ВАШИНГТОН. /Associated Press/. АНУ-ын эрх баригчид Украинд 275 сая ам.долларын цэргийн шинэ багц тусламж үзүүлэхээр шийджээ. Багцад "HIMARS" зэрэг галлагч тийрэлтэт системд зориулсан сум багтсан гэж “Associated Press” агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.
Тусламж үзүүлэх тухай мэдээллийг Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби “CNN” сувгаар баталжээ.
Албаны эх сурвалжаас эш татан “АР” агентлагийн мэдээлснээр, энэ тусламжийг олгох тухай 24 цагийн дотор албан ёсоор зарлаж магадгүй. Шинэ багцын ихэнхийг сум эзэлж байна гэж тус агентлаг тэмдэглэжээ. Тэдгээрийг Пентагоны агуулахаас нийлүүлэх аж.
Киевт үзүүлэх тусламжийн дараагийн багцад АНУ-ын өмнө нь Украинд нийлүүлж байгаагүй шинэ зэвсэг орохгүй гэж хэвлэлүүд бичсэн байна.
“Тун удахгүй Украинд нэмж цэргийн тусламж үзүүлнэ гэж бодож байна” хэмээн Кирби хөтлөгчийн тусламжийн талаарх асуултад хариулахдаа хэлжээ. Түүний хэлснээр, АНУ “20 гаруй багц тусламжийг хэдийн үзүүлээд байна”. Ойрын үед АНУ дахин нэг тусламж илгээнэ гэж бодож байна. Бид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь хэлж байсанчлан хэдий чинээ шаардагдана төдий чинээгээр тусламжаа үргэлжлүүлнэ” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(9)
АМЕРИКААС БУСАД УЛС НЬ ЯАГААД ЧИМЭЭГҮЙ БОЛЧИХ ВОО. ОРОСЫГ БУШУУХАН ЗҮЙЛ ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. МУУ БҮГДИЙН ЭХ УУРХАЙ
Цагаачдын эх орон 51 муж улс нь 51 тусгаар улс болж задраасай.Нутгийн уугуул иргэдээ хядсан цагаачид тив алгас энд тэнд дайн хийж өдөөн хатгахаа боливол дэлхий амар амгалан болно доо
Оросууд сахачуудыг бас л хядаж байж якутыг колончилсон,,,чечеэнд путин аллага хийж байж колоноо болгосон шүүдээ,,,
Сүүлчийн ганц украиныг алуултал буу зэвсэг өгсөөр байх болно. Гол нь украиныг ашиглаж оросыг сулруулах.
Ганц эрүүл үнэн коммент нь 192.82.89.186. Америк нэг л өдөр Афганчуудыг хаясан шигээ хаях болно
Америкийн ардчиллын ард барууны мөнгө банк санхүүгийн бүлэглэл, зэр зэвсэг үйлдвэрлэгч бүлэглэл байдаг юм. Тэдний зорилго бол зэвсэгийн өрсөлдөгч оросыг сулруулж задруулж газар нутаг баялагийн эзэмших.
Тэгээд америктайгаа байлдаачээ оросууд,,,аляскруу дайраад орооч,,,
Бүх дэлхийн жүүдүүд нэг санаатай юм. Америкийн жүүдүүд украйны жүүдүүдтэй нийлээд славянчуудыг хооронд нь хядалцуулан хороож байна. Славянчууд л тэдний даян дэлхийг эзэрхэх бодлогод саад болж байгаа бололтой. Жүүдүүд дараа нь хятадыг нухна гэж тооцоолж байгаа. Хятадууд бол АНУ,ОХУ хоёрыг хооронд нь үзүүлчих санаатай анаж байна.Ямар ч тохиолдолд энэ их гарууд хоорондоо халз үзэхгүй л болов уу. Украйнчуудыг зомби болгочихож.Нарийн технологи шүү. Манайд Но Наадам,Но вар гэсэн зомбинууд бий болсон.
Эх орныхоо төлөө тэмцэж байгаа ард түмнийг гуйвал өгнө дэмжих нь зөв шүү!!