МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна. Энэ Их хурлаар тус холбооныхон дүрмээ шинэчлэн баталж, нэрээ сольж, Ерөнхийлөгчөө ч дахин сонгох асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч Д.Сарангэрэл гэгч эрх танхил, зоргоороо хатагтай Нийгмийн Ардчилал, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчийн ажлаа өгөхгүй хэмээн зүтгэснээс үүдэн хуралд оролцогчид хоёр хуваагдахдаа тулжээ. Д.Сарангэрэлийн хувьд 2019 оноос МАН-ын дэргэдэх дэргэдэх Нийгмийн Ардчилал, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Үүнээс хойш УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдаар ажилласан.
Дөрвөн жилийн дотор гурван сайдын суудалд сууж үзсэн Д.Сарангэрэл хатагтай харамсалтай нь очсон салбар бүртээ элдэв асуудал дагуулсаар ирсэнд тус намын эмэгтэйчүүд дургүйцэж байгаа.
Жишээлбэл, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад түүний орлого 2020 онд огцом өсөж, 1.3 тэрбум, 2021 онд 3.1 тэрбум болж, бүртгэгдсэн. Д.Сарангэрэл төрсөн хүүгээ Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргаар томилуулсан. Мөн Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нь тус яамны 38 орчим тэрбум төгрөгийн тендер шалгаруулах эрхийг Х.Улам-Өрнөхийн удирддаг газар руу шилжүүлсэн зэрэг олон ноцтой баримт дэлгэгдэж байв. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа олон хүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн багагүй хэл ам таталж байсан.
Хамгийн сүүлд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар томилогдсныхоо дараа “улны айл” гэдэг нэр гаргаж ирж, бусдыг нийгмийн гарал, амьдралын түвшингээр ялгаварлан гадуурхсан, Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр Ерөнхий сайд захирамж гарган түүнийг огцруулж байв.
Гэвч Д.Сарангэрэл энэ удаа ямар ч аргаар хамаагүй Нийгмийн Ардчилал, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчөөр үлдэх гэж санаархаж байна. Тус холбооны ээлжит бус Их хурал гэнэт зарлагдсан, мандат шударга бусаар олгогдсон, Д.Сарангэрэл өөрийнхөө хүмүүсээр Их хурлыг дүүргэсэн гэдэг хэл ам гарч эхэллээ.
Д.Дандархүү
Сэтгэгдэл(20)
Энэ шуналтай авгай одоо болих хэрэгтэй. Гурван яамыг самарсан шуламыг одоо зайлуулж энэ холбоог шинэлэг үзэлтзй шударга эмэгтэйгээр удирдуулах хэрэгтэй. Сарангэрэл мэтийн хувийн сонирхол ихтэй шуналын туламнаас нэг холбоо ч гэсэн салж л байвал нийгэмд дэвшил ажиглагдана шүү.
Нали нали үкүээ зөв шдэээ
МАН ы эрх баригчид эрх мэдлийн толоо улайран тэмэлдэж байна Ядэргэдэх торийн бус байгууллагаа байтугай улс орноо талцуулан хувааж байна Гэтэл ард иргэдийн аж амьдрал гаадаад ор зээл геополитикийн сорилтууд гээд шийдвэрлэх естой асуудлууд дэндуу их байнаа Одоо бур шинэ гээч ундсэн хууль ярьж улс орны аюулоуй байдалд заналхийлж эхэллээ Тургэн сонгууль явуулж олон намын парламент байгуулж улс орноо тогтворжуулах хэрэгтэй Нэг нам зонхилж. Байгаа ч улс торийн тогтвортой байдлыг хангаж чадхгуйнээ Гол шалтгаан албан тушаалын хэнээ тэцэлдээн
Энэ хэлээ зажилсан авгайг шалгах цаг ирнээ ямар хатан хаан байгаа биш
Энэ авгай болиочээ. Сайд болж тоглодог Хүрэлбаатар, Чойжилсүрэн, Чинзориг, Даваасүрэн, энэ авгай гэх мэтээс болж намын нэр хүнд навс уналаа. Оюунэрдэнэ, Амарбаясгалан их хурлын гишүүд ямар мэдрэмжгүй юм бэ? Наад нам чинь та нарын хувийн өмч биш шүү.
Бямбасүрэн Баяр Энхбаяр Батүүл Сайханбилэг Хурц гээд Оросуудын шээс буриадуудыг ярих уу яах уу? Тэгж яривал Сарангэрэл буриад тэмбүү Баярын чинь тавиул байх шүү.
Үе нь өнгөрсөн, орос хольж ярьдаг өвөө эмээнүүд одоо болно.
Улны айл улны хүмүүс гэсэн үгийг гаргаж ирсэн их гавьяатай хүн дэ ! Манай ажаа одоо мээмний хүүхнүүдэд ажлаа өгч болохгүй шүү дайчин бай !!
shal shal xuusen batoks avgai zailaach xaraxaas gutmeer xelee xazaad yaryjchadaxgyi
Гатан ээж ээ болиоч ээ .. хахаха
Бузрын хэрүүлч авгай да.. юун гатан ээж.. шилдэг шивэгчин чавганц..
Сонин л чавганц бн чааваас
Соск хөхөж өссөн хүүхэд шуналтай байдаг. 76-аг солиогүй цагт насаараа ндш төлчихөөд 750мянгахан төгрөгний тэтгэвэр авах нь шудрага бус
Хатан ээж минь...
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Шуналтай шулмас царайлсан чавганц минь одоо дараа үедээ наад ажлаа өгдөө
Монгол ардын намын эмэгтэй гишүүдийн асуудлыг ярих хэрэг байна уу энэ сайт. Монголын өчүүхэн жижиг групп бол НАМЭХ байх шүү. Гэтэл улсын хамгийн чухал албан тушаал шиг аашлаж байгаа нь Монгол ардын нам ард түмнээс тасарч холдсон байдлыг илэрхийлж байна.
ULnii laborant baisan ene abgai SHULAM boljee.
Сараа авгай үхээд өгөөчээ
нүүрэндээ ботокс шахуулж,наль наль хийсэн шаамий энэ авгайгийн бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй ковидын үед 3 тэрбумын хадгаламжтай болсон ыг нь хүн бүр мэдэж байгаа нас барсан иргэдийн ар гэр энэнээс нөхөн төлбөр гаргуулах хэрэгтэй.