sonin.mn

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Зас­­гийн газ­­­рынхаа бvтцийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдvvлснээр зарим нэг асуудал тун тодорхой болсон ч зарим хvм­­vvсийг тодорхойгvй бай­­далд оруул­­­­­­­чихав.

Тvvнийг хуу­­­­­лийн төслөө өргөн мэдvvлэхийн өмнөхөн МАН-аас Н.Номтойбаяр гишvvн “ИЗНН УИХ-д хоёр суудалтай. Хувиар тооцвол 0.47 хувьтай байгаа, бvлэг ч vгvй нам шvv дээ. Нэг тал сайдын ч тоонд хvрэхгvй” хэмээн мэдэгдсэн нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг бараг л хувьчилж авчихаад байсан С.Оюун сайдад тун хvндхэн цохилт болжээ.

Нэлээн эртнээс одоо vvрэг гvйцэтгэгч сайдаар нь ажиллаж байгаа яамыг өөрийн намд өмчлvvлэхийг шулуухан шахаж, шаард­­саар ирсэн ИЗНН-ын дарга С.Оюун Засгийн газарт хамтрах талаар АН-ын ажлын хэсгийн­­­ хэн­­тэй өөрийн намын ажлын хэс­­­гийн гишvvн С.Дэмбэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбат, Улс төрийн зөвлөлийн гишvvн Ц.Ганхуяг, Б.Хvдэр-Ян нарын хамт уулзаж vvсээд байгаа нөхцөл байдлын талаар яаралтай ярилцжээ.

Асуудлыг хурцатгаж байгаа бас нэгэн нөхцөл нь шинээр байгуулагдах Засгийн газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ерөнхий чиг vvргийн яам байхаар тусгагдссан нь улстөрийн намуудын өрсөлдөөнийг улам ширvvсгээд байгаа юм.

Ямартай ч яаралтай уулзалдсан АН, ИЗНН-ын ажлын хэсгийн уулзалтаар ИЗНН-ын Улс төрийн Зөвлөлөөс Засгийн газарт хамтран ажиллах АН-ын саналыг талархалтай хvлээн авч байгааг тунхаглан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны удирдлагаа vргэлжлvvлж, УИХ-аар баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжvvлэхэд илvv чармайлттай ажиллах ёстой гэж шийдвэрлэснийг АН-ын ажлын хэсэгт албан ёсоор уламжилж, нэг ёсондоо “Замын дунд битгий хаяаарай” гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт чад­­­лынхаа хэрээр ойлгуулснаар өндөрлөжээ.

Эх сурвалж: