МОСКВА. /Кremlin/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үнэн алдартны шашны зул сарын баярыг тохиолдуулан Украины фронтод гал зогсоохыг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд үүрэг болгожээ.
“Хамба лам Кириллийн хүсэлтийг харгалзан Украины нутаг дэвсгэрт байлдааны бүх шугамын дагуу 36 цагийн турш гал зогсоохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Батлан хамгаалахын сайдад үүрэг болголоо” гэж Кремлийн хэвлэлийн алба В.Путиний зарлигаас эш татан пүрэв гарагт мэдээлсэн байна.
Гал зогсоох хугацаа Москвагийн цагаар нэгдүгээр сарын 6-ны 12:00 цагаас эхэлж, нэгдүгээр сарын 7-ны 24:00 цаг хүртэл үргэлжлэх аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч мөн зул сарын баярыг тохиолдуулан гал зогсоохыг Украины талд уриалсан боловч Киев хүлээж аваагүй байна. “Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрийг орхих ёстой. Тэгсэн цагт л “түр эвлэрэл” эхэлнэ” гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарласан гал зогсоох дэглэмийг "жаахан хүчилтөрөгч олох гэсэн оролдлого" гэж мэдэгдсэн байна. Христийн шашны гурван гол урсгалын нэг болох үнэн алдартны шажинтнууд нэгдүгээр сарын 7-нд Есүс Христийн мэндэлсэн өдөр буюу зул сарын баярыг тэмдэглэдэг уламжлалтай.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(10)
КГБ-гийн хүний ил хэлсэн үгэнд хэзээ ч итгэж үл болно ! Яг тэр цагтаа пуужингийн довтолгоо хийнээ л гэж ойлговол зохилтой !
Дэлхийн улс гүрнүүд дайн, худалдаа, эдийн засгийн асуудлаа хойш тавьж, жилээс жилд хүмүүсийн хязгааргүй шунал, хязгааргүй хэрэглээ, хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж доройтож байгаа эх дэлхийгээ хайрлан хамгаалахгүй бол хүн төрөлхтөн оршин тогтнох уу эс оршин тогтнох уу гэсэн цаг үе дээр ирчихсэн байгааг анхаарна уу?
Зул сар өнгөрсөн, хуучин тооллоосоо гараачээ. Оросуудаа
муу алуурчин
барууны хөрөнгөт нийгэмд мөлжлөг мөнгөнөөс өөр бодох юм байхгүй хөрөнгөтөнд эрээ цээр байхгүй мөнгө мөлжлөгийн шуналын цунами хойт өмнөд мөсөн уулыгч арчаад нүцгэн гариг үлдэнэ тогтоох гэж ёсорхоод хэрэггүй Украйн байгаа цагт энэ биеээрчинь цоолон орох нүх ангалыг үүсгэхнээ
Украйн гээд сүржигнээд байгаа гамингийн шээснүүд АНУ тэргүүтэй барууны 7 дээрэмчин Югослав,Ирак,Ливи,Сири,Афганистан улсуудыг сүйрүүлснийг огт ярьдаггүй нь жигшилтэй.АНУ н хөрш Мексик улсаас түрэмгийлэн булааж авсан Калифони,Нью Мексико,Аризона гэхчлэн 6 муж улсыг буцааж өг гэж яагаад донгосдоггүй нь хачин.
Шаагаад бай лалараа
америкийн нэгдсэн улсаас 15 улс гарна гэдэг гэсэн болохгүй бол бөмбөгдөнө гээд бөмөгдөгч дээгүүр нь нисч явдаг гэсэн АНГЛИ хэлээр нэгдсэн хоёр гурван зуун отог үндэстэн байгаа биз дээ
Тэнэг юм Дайн бол спортын наадам биш АЛЛАГА
YU BE : ZUL SAR ALI HEZEE UNGURSUN 12-25 nd BOLOOD UNGURSUN TENEG IVAN CHIN