Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Эрхэм дээд Хунтайж Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахт Итгэмжлэх жуух бичгээ Аль-Баяан ордонд энэ сарын 15-нд өргөн барилаа.
Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотно мэндчилгээг Кувейтийн Хунтайжид уламжилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа худалдаа, засаг, соёлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө идэвх зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн, ирэх онд Монголын соёлын өдрүүдийг Эль-Кувейт хотноо зохион байгуулах, Монголоос Кувейт руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох зэрэг томоохон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэв.
Хунтайж Шейх Мишаль Аль-Сабах Монгол Улсаас Кувейт Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд шинэ Элчин сайдын ажиллах хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Чингэхдээ, Кувейт Улс Монгол Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэл0
Энэ улс бүтэхгүй ээ!!! Энэ одоо дипломат мэргэжилтэй хүн үү? Морь уяач тэнд одоо юу хийнээ??? Гадаад хэргийн яамны хүүхэн зайлбал таарна!!! Үүргэвчтэй аялагчийг америкад суулгачихна! Ер нь хүн мэргэжил эзэмших хэрэг бгаам уу? Хэн хаана ч ажиллаж болох юм бол??? Удахгүй бага ангийн багш өвчтөнд хагалгаа хийгээл зогсож бх бх даа монгол улсад!!!
Харин ч мундаг хүн томилсон байгаа нь илт байна
ulaan ongo gadaadad zobxon emegteichuud golduu chabka nar omsdog
Пүрэвиин Сэргэлэн маш сайн хүн. Улс төрийн намын муухай тоглоомыг ойлгоогүй тал бий
Нэг адуучин сайн гэхээр сайн гэж ойлгож болохгүй. Харин сайн уяач байж магадгүй. Сайн диполмат мөн үү? Дэлгийн гиополитек мэдэх үү? Тангадууд монголчуудын толгойг эргүүлээд олон зуун жил өнгөрлөө. Нэг хүн долоон үзэм долоон банш идвэл сайн гэжээлэй гэдэг үлгэрт итгэж болохгүй. Мөхөл мөхөл уяач юу вэ? Шившиг!!!!!!
Бөх уяач нарыг МАН дарга сайдад зориуд тавиад байдгийн гол шалтгаан тэдний боловсрол муу мангаадуу байдлыг ашиглан МАН-ын бүдүүн дааяа нар нь улсын өмч хөрөнгө хулгайлж идэх явдал юм шүү дээ.
Аль ч салбарт очсон эрч хүчтэй ажилладаг, бизнес, улс төр альны нь ч тэгш суралцсан, орчин цагийн сэтгэлгээтэй, дайчин сайн хүн томилжээ.
ta nar hyniig myylah bolohooroo hazaargyi adyy sig hasihgyi yum aa,ene Sergelen gyai bol bid byhen hyndetgej yzbel taarah sain hyn baih syy!!!!yadaj hynii byyr syyri gej yum mas chyhal,odoonii saldan banid nar tord garaad yu giigyyleb?ehneesee l synalaas eer yum ygyi ylas yndestenee geh setgelgyi etgeedyyd baidag syy!!!bagahan sig darbalzaarai,ta nar.Sergelen gyai yag tohirson elchin said men.
Ene elchin saidiin namtar tuux ezemshsen mergejil bolovsrol ajliin turshlagiin talaar delgerengui medeelel avmaar baina Morinii sain uyach gedgeeree shalgaran elchin said bolchixoogui baigaasai daa gunee naidaj itgej suuna daa
Сэргэлэн -Энэ хүнийг би бас нэг муу уяач гэж өодож байсэн Их өөр хүн байна лээ Ажил хэрэгч дайчин англи орос хэлээр ажлаа яричихдаг Одоо махны экспорт эхлүүлж байгаа
Баяр хүргэж ажлын амжилт хүсье! Монгол Кувейтийн харилцаа хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарч байгаад монголчууд бид баяртай байгаа шүү! Улсаа төлөөлөн олон улсад сууна гэдэг амаргүй хариулагатай алба. Сэргэлэн сайдыг ХХААХҮЯ-ны сайд байхаас нь эхлүүлсэн ажил үйлсийг нь мэднэ дээ. 2-3 боловсрол эзэмшсэн, удирдан зохион байгуулах чадвар өндөр хүн гэж хардаг. Бидний зарим нөхөд хүний хүсэл сонирхол, хоббируу хэт дайрч байна шүү. Энэ хүн моринд дуртай Монголчуудын үр удам. Монгол өв соёлоо тээж яваа нь хүн.
Ajliin amjilt
Дипломат хүн тэр дундаа элчин сайдын хувьд сайн менежерийн ур чадварууд хэрэгтэй. Сэргэлэн сайд бол мундаг менежер гэдгийг олон салбараас харж болно. Хоёр улсын харилцаанд эерэг үр дагавар авчирна гэж бүрэн итгэж байна.
deer suugad yuch hiihgui mungu ideed suuj bga garuudiig bodvol harin ch ajlaa sain hiij baigaa humuusiin neg shuu
Ajildaa meddeg mundag zaluu, iimel humuusiig elchin saidaar yavuulj uls orniihoo neriig gargah heregtei.
Amjilt husiy sain ajilaarai
Хоёр орны харилцааг хэрхэн хөгжүүлэх нь вэ, харж байж шүүмжлэе. Магадгүй ахиц дэвшил авчрахыг үгүйсгэхгүй. Эхлээд амжилт хүсье.
Манай улс Кувейт улстай олон талын харилцаа харьцангуй бага. Тиймээс бүс нутгийн онцлогийг нь харгалзан сэтгэл, зүтгэл гарган анхаарч, хичээн ажиллавал уяач байсан ч яахав дээ харилцааг илүү өндөр түвшинд хүргэж хөгжүүлж яагаад болохгүй гэж.