sonin.mn
 ЦХХХ-ы сайд Н.Учрал өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ. 
 
Тэрээр энэ үеэр:
 
“Өнөөдөр сансрын интернет Монголд орж ирэх боломжтой болж байна. Starlink, Spacex, Oneweb гэх мэт олон компаниуд Монголд үйл ажиллагаа явуулах гэхээр манай шаардлагуудыг биелүүлж чадахгүй байна гэдэг байсан.
Сая би Дэлхийн үүрэн холбооны конгресийн үеэр Oneweb, Spacex компаний удирдлагуудтай уулзсан.
 
“Бид Монголд компаниа байгуулсан, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн хэдий ч сайдын баталсан энэ баримтлах чиглэл доторх шаардлагуудыг хангаж чадахгүй ээ.
 
Бид заавал газрын станц байгуулах шаардлагагүй ээ. Яагаад гэвэл хиймэл дагуулын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд шууд хэрэглэгч нартайгаа харьцах боломжтой.
 
Жишээ нь, Spacex компанид шууд төлбөрөө төлөөд, антенаа байрлуулаад, сансраас интернетээ авдаг гэсэн үг. Гэтэл заавал газрын станц байгуул гэдэг шаардлагыг чинь бид нар биелүүлэх бололцоо байхгүй байна. Түүнээс бус бид Монголд үйлчилгээгээ явуулахад нээлттэй шүү” гэж хэлсэн.
 
Үүнтэй холбогдуулж бид энэ шаардлагыг цуцалсан.
 
Ингээд ямар ч нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлдэг компани Харилцаа холбооны зохицуулах газарт зөвшөөрлөө хүсээд үйлчилгээгээ явуулах бүрэн бололцоотой болж байна.
 
Алга дарам цааснаас болоод бид дэлхийн хөгжлөөс гээгдхийг хүсэхгүй байна. Ялангуяа манай салбарт маш олон бодлого, журмууд саад тотгор учруулж байгаа.
 
Ингээд Монгол улсын хаана ч сансрын интернет хэрэглэх бололцоо чөлөөтэй нээгдэж байна. Уул, толгод дээр антен байрлуулдаг байдал цаашдаа зогсох ёстой” гэв.
 
Ч.Бүргэд