Улс орон эдийн засгийн хямралтай байна. Дэлхийг хэрсэн ковид, Орос Украины зөрчлийн сүүдэр бидэн дээр тусаж байгаа нь энэ. Амаргүй байна. Хил хаалттай. Шатахууны үнэ нэмэгдсэн. Ер нь амьдралын өндөр асар өндөр болсон. Худалдан авалт муудсан. Бизнесүүд дампуурсан.
Саяхан Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга “...1200 компани дампуурсан” гэж мэдэгдсэн байна.
Ноцтой мэдээлэл шүү. Улс төрийн намууд ч дор бүрнээ “зүдгүүр”-тэй байна. Гуч гаруй жил хуралдсан тогтолцооны гажуудлын идээ бээр захаасаа шахагдаж эхэлж байгаа нь тэр. Эрх барьж байгаа Ардын нам ч дотроо түжигнээтэй. Хэд хэд нь Хөгжлийн банкны хэрэгт холбогдчихсон. Ардчилсан нам бужигнаатай. Аль даргаа дагахаа мэдэхээ больцгоочихсон. ХҮН хүртэл том өөрчлөлттэй. Ингэж болдог юм уу, үгүй юу, бүү мэд, энэ нам “...Үзэл баримтлалаа солилоо” гэж зарласан. Жижиг намын нөхдүүд ч Төрийн ордон бараадаастай. Нэг намын нөхөр Төрийн ордон тойрч сунаж мөргөлөө. Дуусгасан уу үгүй юу мэдэгдсэнгүй. Бас нэг хөгийн популист төрийн томилолтоос бултаж ирснээ Төрийн ордны гадаа хэвлэлийнхнийг цуглуулж байгаад ярив. Энэ мэт хаврын улс төр халуун ч юм шиг, бүлээн ч юм шигээр зун руу шилжиж байна. Зун бол улс төр амарна. Энэ гарцаагүй. Нэгэнт тогтсон уламжлал гэхэд болно. Харин зундаа засаг захиргаа л бүтээн байгуулалтаа хийх ёстой болдог юм. Энэ жил ч тэгэх биз.Гэхдээ энэ зун урьдынхаас өөр болно. Магадгүй, ковидтой, тэрнээс үүдсэн хямрал дунд өнгөрөөсөн сүүлийн хоёр зунаас ч тэс өөр байх биз ээ. Учир нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээний томоохон бүтээн байгуулалт энэ зун эхэлж, нэлээд ахих ёстой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр “автор”-лагддаг “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ-аас 2020 оны сүүлчийн өдөр баталж өгч байлаа. Энэ бодлого зургаан чиглэлтэй. Энэ тоогоор чиглүүлж явуулах бодлого юм л даа.
Өөрөөр хэлбэл, “Шинэ сэргэлтийн бодлого” нь боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн үндсэн зургаан багц асуудлаас бүрдсэн.
“...Эдгээр зорилтуудыг цаг алдалгүй шийдвэрлэхэд хөгжлийн 20 төсөл хэрэгжүүлэх ёстой” гэсэн. Мөн эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эхний ээлжинд 28 хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийх болон шинээр хууль өргөн барих зайлшгүй шаардлагатай хэмээсэн. Тэр бүгдийг УИХ, Засгийн газар үндсэнд нь шийдчихсэн.Одоо амьдрал дээр хэрэгжих учиртай. Ер нь иймэрхүү бодлогын талаар манайд нэг тогтчихсон ойлголт байдаг. Тэр нь юу юм гэхээр сүртэй сүртэй хөгжлийн хөтөлбөр баталдаг. Биелдэггүй. Тэр байтугай хөдөлдөг ч үгүй. Цаасан дээр л үлддэг. Энэ “Шинэ сэргэлтийн бодлого” ч тийм л хүлээлттэй байсан. Байсан ч гэж, тэгж үздэг нь “...Биелнэ” гэж найдаж буйгаасаа хамаагүй олон.Чухамдаа “Шинэ сэргэлтийн бодлого” ажил болох уу, ам байсан уу гэдгийг бид энэ зун л харна.
Эх сурвалжуудын мэдээллээр, ер нь өнгөрсөн өвөл энэ бодлого батлагдсанаас хойш Засгийн газар эдгээр төслүүд дээр ажилласан гэхэд болно. Ерөнхий сайдын хувьд ч энэ жилийн төсөв, гадаадын хөрөнгө оруулалт, түүнийг дагаж хийгдэх “зургаан сэргэлт”-ийн хүрээний томоохон бүтээн байгуулалтууд дээр фокуслаж ажиллажээ. Засгийн газрын хуралдаанууд дээр эдгээр бүтээн байгуулалтын ажлуудыг нэгбүрчлэн ярьж шийдсэн. Өөрөө бүх ажлын хэсгийг ахалж, шинэ сэргэлтийн том ажлуудын бэлтгэлийг чимээ багатай, чамбай хийсэн гэх мэдээллүүд байгаа юм.
Ирэх зургадугаар сард Тавантолгойн цахилгаан станцын нээлт болно. Өөр бусад, эрчим хүч энэ тэр гээд хэд хэдэн том бүтээн байгуулалтын нээлтийг сарын дараа хийх юм байна.
Гашуунсухайтын төмөр замыг долдугаар сард хүлээж авахаар зарласан. Эхэнд хэлсэнчлэн Монгол Улс ковид, хил хаалттай байгаа зэргээс болоод багагүй цохилт авч байна. Таатай биш байгаа юм. Гэвч энэ хооронд “зургаан сэргэлт” дээр дориухан ажиллаж чадсан бол удахгүй үр дүнгээ өгнө. Боомтууд дээр авч байгаа арга хэмжээ гэхэд л хил нээлттэй болсны дараа манай гол экспорт “урсана” гэсэн үг.Энэ мэтчилэнгээр Л.Оюун-Эрдэнийн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний зун ямар байх нь ганц сарын дараагаас харагдаж эхлэх нь.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
6-р сард тавантолгойн цахилгаан станцын нээлт болно гэнэ үү. Хөрөнгө оруулагч олчихсон уу. Моннисын Чулуунбаатар бол худлаа шүү. Дахин дахин нээлт хийдэг Газрын тосны үйлдвэр шиг юм битгий болгочихоосой
Бүтэл муутай нөхөр. Өөрийгөө тал бүрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу үзэлтэн. Үзэл бодлыг нь юу ч байсан өөрчилж чадахгүй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хүнийг даапаалах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндүү их айснаасаа болоод хүн рүү туруулж дайрч магадгүй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хүн рүүгээ харайлгадаг. Дур нь хүрвэл баруун солгойгүй бүгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хүчтэй, өөртэй итгэлтэй хүн гэж харагдуулах дуртай. Гэвч үнэндээ бол жинхэнэ туулайн зурхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой. Худал үлгэр зохиогоод түүнийгээ итгэгүүлчих зорилготой маш бүтэл муутай нөхөр байхаар ард түмний амьдрал хүртэл бүтэл муутай. Хуучинсаг явцуу үзэлтэй учраас өнгөрсөн зүйлийг сөхөж ирээд шинээр сэргээнэ гэх мэт үлгэр зохиогоод эхэлдэг. Улс орны амьдрал болохгүй байхад болж байгаа мэтээр харуулах гэж зүтгээд байгаа байдал хэлнэ.
Ганцхан зүйлийг хийхэд л Монгол улс хөжлийнхөө замд орно. Энэ олон хавтгайрсан халамж, урамгуулалт, хөнгөлөлтийг байхгүй болгоход л бид өр тавих хэрэггүй, төгрөг эмиссээр гаргах хэрэггүй болно. Тэгээд халамжийг зөвхөн үгээгүй ядуу хүмүүст гол зогоох төдий өгөх хэрэгтэй. Ингэснээр Монголд эрдэм сурж ажил хийж амьдрахаас өөр аргагүй тийм орчин бий болгох хэрэгтэй. Гэхдээ төрийн эрхэнд байгаа авилгачид ийм зүйл хийж зүрхлэхгүй. Энэ Бэрх тосгоны гачигаар залуу ч хийж зүрхлэхгүй. Тийм зүйл хийгээд монголчууд мөнгийг хөдөлмөр хийж байж олдог гэдгийг мэдчих юм бол Монголд шударга хүмүүс сонгуулиар төрийн эрхийг авах болно. Одоогийн авилгачид шоронд орох болно. Үүнийг авилгачид сайн мэдэж байгаа.
Тавантолгойгоос хулгайд алдагдсан 450 мянган тонн нүүрсний хэргийг хэзээ шийдэх вэ? Нүүрс хулфгайлж болдог болсон юм бол би ч гэсэн нүүрсний хулгай хийж Хятадад зарая.Болна баа данхан толгойт оо..
БАТТУЛГЫГ ШОРОНД ХИЙЖ ЧАДАХГҮЙ ГӨЛӨГ БОЛООД БАЙХ ЮМ. ЯАГААД ВЭ АЙЛГААД БАЙГАА ЮМ БАЙХДАА ТЭР АРД ТҮМНИЙГ ХОХЛООД БН
Yamar ats ni baidag yum. Hudlaa yariad yu ch hiigeegui. Goyo huvtsaslasan tansag uruund suutsgaasan ajilaa medehgui maluud duuren bn. Boomtuud deer yamar ch shiidel garaagui. Ter neg oron toonii bus baiguullaga ni yamar ch hural hiigeegui. Boomtiin zuvlul nertei
Ene T1 ertkhen zailchikhval tymen olond ikh tustai baikhiin! Yamar ch bolovsrolgyi balai yu khiij chadakhavdee? Ene uls ene kheveeree yavbal 12 sar gekhed defolt bolnodoo!
Zuunii medee shal demii sonin bna, setguulchid n ur chadvargui yum
Залуу хүний зориг хүч тэвчээр хүсэл тэмүүлэл гэж байгаа түүнийгээ эхнээс нь ажил болгох итгэл найдвар төрж байна шүү,Амжилт,ам ажлын нэгдлийг хангаж 30 жил ярьдаг байсан зүйлийг 4 жил хийчихвэлч үнэхээр Оюука ОК гэхээс яахав.Битгийл хугарч нугараарай эрч хүч эр зориг таньд бурхан өгөг гэж хүсье.
ene bid hoyort yuniih n bodlogo baih ve dee, zalilan idesh uush gemt hergiin l tuluvluguunuud baidag baih daa.
Бодлогын биш ажлын зун байгаасай. Энэ эргүүгээс салсан зун байгаасай.
Зүгээр л барь битгий шоуд
Ганцхан зүйлийг хийхэд л Монгол улс хөжлийнхөө замд орно. Энэ олон хавтгайрсан халамж, урамгуулалт, хөнгөлөлтийг байхгүй болгоход л бид өр тавих хэрэггүй, төгрөг эмиссээр гаргах хэрэггүй болно. Тэгээд халамжийг зөвхөн үгээгүй ядуу хүмүүст гол зогоох төдий өгөх хэрэгтэй. Ингэснээр Монголд эрдэм сурж ажил хийж амьдрахаас өөр аргагүй тийм орчин бий болгох хэрэгтэй. Гэхдээ төрийн эрхэнд байгаа авилгачид ийм зүйл хийж зүрхлэхгүй. Энэ Бэрх тосгоны гачигаар залуу ч хийж зүрхлэхгүй. Тийм зүйл хийгээд монголчууд мөнгийг хөдөлмөр хийж байж олдог гэдгийг мэдчих юм бол Монголд шударга хүмүүс сонгуулиар төрийн эрхийг авах болно. Одоогийн авилгачид шоронд орох болно. Үүнийг авилгачид сайн мэдэж байгаа.
Ш , хувааж идэх шинэ төлөвлөгөө болоо биз дээ