НЬЮ-ЙОРК. /AFP/. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш лхагва гарагт дэлхийн хүнсний хямралыг арилгах дорвитой арга хэмжээ авахгүй бол олон жилийн хугацаатай өргөн цар хүрээг хамарсан өлсгөлөнд нэрвэгдэх болно гэдгийг анхаарууллаа.
Мөн тэрбээр ОХУ-д хандаж Украины хүнсний экспортыг чөлөөлөхийг уриалсан байна. Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр А.Гутерриш хэлэхдээ, Украины дайн, дэлхийн дулаарал, цар тахал зэрэг нь дэлхийн хүнсний аюулгүй байдлын асуудлыг улам бүр хурцатгаж байна гэжээ.
Түүний хэлж буйгаар, хоёрхон жилийн дотор хүнсний аюулгүй байдлын ноцтой асуудалтай тулгарсан хүний тоо хоёр дахин нэмэгдэж, цар тахлын өмнөх 135 саяас 276 сая болон нэмэгдээд байгаа аж.
Тэрбээр нэмж хэлэхдээ, хагас сая гаруй хүн өлсгөлөнгийн байдалд амьдарч байгаа нь 2016 онтой харьцуулахад 500 гаруй хувиар өссөн байна. Мөн А.Гутерриш Украины үр тарианы экспортыг чөлөөлөхийг ОХУ-д уриалаад, “Украин улсын хүнсний үйлдвэрлэлийг дахин сэргээхгүйгээр хүнсний хямралыг үр дүнтэй шийдэж чадахгүй. Тиймээс Украины боомтуудад хадгалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнийг аюулгүй, найдвартай экспортлохыг ОХУ зөвшөөрөх ёстой. ОХУ-ын хүнс, бордоо дэлхийн зах зээлд хязгаарлалтгүй нэвтрэх ёстой” гэжээ.
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Украйнд зэвсэг нийлүүлж цус урсгаж байхаар, хүнсний хосдолд ороод байгаа орнуудад тусламжийн гараа сунга, АНУ минь!
Юун минь минь вэ,новшоо гээд,дэлхийгээр л нэг дээрэм тонуул хийлээ, жоол юм чулуудаач гэх ёстой
Орос манайд тавьсан хоригоо цуцал,үгүй гэвэл яриа байхгүй,та нарын дураар болохгүй дарамтлах улс орос биш гэж ГЯЯнаас нь хариулжээ. ОХУ-ын хүнс, бордоог зөвхөн рублиэр өгнө, доллар, ёврогоор худалдаа хийхгүй,алтан баталгаагүй цаасанд хуурагдахгүй гэсэн бна даа
НОВШНУУД, ганц үлдсэн үнэт зүйлийг нь зөөх нь дээ,украйн ард түмэнд өөрсөд нь хэрэгтэй,тэд яаж захиран зарцуулахаар мэднэ
ОРОС ГУЙЛГАЧИН ХУЛГАЙЧУУД УКРАИНЫ ҮР ТАРИАГ ХУЛГАЙЛАЖ ОРОС ОРОН ГАХАЙН ХОРООРУУГАА ЗӨӨЖ БАЙГАА ШҮҮ,,,
ОРОС УЛС байхгүй гэж төсөөлдөө, тэгвэл ямар улс идэвхижих үү, Монголын хувь заяа яаж хувирах уу, их гүрнүүд буурай улсыг тэгээд л зөнд нь орхидог гэж байхгүй анхаар,тэр тусмаа барууныхан шууд л өөрсдөө залгина бүр болохгүй бол хуваалцана,"татвар"-аа эсвэл "бонус"-аа авна,илүү дутуучгүй БИЗНЕС
ТЭНЭГИЙН ТЭНЭГ ОРКОО,,, ХЭН ОРОС УЛСЫГ ЧИНЬ БАЙХГҮЙ БОЛГОНО ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ,,,
Chi balai baihaa. Bugd baruuniihan bugd muruuduud udahgui Oros baihgui bolno geed seruun zuudleed baina
Буудай гаргаад эргээд ирэхдээ оронд нь зэвсэг аваад ирнэ шүү дэ !! Тэнэг юм ярьж уриалах юм энэ гутаарь чинь !
Америк хэдэн зуун тэрбум ам. Долларын зэвсэг нийлүүлж байхын оронд хүнсний тусламж үзүүлэх гэж хэлэх хэрэгтэй.