sonin.mn
 
 
Шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу өнгөрсөн сарын 1-нээс жолооч нарт зөрчлийн оноо тооцож эхэлсэн. 
 
Тэгвэл жолооч нар зөрчлийн оноогоо  http://www.service.police.gov.mn/ хаягаар орж мэдэх боломжтой боллоо. Зөрчлийн онооноос гадна Цагдаагийн ерөнхий газартай холбоотой иргэдийн гомдол, эрэн сурвалжилж байгаа хүмүүс, хэрэг зөрчил гээд бүх мэдээллийг авах боломжтой юм байна.
 
Зөрчлийн 10 оноо нь дууссан жолооч нар дахин сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн тохиолдолд дахин олгох юм. Мөн алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар  жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой.