Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Тереза Хо тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улс Азийн хөгжлийн банктай 30 жил хамтран ажиллаж байна. Олон улсын хөгжлийн түншүүд дотроос Азийн хөгжлийн банк бол манай улсын гол түнш юм гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Мөн КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.
Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд экспортын гарцыг нэмэгдүүлэх зорилго бүхий боомтын шинэчлэл, авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлж, энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2022 оны улсын төсөвт төсвийн тодотгол хийж, Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг баталж, төсвийн сахилга батыг сайжруулж, чангатгах бодлого барьж байна. Засгийн газар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар 482 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. Одоо хэрэгжүүлж байгаа макро эдийн засгийн бодлогын үр дүнд эерэг хүлээлттэй байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэж байлаа.
Улаанбаатар-Дархан чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулах, бүтээн байгуулалтыг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө талууд хамтарч ажиллахаар ярилцлаа.
Сэтгэгдэл0
АХБ, ДВС 30 жил монголыг дампууруулах бодлого хэрэгжүүлж байгаа. Одоо бүр дампууруулах хэмжээнд байгаа.
Азийн хөгжлийн банкнаас зээл авсан Монгол улс улам ядуурч үгүйрч байна.. Юмны үнэ 4-5 дахин өсөж цалин нэмэхгүй ард түмэн ядуурч хоосорч байгаа нь Азийн хөгжлийн банкны буруу юу эсвэл Ардын намын гахай толгойлсон хулгайч нарын буруу юу? Хэний буруу вэ?
Азийн хөгжлийн банкны луйварчдыг Монголоос хөөж гаргах хэрэгтэй. Зээл авахаар Монгол улс улам ядуураад байдаг..
Mongol ulsin uls tor, kompany d n 1 cent c ogch bolohgui!!!!!
Сайд Халтар Хүннү айр компаниас авлига аваад Монголын иргэдийг гадаад руу зөвхөн хүннү айр компаниар нисгэх янз бүрийн шахаа дарамтыг хиыж байна