sonin.mn
Ардчилсан намын ээлжит бус XVI их хурлаар Ардчилсан намын даргаар батламжлагдсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын ҮБХ-ны дарга Дашдондогийн Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр Улсын Дээд Шүүхэд материалаа хүргүүлсэн билээ.
 
Энэ тухай Улсын Дээд Шүүхийн албан мэдээнд: "Иргэн С.Эрдэнэ Монгол Улсын дээд шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр өргөдөл ирүүллээ.
Уг өргөдөл нь “Ардчилсан намын даргаар Д.Ганбатыг бүртгүүлэх” агуулгатай байна." гэжээ.
Өөрөөр хэлбэл Улсын Дээд Шүүх Содномзундуйн Эрдэнийг АН-ын дарга биш иргэн гэж тодорхойлсон байна.
 
С.Сарнай