ВАШИНГТОН. /Би-Би-Си/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын автомашины цуваа хажуугаар нь өнгөрөхөд дунд хуруугаа гаргасан эмэгтэй ажлаасаа халагджээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Д.Трамп өнгөрсөн сарын 28-нд Виржини муж улсаас холгүй орших гольфын талбайгаасаа буцаж явахад унадаг дугуйтай нэгэн эмэгтэй дунд хуруугаа гозойлгосон юм. Энэ эмэгтэйн зургийг “Франс-Пресс” агентлагийн гэрэл зурагчин Майк Смайловски араас нь авч, уг зургийг интернэтэд тавьсан нь нэлээд шуугиан дэгдээж байв.
Энэ эмэгтэй нь “Акима” компанийн ажилтан Жули Брискман болох нь саяхан тогтоогджээ. Тэрбээр шуугианы бай болсон зургаа “Фэйсбүүк” хуудасныхаа профайл зураг болгосон аж.
“Акима” компани нь АНУ-ын засгийн газартай байнгын харилцаа холбоотой байж, хамтран ажилладаг учир Ж.Брискманы зохисгүй үйлдэл талуудын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэн түүнийг ажлаас халах шийдвэр гаргасан гэнэ.
Өдгөө 50 настай, хоёр хүүхдийн ээж Ж.Брискман ажлаасаа халагдсаныхаа дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Би дунд хуруу гаргасандаа харамсахгүй байна. Зарим тохиолдолд эсэргүүцлээ илэрхийлэх үүнээс илүү сайхан арга байдаггүй” гэжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ"агентлаг
Сэтгэгдэл0
well done .
Ene emegtei utgegch bush ym bna. Tiimees, erunhiilegchiinhee zarum bodlogiig byryy oilgodog ym bna.
Америк ч гэсэн манайхтай адил ялзарсан улс юм байна шүү дээ. Ялгаа нь америкт буутай ардчилал, манайх буугүй ардчилал.
Bi Elbegdorjiig yeronhiilogch bhad n bas mashinruu n salaavch dund huruugaa bainga gatgadag bsansht haha chaddag yum bol namaig halaarai medoo
Дүр эсгэсэн хуурамч ардчиллыг зөвхөн манайд байдаг үзэгдэл гэж бодож байсан чинь нөгөө алдарт ардчиллын өлгий нутагт ч хэлмэгдүүлэлт байдаг юм байна.Ялихгүй зусар баяжихад саад гэж.Тэр компани нь юун ч зусарч юм бэ дээ.Ардчидлал гэж ийм сэжгийн юм байдгийг сайн ойлголоо.
Ардчилал гэж хаана ч байхгүй. Зөвхөн хоосон яриа.