АН-ыг сүйдэлж байна даа. Нэгэн цагт дангаараа төр барьж, Монголын улс төрийн хоёр баганын нэг гэгдэж явсан АН арай л удаан дампуурлаа. Энэ намтай холбоотой нөхдүүд яаж ч хэлэлцээд бардаггүй. Өчигдөр Захиргааны шүүх АН-ын тамганы маргааныг шийдэх гээд барсангүй. Хэргийг хэлэлцэхээс татгалзсан гэсэн тайлбар тарсан. Яг үнэндээ цахим бүртгэл дээр АН даргагүй байна. Гэхдээ цаасан дээр болохоор Эрдэнийн нэр бичээстэй байдаг.
Чухамдаа энэ л АН-ын лидер хэмээх улстөрчид нь хэдэн хэсэг салж гүйгээд, жирийн гишүүдийнх нь толгойг эргүүлчихээд байгаа юм. Тэр дундуур тамга булаалдсан экс Ерөнхийлөгч нар хоёр талд нь гарчихсан. Хоёр АН-тай болгосон. Тэгээд удирдлагаар хангадаг. АН-ын гишүүд хэн рүү нь явахаа мэдэхээ больчихсон. Аль нь жинхэлж, аль нь унах вэ гэдэг дээр бараг шүлсээрээ мэргэлэх нь холгүй л хүмүүс явцгааж байна.
Сар гаруйн өмнө Баттулга эхэлж хөдөлсөн. Цаг хугацааны хувьд Хөгжлийн банкны хэрэг мандаж, түүний туслах нь шахам байсан залуу баривчлагдахтай зэрэгцээд АН-ын даргын сунгаа зарлагдсан юм. Бараг ганцаараа нэр дэвшив. Батсуурь өөдтэй өрсөлдөгч байж чадсангүй. Ингээд Баттулга АН-ын дарга болчихсон. Тэрбээр Дээд шүүхэд бүртгүүлэх гэж чамгүй зүтгэл гаргасан. Тэгээд чадсангүй. Хүсэлтээ буцааж татчихаад байна. Гэхдээ түүнийг өөр нам байгуулах гэж байгаа гэсэн мэдээлэл тасрахгүй байна. “...Сонгуулийн эрэмбэ буюу улс төрийн намын бүртгэлийн гуравт бичигддэг Ногоон нам, 22-т бичээстэй Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам Баттулгын мэдэлд очсон. Хэрэв ингэж өөр намтай АН-аас салах юм бол Батзандан намтайгаа, бас Уянга, Ганбаатар гэсэн нөхдүүд нийлнэ” гэж яригдаж байна.
Гэхдээ саяхан Баттулгын АН-ын генсекийн хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад Элбэгдоржтой уулзах хүсэлтэй байгаа бололтой. Генсек нь “...Тэд эвээ олчихвол болох гээд байна” гэж ярьсан. Өөрөөр хэлбэл, Баттулга урилга илгээсэн байгаа юм. Нөгөөх нь яах юм бүү мэд. Ямартай ч Эрдэнийн АН-ыг бараадаад, бараадах ч гэж хойморт нь гарч суучихаад байгаа дуулддаг. Өнгөрсөн сарын сүүлчээр ротацийн сонгууль хийв. Тэр сонгуульд АН-ын олонд танигдсан дийлэнх улстөрчид оролцож, ҮБХ-нд орсон.
Залгаад, “...Энэ сонгууль нь дүрмээ зөрчсөн” гэдэг хэл ам бас гарлаа. Монголд байхгүй Сайханбилэгийг сонгуульд оруулаад сонгочихжээ. Түүнийгээ бахархалтай зарласан. Гэтэл дээр ярьсан дүрмийн зөрчил босож ирээд, , тэр хэл ам нь цааш үргэлжлэх төлөвтэй. Түүнчлэн Эрдэнийн АН-ын ҮБХ-нд унаган гишүүдээс нь гадна өөр намаас ирсэн, улс төрөөр огт явж байгаагүй нийгмийн чиглэлийн ажилтнууд, хууль хяналтын байгууллагын удирдлагад ажиллаж байсан “хачин” нөхдүүд оржээ. Нэг үгээр, “набор” маягийн ҮБХ бүрдлээ. Тэд 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хүчинтэй гэгдсэн Эрдэнэд байгаа тамганд итгээд ингэж яваа юм.
Хүссэнээр нь энэ “набор” нам болох болов уу даа, яах бол?!
