sonin.mn
Мягмар гарагт болсон Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дараа ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко сэтгүүлчдэд мэдэгдэл хийжээ.
 
Энэ үеэрээ тэрээр: "Сансар судлалын салбарт Орос, Монгол уламжлалт түншлэлтэй. Бид Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг Оросын мэргэжилтнүүдээр бэлтгүүлэх талаар тохиролцлоо. Энэ бол Владимир Жанибеков, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарын хамтарсан нислэгийн үргэлжлэл байх болно. Энэ нь мөн сансар судлалын салбарын уламжлалт түншлэлийн маш сайхан, өндөр ач холбогдолтой төсөл болно гэж бодож байна" гэсэн байна.
 
С.Сарнай