сонин mn
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх саналыг гаргасан. Түүний саналыг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дэмжин, захирамж гарснаар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх сургууль, цэцэрлэг өнөөдөр цахимаар хичээллэж буй.
 
Үүнтэй зэрэгцэн нийслэл Улаанбаатар хотод 36 цагийн турш цас орно гэх мэдээлэл иргэдийн дунд түгсэн.
 
Тэгвэл энэ мэдээллийг анх Д.Сумьяабазарын хэвлэлийн баг буюу Нийслэлийн Сургалт,судалгаа, олон нийттэй Харилцах Газрынхан албан мэдээндээ тусгаж, олон нийтэд тараасан байна. Өнөөдөр тэд ulaanbaatar.mn сайтад нийтлэгдсэн албан мэдээндээ засвар хийжээ.
 
С.Сарнай