хойш оросын монгол ястангууд ундэснийхээ Хэл бичигнээс тасарч монгол ертонц сонон хумигдах замруу аажимаар явж эхэлсэн учиртай
Ренчин гуай бол оросын хуухэлдэй цэдэнпилийн уед кремлийн бух тушаалыг яг таг биелуулдэг орос авгайтай цэдэнпилийн хязгааргуй захиргааны уед монгол ундэсний худам хэлбичигийг устган оросын Кирил бичигийг орос авгайтай он хонжил дотроосоо тушаал авдаг байсан Дамдинсурэнгийн хажууд жинхэнэ монголын аавын хуу,жинхэнэ монголын толоо цохилдог зурх сэтгэлтэй мэдлэг боловсролоороо дэлхий даяаар гайхуулсан эрдэмтэн хун байсан
aguu mongol hun!uur helehk ug alga!dahkin turuusei!
aguu mongol ene jinhene mongol hunii horjootoi eguutei ishlel ihk baidag.minii shuteen mongol hun ene mon yum.
renchin aav min tanii altan surgaaliig dahkin sonsohk mongolchuud olon baina.
Alsiig xaran buural ys ni yl medeg namirch alxax mergediin tsarai,degjin sodon xuvtslalt ni zurag shig l yldejdee.
er ni yag u hiisen yamar gaviya baiguulsan buriad ve
Eneegiin tenegyydiin asyylt ch neg iimerhyy baihaas zaasgyi ee!!Ta bid nar ikhe munharch bna daa?Heteryylelgyi helehed synalaasaa salah chag bolj dee!!ta bidnii eldeb synal maani iim munhag terhtei bolgochih yum daa!!ta nom ynsdaggyi ni ilt haragdlaa!!Renchin gyaig nom ynsdag hyn bol medsen l baih ychirtai yum!end tand tailbarlah iluuch biz ee!!!teneg munhagaan hyn hiigeed amitanaas nyyj yabah yndestei bys yy?...21zyyn gedeg neg iimerhyy yiliin yr ni holdson lalaryydiin chag yum asanj dee?...Yu ch geheb dee!!!ene tor zasag erenhiilegchiin baij baigaag haraad ogidos hyreh yum daa!!!Ta nar ene byzar yabdaltai eblereed syyhyy!hegjij bna gej bodoh baih daa!!!Heerhiinyyd!
Dashdoorov guai uuruu egel amidralaas urgasan egelgyi aviyas yum shyy.Uran siilber shig tovoitol dyrselsen bna.
shine mongol zaluu chi oilgohgui baihk sonin.yag odoogiin chamirhaj yardag mongolchuudiin ireeduid harsan gedeg.dalchignaj baihaar bugsuu hayasan shigee yav daa.mongoldoo nemer bolj daisnaa yadaj maajaarai!er ch bish em ch bish mongol ner gutaaj baigaa etgeeduudiig alahk heregtei baina.
honi gargaj chadahgui edgeer etgeeduudiig alahk udur irne gedegt itgedegdeg.nuudelchnii soyol mohloo!ted baigalia shutej tednii buyaniig hurtej baisan shuu.
mongoliin zaluus lalar boljee.huuhnuudeee sain tsohiochei!archaagui hulgaichuud.araa daahgui margaashiig martsan teneguud.
Gants Renchin guia ch bish, ikh Luvsanvandan, Damdinsuren guai nar mundag erdemted bsn!!
hamgiin yhaantai bolovsroltoi soeltoi erdemtei hyniig tegj helj baidag basl boloogyi niigem baijee ter D.Cengee gedeg hyn gantshan tagtaa gedeg shylgiig amidraiinhaa tyrshid bichsen gedeg um bilee
Аюуш гээд сайхан тууж бий.
Аль ч нийгмийн үед байдаг асуудал. Хамгийн муухай. Үнэн мөнийг ил хэлдэг, боловсролтой чадалтай хүмүүсийг доош нь дардаг. Тэр үед ч байсан, ардчилал хөгжсөн одоо манай нийгэмд ч байгаа. Үнэн мөнийг нь ил тод сэтгэлээсээ хэлсэн хүнийг тэгс хийгээд холдуулчихдаг. Үнэхээр боловсролтой, чадалтай нэгний бас яаж ийгээд холдуулчихдаг. Тэр үед тийм байсан одоо сайхан болж өөрчлөгдсөн юм ердөө байхгүй шүү. АГУУ ХҮМҮҮС БОЛ ДАРАВЧ ДАЛДАЙГААД, БУЛАВЧ БУЛТААГААД БАЙДАГ юм даа.
