БЕРЛИН. /TASS/. ХБНГУ-ын Засгийн газар Украинд нийлүүлсэн зэвсгийнхээ жагсаалт, мөн цаашид нийлүүлэх төлөвлөгөөгөө анх удаа нийтэлжээ. Цэргийн тусламжийн жагсаалт Германы сайд нарын танхимын цахим хуудсанд мягмар гарагт нийтлэгдсэн байна.
Жагсаалтыг үзвэл, тус улсын эрх баригчид Киевт "Гепард" ангиллын өөрөө явагч 30 зенитийн төхөөрөмж, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “IRIS-T” систем, зэрэг галлагч гурван “Mars” тийрэлтэт системийг сумны хамт болон бусад зэвсгийг нийлүүлэхээр төлөвлөжээ.
Украины арми мөн 22 ачааны машин, "Toyota"-гийн пикап загварын 80 машин, тагнуулын дрон 32 ширхгийг, мөн 100 мянган ширхэг анхан шатны тусламжийн иж бүрдэл хүлээн авна.
Герман улс Украинд нийт 38 нэгж зэвсэг нийлүүлсэн бол нийлүүлэхээр төлөвлөсөн жагсаалтад 25 нэгж зэвсэг багтсан байна. Тус улсын Засгийн газар аюулгүй байдлын үүднээс зэвсгээ нийлүүлэх хүртэл илгээх арга, цаг хугацааны талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.
Германы Батлан хамгаалахын сайд Кристина Ламбрехт урьд нь мэдэгдэхдээ, тус улс АНУ, Их Британийн хамт Киевт “Mars 2” зэрэг галлагч гурван тийрэлтэт систем, хэдэн зуун пуужин нийлүүлж, мөн бие бүрэлдэхүүнийг сургана гэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
чөтгөр алтан шүдтэй болов гэгчээр юүхэв дээ. сургана ч гэх шиг. баахан шүдэлсэн чөөгийнүүд биенээ.
манайд ирсэн элч, бензийн хуульч байсан гэхэд (bmw) ч билүү (мэдэгдэхгүй байсаар) дуурь дуулсаар л явсышд. манайх ингэхэд ер нь rigoletto боллоо шүү. герман хэлээр гэвэл, шидэт лимбэ.
Оросуудад зориуд мэдэгдэж гайхуулаад байгаа юмуу хаашаа юм ! Уул нь зэвсэг нь нууц байвал илүү үр дүнтэй байдагсан ! Зэвсэгийнхээ хариуд бёрлин хот нь нэг Сарматаар шагнуулах байх да !
НЕМЦҮҮД ХҮН ТӨРӨЛХТӨНД ЯМАР ИХ ҮХЭЛ ХАГАЦАЛ АВЧ ИРСЭНЭЭ МАРТАЖ ДЭЭ ! ТЭРНИЙГ НЬ ЭНЭ МУУ НЭРТЭЙ ОРОС ОРОН Л ЗОГСООЖ ДАРСАН ДАА ! ХҮН ГЭЖ АМЬТАН ХӨГИЙН Л АМЬТАД ДАА ! ГЕРМАН УЛС ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙХ ХУУЛЬ ЁС ЗҮЙН ЯМАР Ч ЭРХГҮЙ БАЙХ ЁСТОЙ ДОО
Фашист Герман бvрэн хэмжээгээр сэргэхэд тун ойрхон ирснээ Орост гайхуулж байгаа юм бн!! Оростой тооцоогоо шинэээр бодоход бэлэн болж байгаагаа мэдрvvлэх гэж байгаа юм бн ! гэж ойлголоо..
гандан түрүүн ном тавьж байна гэж ёстой гурилдаж өгч байноо. 29 биш 24 биз дээ. өөрсдөө тайлбар дээрээ нүглийн нүдийг гурилаар хуурч байнаа гэж тайлбарлах юм. шашин нэг иймэрхүү. болохгүй юм бол тэр майдар зайдараа гаргаж эргээгээч дээ.
анун төрийн нарийн асан майк помпейн хэлдгээр тэр майдрыг чөлөөл. kabje-уудад хавчигдаад арай л хавчигдмал байна. тэгээд бас юмс өөрчлөгдөхгүй байна гээд уйлаад.
польшуудыг араад германы хажуугаар атлантын далайг сэтлэн гарваа хэн саад хийх юм санкцаа тавьж л байг ёвроп л байнга дайн гаргадаг шүү дээ ялсан талд нь америк ордог польшийг дарж балтийг чөлөөлөх хэрэгтэй өтлантын далайд хяналтаа тогтоох хэрэгтэй латви литва эстон гэсэн хурганы бөөсөг засах хэрэгтэй
Хамгиин гол нь бөмбөгдүүлээд дууссан ? Мөнгө угаалт хиидэг гсн дээ Трамп хлсн дээ