Бүх Хятадын Ардын Ардын Төлөөлөгчдийн Их Хурл/БХАТИХ/-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 10-12-нд Монгол Улсад айлчлах гэж байна. Ли Жаньшү нь "Ковид-19" цар тахал дэлхий даяар дэгдсэнээс хойш гадаад улс оронд айлчилж буй БНХАУ-ын улс төрийн хамгийн нөлөө бүхий эрхэм ажээ.
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "БНХАУ болон Монгол Улс нь улс төрийн болон хилийн ямар нэгэн зөрчил маргаангүй, жилээс жилд харилцаа хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр буй найрсаг хөрш орнууд билээ.
Тус хоёр улс нь "Ковид-19" цар тахлын дэгдэлтийн хамгийн хүнд хэцүү үед ч нэг нэгэндээ харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж, Монголын талаас бэлэглэсэн 30 мянган хонины хариуд Хятадын тал цай бэлэглэснээрээ хөрш орнууд хүнд хэцүү цаг үед бэрхшээлийг хэрхэн хамтдаа даван туулж, эв санаагаа хэрхэн бэхжүүлж, хамтран ажиллаж болдгийг дэлхий дахинд үлгэрлэн харуулсан юм.
Улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэх нь аливаа улс орнууд хоорондын харилцаа хамтын ажиллагаа цаашид улам бүр бэхжихийн үндэс суурь юм. Энэ ч утгаараа БНХАУ болон Монгол Улс өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулсаар иржээ.
Өнгөрсөн сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И МУ-д албан ёсны айлчлал хийж, талууд олон чухал асуудлаар харилцан тохиролцоонд хүрч, нэг нэгнийхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэхээ дахин нотолцгоосон.
БНХАУ нь Монгол Улсын худалдааны хамгийн том түнш, экспортын гол зах зээлийн байр сууриа олон жил хадгалсаар байна. БНХАУ болон Монгол Улс нь хоёр талын худалдаагаа 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг 2014 онд дэвшүүлж байсан бөгөөд энэ зорилтод өнгөрсөн онд хүрч чадсанаа Ван И-гийн айлчлалын үеэр талууд мэдэгдсэн.
Хятад, Монгол хоёр орон нь цар тахлын дараах үед улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөгжлийн стратегиудаа уялдуулах ажлыг эрчимжүүлснээр иж бүрэн стратегийн түншлэлээ цаашид улам бүр бэхжүүлж, хоёр орны ард түмэн хоорондын найрсаг харилцааг улам бүр гүнзгийрүүлэх боломжтой болохыг Ли Жаньшү өнгөрсөн онд цохон тэмдэглэж байсан юм.
Ли Жаньшүгийн энэ удаагийн айлчлал нь мөнхийн хөрш хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, улмаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөн цар хүрээг хамтарсан салбарт бэхжүүлэхэд, тухайлбал худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн түлхэц өгөх нь эргэлзээгүй юм." гэжээ.
Г.Солонго
Сэтгэгдэл0
Sejigiin bohir zavaan hytad humuusee hol blgaval
Энэ харилцаа дипломат ёсны л үйл ажиллагаа байх! Түүнээс бус, иргэд хоорондын харилцаа болон хувирах үйлдэл биш болов уу? Соц- нийгмийн үед орос монгол хүмүүсийн хооронд ч янз бүрийн харилцаа үүсэн заваарч, бүр цус холилдоцгоосон шүү дээ! Тийм заваарсан харилцаа л байж болохгүй!
Социализм шиг тосгоны Орос буриадууд одоо малчин Монголчуудыг Хужаа мангасаар айлгаж өөрсдийнхөө боол байлгаж чадахгүй.Оросууд Монгол Хятад Япон битгий хэл өөрсдийнхөө Ази гаралтай иргэдийг арьс өнгөөр үзэн яддаг.Хятадууд бол үгүй.
Хятадын хил гаалийн түшмэлүүд МАН тай хамтарч Монголоос 2 сая гаран тонн нүүрс хулгайлсан.
МАН байсхийгаад хятад уриад байгаа шалтгаан нь Хятадын тал Тавантолгойгоос хулгайлагдсан 2 сая тонн нүүрсний Монголын талын хулгайч нарын нэрсийг зарлана гэсэнд байгаа.
Женкогийн Орос Буриадууд зайлцгаа.Хэдий болтол Монголчуудыг хужаа хасаг дөрвөд гэж турхирах гэсэн юм.
өчүүхэн, шувуун тархиар сэтгэнэ вэ?
Medeej hoer uls evtei nairtai baij hariltsam hamtram baij hugjinu. Yarih heleltseh um ch baij l bga. Ailchlald ni amjilt husie. Jiriin Mongol hunii huvid neg asuudliig l ene hunees todruulahoog husch bn. BNHAU-iin surah bichguuded Mongol ulsiig uuriin aldagdsan nutag gej uzdeg, Gazriin zurag deer temdegledeggui geed bh um. Eniig tur zasag maani tumen olnoo tuluuluud neg asuugaad uguhiig l husch bn.
Оросуудын тархи угаалт.Тэгж яривал ардын Хятад Монголыг 1949 онд хүлээн зөвшөөрсний дараа азийн дайсан Оросууд Монголыг хүлээн зөвшөөрч бяцхан Буриаддаа нэгтгэх боломжгүй болсон.
Оросоос дээр санагдаад байгаа юм сүүлийн үед...
тусаагүй л байлтай...!!!