сонин mn
ВАШИНГТОН. /Reuters/. “Facebook”-ийн толгой компани болох “Meta Platforms Inc” компани энэ онд шинээр ажилд авах инженерүүдийн тоогоо дор хаяж 30 хувиар бууруулжээ. Тус компанийн ерөнхийлөгч Марк Зукербург пүрэв гарагт ажилчиддаа эдийн засгийн хямралд бэлтгэлтэй байх ёстойг сануулсан байна. Тэрбээр долоо хоног бүр ажилчидтайгаа хийдэг асуулт, хариултын үеэр энэ талаар хэлжээ.
 
Тодруулбал, тэрбээр хэлэхдээ “энэ бол ойрын үеийн түүхэн дэх хамгийн том эдийн засгийн уналтуудын нэг байх магадлалтай” гэв.
 
“Meta” компани энэ онд инженерүүдийн тоог 10 мянгад хүргэх анхны зорилтоо 6-7 мянга болгон бууруулжээ. АНУ-ын эдийн засаг хямралд орох магадлалтай байгаа тул технологийн томоохон компаниуд ойрын хугацааны “өөдрөг зорилт”-оо бууруулсан.      
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ' агентлаг