sonin.mn
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сэтгүүлчдэд тайлбар хийв.
 
Энэ үеэрээ тэрээр:  "Нүүрсний борлуулалттай холбоотой сүүлийн хэдэн жилийн асуудлыг шалгаж буй юм билээ. Тэр шалгалттай холбоотойгоор намайг харлуулах ч гэдэг юм уу? эсвэл өөрсдөд рүү нь ирж байгаа галыг өөр тийш нь явуулах ч гэдэг юм уу? тиймэрхүү зорилгоор мэдээлэл явуулж байгаа юм байна гэж ойлгосон. Би 2017 оны 8-р сард ЗГХЭГ-ийн даргын ажлаа хүлээлгэж өгсөн. Тухайн үед л надтай холбоотой асуудал байвал шалгаарай гэж намын удирдлагуудад албан ёсоор хэлж байсан, хүсэлт ч гаргаж байсан. Өөрөөр хэлбэл надтай холбоотой нүүрсний хулгайн ямар ч асуудал байхгүй. Шалгасан, мөрдөн байцаасан ч асуудал байхгүй. Иймээс энэ асуудлаар би холбогдох хуулийн байгууллагад хандсан.
 
Надтай холбоотой асуудал байгаа эсэхийг хуулийн байгууллагаас асуугаарай. 5, 6 жилийн турш л нүүрстэй холбоотой асуудал болоход л би гүтгэгдэж ирсэн. 
 
Бас намайг 1 сая төгрөгний цаг зүүсэн байсныг 170 мянган долларын цаг зүүлээ гэх мэтээр гүтгэсэн. Тухайн үед Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг шүүмжлэх улс төрийн шаардлага байсан болохоор л ингэж байсан хэрэг. Ер нь бол нүүрсний гэрээнүүдийг ил болгох хэрэгтэй. Шаардлагатай бол УИХ-д тайлагнадаг байх ёстой гэсэн саналыг би гаргаж, дэмжүүлсэн. Энэ асуудлыг УИХ дээр нээлттэй хэлэлцэх ёстой. Засгийн Газар нэгэнт Бүрэн Эрхт Төлөөлөгч томилсон юм чинь асуудал удахгүй тодорхой болох байлгүй" гэв.
 
Э.Сүрэн