Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тушаал гаргаж Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Б.Мандахбилэгийг томиллоо.
Европын холбооны Зөвлөл энэ сарын 5-нд Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-анд оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг гаргах ажлыг шинэ Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд хариуцах юм. Монгол Улсын ГХЯ, СЯ-ны хамтарсан хүчин чармайлтыг Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд уялдуулан зохицуулж, “Татварын асуудлаарх ил тод байдал болон мэдээлэл солилцооны тухай Дэлхийн форумд” Монгол Улс гишүүнээр элсэх, “ЭЗХАХБ-ын Татварын асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай олон талт конвенцид” нэгдэн орох, түүнчлэн “ЭЗХАХБ-ын Base erosion and profit shifting суурь стандартуудыг Монгол Улс хангах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд ажиллах юм.
Б.Мандахбилэг нь төрийн албанд 26 жил, дипломат албанд 19 жил ажилласан туршлагатай төрийн албан хаагч юм.
Сэтгэгдэл0
ГХЯ шуурхай ажиллаж байна шүү. Зүйтэй.
Хар жагсаалтанд та нарын буруу үйлдэл.хоорондоо уяалдаа холбоогүй үйлдлээс л болсон ба офшорчид та нар... харин хар жагсаалтанд орох юм бол та нарын гадаад томилгоо. Жишээ нь... Эрээнии консулаар 1.5 жил ажиллаад виз дамлан худалдах сүлжээ үүсгэсэн.хууль бус үйлдэлүүд хийж консулаасаа хөөгдсөн Л.Золзаяааг дахин томилж Хөх хотын дэд консулоор явуулж удахгүй Ерөнхии консул болгох гээд байгаа чинь одоо болж байгаа юм бэ.өөр хүн олдохгүй болчоо юу.одоо Хөх хотод ирээд нөгөө л хууль бус бизнэсээ хииж эхлээд байна.иимэрхүү ажильнуудаа дипломат ажлаас хол байлга Цогтбаатар аа. ТЕГ өөр төлөөлөл байхгүй юм уу.ГХЯ боловсон хүчин байхгүй болчоод иим шившигтэйгээо хөөгдсөн хүнийг 1 сарын дараа дахин томилдог нь ямар учир байгааг ойлгохгүй юм. Үүдээр хөөгөөд гаргахаар тооноор орж ирчээд байх юм. Томилгоог авилгалаар 150 саяаар хиигээд байгаа нууц биш шүү.бүх гадаад томилгоо тарифтайг ГХЯ ны бүх хүн.гадуур бүгд ярьж байгаа шүү.
ганц зоев нун согождээ Амжилт!
Б.Мандахбилэг дүүдээ баяр хүргэж, шинэ ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөе!
Тамхины наймачин ш дээ
Энэ хар жагсаалт, гадаадын хөрөнгө оруулагч байгууллага, иргэдийн татварын ил тод байдлын тухай асуудлыг зөв ашиглаж бид Оюу толгойн гэрээгээ ч цэгцлэх боломжтой.