Яадаг ч байсан энэ хүмүүс намаа тамгатай болгохыг хүсэж буй нь мэдээж. Харин дарга удирдлагын тухайд нөгөө л хэдэн ах нар бус залуусаасаа гаргаж ирэх магадлал өндөр болжээ. Тэд баруун, зүүнийг магнайлаад байгаа “экс”-үүдийг бол явуулах хүсэлтэй байх шиг байна. Өөрөөр хэлбэл, “...Залуустаа зай тавих цаг болсон” гэж дийлэнх нь үзэж байна. Энэ талаар АН-д нэвт яриа байна. Тэр ч байтугай дээрээ тулахад далаад оныхон, наяад оныхон халз тулах бололтой юм. Хэд хэдэн кандидат яригдаж буй аж.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Баттулга ардчилсан намаас салж огт болохгүй ! Өөр нөм байгуулна гэвэл хэн ч тоохгүй орохгүй бөгөөд хог дээр үсэрнэ гэсэн үг ! Ардчилсан намыг хүчиндээд яг дарга нь болдогийн даваан дээр больчихож байгаа нь шал тэнэг хэрэг юм ! Ардчилсан намаас баттулга өөрөө сайн дураараа холдох юм бол эрдэнээ ээбээ үүл нарын баяр хөөрийг үгээр хэлж бичихийн аргагүй юм болно !!
Battulga namiin darga his chadahgui. Erdene ene 2 AN - d odoo ogt hereggui . Shine zaluu ueiig gargah heregtei bn
Юун Элбэгдорж бэ?!!! Нам нэртэй булэглэлуудийг татан буулгаж, улс терийн намын хуулийг шинэчлэх замаар шинэ хучин гаргах нехцлийг бурдуулэхээс нааш улс хегжихгуй!!!
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДУУЛИАНЫГ ДАРАХЫН ТУЛД АН ыг СЭХЭЭНД БАЙЛГАХ ШААРДЛАГА ХЭРЭГЦЭЭ БАЙГАА ЮМ УУ ДАА. ДЭЭР НЬ ЖДҮХС, НДС, ЭМДС ,ГТЭС , КАПИТАЛ БАНК , ЧИНГИС ХААН БАНК ГЭЭД ОЛОН ИДЭЖ УУСАН ЮМ СӨХӨХӨД ГЭЭД МАН ХЭЦҮҮ БАЙГАА .
Баттулга нам байгуулхад орох хүнгүй бол 170 мянган дэмжигчтэй гэсэн нь худлаа юм уж
Ардчиллыг үзэн яддаг хүн цөөхөн байх. Харин энэ намыг, түүнийг бүрдүүлдэг улстөрчдийг одоо монголчууд хүн чинээ тоохоо больсон доо. Эх адаггүй идэж ууж, улсаа худалдсан, луйвардсан, зөвхөн өөрсдөө л хөлжиж Монголоос зугатаасан новшнууд. Бүгд адилхан. Ковидын хоёр жилд яаж эд нараар төр бариулаагүй юм, бурхан минь. Монголын ард түмний заяа их дээ.
Тийм шүү
АHус нам одоо үүрд bye bye
АН одоо хүртэл учраа олохгүй байгаа нь үзэл баримтлалын гүн гүнзгий зөрчилд орсны илрэл. Ерөөсөө ч тогтсон үзэл баримтлалгүй лозогносон маягтай явж ирснээс,залуу халаагаа бэлдээгүй хуучцуул нь нэг өдөр хөгширч хаягдана гэдгээ тооцоолоогүй зэргээс болж хямарч байгаа юм болов уудаа. Энэ маягаараа байвал удахгүй шинээр ардчилалын нэр барьсан нэг биш нилээд олон наманцрууд шил шилээ даган гарч ирэх боловуу...
Бөхчүүдээ зайлуул.Тэгвэл босож ирнэ дэ.бөгс долоогчдоосоо сал.Битүү долоогч нар
Анхнаасаа таван намын набор шүү дээ
АН-ыг бүрмөсөн хүчингүй болгооч, Тэгээд л болох юм бишүү
Ардчилсан нам дотроо учираа олоосой. Хоорондоо сайн ярилцаж зөвлөлдөөд хувь хүнийхээ эрх ашигийг биш намынхаа эрх ашиг нэр хүнд замналаа бодоосой. Олон түмэн гайхаад үнэхээр шившиг болж бна шүү