сонин mn
АН-ын гишүүн, хуульч Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэрээр: " Би Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл та бүхэн 9-р сарын 25-нд гаргасан шийдвэртээ албан ёсоор тайлбар өгөөч ээ, С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-ын дарга гэж үзэх юм уу? үгүй юм уу? гэсэн хүсэлт өгсөн юм. Улсын Дээд шүүхээс өгсөн хариултанд өнөөдрийн байдлаар АН-ын даргаар С.Эрдэнийг ба өөр хэн нэгнийг бүртгээгүй байна гэсэн байна.  Өөрөөр хэлбэл АН одоо ямар ч даргагүй. АН-ын дарга гэж байхгүй учраас хэн нэгнийг томилж, чөлөөлөх эрх байхгүй. Намайг чөлөөлсөн үндэслэлээ Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг үндэслэж гэсэн байна лээ. Гэтэл Үндсэн Дүрмийн хороо хуралдаагүй гэж байна.
 
Удахгүй АН-ын ҮБХ хуралдаж, шинэ намын даргаа сонгон, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. АН-ын шинэ дарга сонготол би АН-ын ЕНБДаргын ажлаа гүйцэтгэнэ, хаяад явахгүй. 
 
 
" гэв.
 
Мөн "С.Баярцогт гурван үсэгтэй компаниас 6 тэрбум аваад АН-ын ҮБХ-ы гишүүдийг худалдаж авч байна гэсэн мэдээлэл явж байна. Энэ үнэн үү?" гэсэн сэтгүүлчийн асуултанд: " С.Баярцогт хэргээ хуулийн дагуу шийдүүлсэн. Энэ мэдээлэл АН-ыг, АН-ын ҮБХ-ы гишүүдийг доромжилсон хэрэг шүү. Үнэн юм бол тэр мөнгө авсан хүмүүсийнх нь яриаг дэлгэ л дээ. Одоо бид энэ намын төлөө явсан хүмүүсээ хамгаална. Энэ мэдээлэл худлаа. АН-ын дарга болох мэдээлэл манай намын ҮБХ-ы гишүүдэд нээлттэй байгаа. С.Баярцогт бол АН-ын ҮБХ-ы гишүүн. Энэ хүнд хийсэн хэрэг байхгүй. АН-ын даргыг хамгийн сайн хийгээд явах хүн. Сайн яваа хүнд л хүмүүс атаархдаг. С.Баярцогт АН-ын даргад хамгийн сайн бэлтгэгдсэн хүмүүсийн нэг. Гэхдээ өөр хүмүүст ч АН-ын дарга болох эрх нээлттэй.
С.Эрдэнэ даргад хандаж ганцхан зүйл хэлье. Та эр хүний цөлх ухаан гаргаад, шуналаа тат. " гэж хариуллаа.
 
Э.Мягмар