1970-аад оны дундуур Зүүн Европт оюутан байж өвлийн амралтаар ирээд буцахдаа Москвад хоног төөрүүлэх болж Ринчен гуай бид хоёр Аэрофлотын "транзит" буюу дамжин өнгөрөгчдийн зочид буудлын нэг өрөөнд таарч шөнө дөлөөр ирсэн тул унтсан ч үгүй хэсэг ярьж байгаад өглөө эртлэн явцгаасан юм. Би ч бага залуу байсан, эхлээд их л сүрдэж байлаа, хэсэг байтал энгийн сайхан яриатай, хүнийг их бага гэж ялгадаггүй, манай нутгийнхны хэлдгээр нэгэн сайхан “хөгшөө аав” байлаа. Нэлээд ярьсан, тэр болгоныг үл нуршин зориглон асуусан зарим асуултныхаа хариуг та бүхэнд сонирхуулъя. Би, орчин цагийн монгол бичгийн хэлний үгийг янз бүрээр бичих юм, нэг мөр байж болдоггүй юм уу гэсэнд “кирилл бичгийг Дамбаравжаагийн цагаан толгойг авга эгчээрээ заалгасан Дамдинсүрэн зохиосон юм” гэв. Би, бидэнтэй адилхан социалист гэх Зүүн Европын орнуудын дунд сургуульд хүртэл англи, франц зэрэг барууны хэл үзэх юм, манайд яагаад орос хэлнээс өөр хэл заадаггүй юм бол гэсэнд, “Барууны орны хэлийг “хөрөнгөтний хэл” гэж боддог түшмэдүүд Гэгээрлийн яамаар дүүрэн байна шүү дээ" гэж билээ. Сүүлд 1990-ээд оны сүүлээр Халимагийн Элстэд очиж ШУА-ийн салбар гэх эрдэм шинжилгээний төвийг сонирхож байтал хананд нь нь Ринчин гуайн зураг байна. Халимаг бичгийн хэлийг оросууд хэд хэд өөрчилж байсан, түүний нэг ээлжит өөрчлөлт болох сургаар Ринчин гуай Европоор явж байгаад хэрэг болгож Элстэд ирсэн аж. Гэвч өөрчлөлт гэгчийг аль хэдийнээ хийсэн байж. Юу хийсэн, яасан ийснээ сонирхуулсанд Ринчин гуай “танай хэл телеграфын хэл болжээ” гээд яваад өгсөн ажээ. Учир юу гэвэл гийгүүлэгчийг нь бараг байхгүй болгож, орос цахилгаан утсанд “точка” гэхийг ТЧК, “запетая” гэхийг ЗПТ гэж бичдэгтэй адилтгасан аж. Үнэхээр төрөлх хэлээ суръя гэсэн хүмүүст хүндрэлтэй болсон байсан, жишээ нь “хөдөлмөрчдийг” гэх үгийн эхний үеийн “ө”-гөөс өөр эгшиг байдаггүй байсан. Харин 2000 оны эхээр хийсэн ээлжит шинэчлэлээр ил далд хэлж байж арай дээр болсон шүү...
Сайхан дурсамж байна. Гэхдээ хэвлэлийн алдаа бололтой. Үг үсгийн алдаа дүүрэн байна.
Ядахдаа гарчиг дээр нь овгийг нь "Р" гээд тавьчихсан байх юм. Энэхүү дурсамжыг бусдад түгээж буй нь сайшаалтай хэрэг. Гэвч хэвлэлийнхэн ажилдаа жаахан хариуцлагатай хандмаар байна. Хэвлэлийнхэн л ингэж их алдаатай бичээд байвал жирийн иргэд, уншигчид яах болж байна? Эх хэлээ хайрлана гэдэг чинь бичгийн хэл соёлоо эвдчихгүй, алдаагүй зөв бичиж сурахыг хэлнэ. Энэхүү дурсамжийг (энд нийтлэгдсэнээр нь) бичгийн их хүн Бямбын Ринчен гуай өөрөө уншибал ёстой эрээн цоохор болгох юм байна.
Хориод жилийн өмнө бичигдсэн ч тэр үеийн амьдралыг сайхан дүрслэн харуулсан гоё дурсамж байна даа Үнэхээр далан долоо найман оны үед өвгөн бурхан болсон байхаа европ руу эмчлүүлэхээр явахдаа юмуу ирэхдээ москвагаар дайрахад нь холоос барааг нь харж билээ. Их л ядруу байсан. Харамсалтай нь тэр үеийн хэвлэлээр бас захиалгаар түүнийг цагаач гэх мэтээр намнадаг байж билээ. Далан гуравны жил орж байхад намайг ингэж байна гэж Ри гуай гомдолтой хариу бичиж байлаа Хэний ч өөдөөс дальдрахгүй шулуухан хэлдгээрээ Бал мэтийнхний ч зүрхэнд нь орсон байсан байхаа Өрнөд германы нэг сэтгүүлд монголчууд сөрөг хүчин гэж мэдэхгүй, сөрөг хүчин байхгүй, ганцхан хүн байдаг, тэр нь проф Ринчен гэж бичсэнийг миний бие нэг удаа ардын эрх сонинд бичиж байж билээ Үнэхээр ганцаараа сөрөг хүчин оппозиц болж байсан болохоор ард түмний дунд алдаршиж байсан бизээ
Солиороодл!Америк кино их узээд ардчилал мардчилал гэж зуудэндээ хуртэл маань уншдаг болчихсон матаруудын нэгуу!Ренчин гуай бол цэдэнпял оросын хуухэлдэйний уед амьдарч байсан гайхалтай унэнч шудрага эрдэмтэн хун!Хаа явж Ренчин гуай бол зовхон ном цаасны хан байсан богоод синий назад наалдуулах гэж оролдоод байгаа улс тороор Чинь ердоо оролддоггуй хун байсныг товч хэлье!
20 р зуунд , Монголийг монголоор нь , газар нутагтай нь , хелтей нь , туухтей нь , соел ердемтей нь авч , хадаглаж , темцеж , бур суулд нь амиа алдсан агуу их ередемтен хун байсан м даа.
Унэн унэн!оросуудын омно "ах нар" гээд холоо хугалчих гээд гуйдэг байсан цэдэнпилийн ойр хавиас угаадас долоож оросуудын шар ход болдог байсан орос авгайтай Ц.Дамдинсурэн мэтийн эрдэмцэруудийн хажууд жинхэнэ монголоо гэсэн монгол эрдэмтэн
Одоо ринчингийн аав хэн байсныг хаанахын тагнуул байгаад яаж баригдаж байсныг бичээрэй.