sonin.mn
Манай аймаг 2013-2014 оны өвөл 126.0 мянган тн байгалийн хадлан, 230 тн ногоон тэжээл, 450 тн үйлдвэрийн тэжээл, 90 тн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөг гаргажээ. Мөн сумын аюулгүй нөөцөд тус бүр 100 тн өвс, 10 тн тэжээл аймгийн аюулгүй нөөцөд 1000 тн өвс, 300 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн байна.
 
Үүнээс одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 115580 тн байгалийн хадлан, 22 тн ногоон тэжээл, 5 тн үйлдвэрийн тэжээл, 80,3 тн гар тэжээл бэлтгэхээс гадна сумын аюулгүй нөөцөд 879,4 тн өвс, аймгийн аюулгүй нөөцөд 175 тн өвс, 56 тн тэжээл бэлтгээд байгаа аж. 9 сарын 27-ны өдрийн байдлаар хадлан тэжээл бэлтгэх ажил 90 гаруй хувьтай байна хэмээн аймгайн ХХААЖДҮГ-аас бидэнд мэдээллээ. 
 
Эх сурвалж: “Хэнтийн мэдээ” сонин