Элчин сайд У.Нямхүү 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Андоррын Гадаад хэргийн сайд хатагтай Мариа Убах Фонттой уулзаж, итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулах үеэрээ хоёр талын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцлаа.
Тухайлбал, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хоёр тал туршлага хуваалцах, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсоны сацуу олон улсын байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаа, тухайлбал Монгол Улсын санаачилсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тогтоолын хүрээнд хамтран ажиллах, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтад урьж буйг уламжлав.
Гадаад хэргийн сайд хатагтай Мариа Убах Фонт хоёр талын хамтын ажиллагааны санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлээд НҮБ-ын дэргэдэх сайн дурын холбоо болох “Уулын бүс нутгуудын түншлэл”-д Монгол Улс мөн нэгдэх боломжтойг тэмдэглэв.
Түүнчлэн Элчин сайд У.Нямхүү Андоррын Аялал жуулчлал болон Хөдөө аж ахуй, тогтвортой хөгжлийн яамд болон Эдийн засгийн хөгжлийн агентлагийн удирдлагатай уулзаж, талууд нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаараа харилцан мэдээлэл өгч, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Сэтгэгдэл0
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258