Өнөөдөр манай улсад жилд 4,500 гаруй хүн архины шууд болон шууд бус хамааралтай байдлаар нас барж буйг судалгаагаар тогтоожээ.
Мөн 21-ээс дээш насны нэг иргэнд жилд ногдох цэвэр архины хэмжээ 12 литр, нийт согтууруулах ундааны хэмжээ 54 литр байгаа нь ДЭМБ-аас тогтоосон түвшнээс өндөр байгаа юм.
Тэгвэл Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар өндөр хатуулагтай архи, согтууруулах ундаанд ногдуулж буй онцгой албан татварыг нэмэх эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас онцоллоо.
Өнөөдрийн шатлалаар 0-25% хатуулагтай согтууруулах ундаанд 3,480 төгрөг, 25-40% хатуулагтай архи, согтууруулах ундаанд 6,960 төгрөг, 40%-аас дээш хатуулагтай архи, согтууруулах ундаанд 15,660 төгрөгийн татвар ногдуулж байна.
Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжсэнээр 10 жилийн хугацаанд архи, согтууруулах ундааны хатуулгийг жил бүр хоёр хувиар бууруулна. Тодруулбал, хоёр хувь буурсан эхний жилд 36%-аас дээш хатуулагтай архи, согтууруулах ундааны онцгой албан татвар 6,960 төгрөгөөс 15,660 төгрөг болж нэмэгдэх юм.
Улмаар жил бүр хоёр хувиар бууруулж, 10 жилийн дараа 18%-аас дээш хатуулагтай архи, согтууруулах ундаа өндөр татвартай ангилалд шилжсэн байх юм.
Харин архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах болон архи, согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулахаар тусгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
Нэг. Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор “Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай:
1. Архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх;
2. Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх;
3. Архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах, архи, согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулах;
4. Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны баяр, ёслолын арга хэмжээ, хүлээн авалтад өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхийг бүрмөсөн хориглох;
5. “Халамжаас хөдөлмөрт” шилжих суурь шинэтгэлийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
6. Архи, согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл, борлуулалттай тэмцэх арга, хэлбэрийг боловсронгуй болгох, цахим техник, технологид суурилсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд оногдуулах эрүүгийн болон зөрчлийн ял, шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах;
7. Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт архи, согтууруулах ундаа, түүнээс үүдэн гарах хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах агуулгыг тусгах;
8. Иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудыг дэмжин хамтран ажиллах;
9. Согтууруулах ундааны шошгон дээр согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөний талаарх анхааруулга, санамж байршуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх.
Хоёр.Нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага архи, согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулахад санаачилгатай оролцох, баяр ёслол, тэмдэглэлт өдөр, ажлын байранд өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг уриалсугай.
Гурав.Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд цаг тухай бүр мэдээлж, тайлан мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай” гэжээ.
Сэтгэгдэл0
Зөвөө зөв
Архийг бүрмөсөн хоригло !!!!
Наад авилгал хээл хахууль дээрээ , ханш нь унаад байгаа монгол мөнгө ,өсөөд байгаа бараан ,шатахууны үнэ дээрээ зарлиг гаргаач ээ. Тэрбум модны зарлиг , архины зарлиг чинь 2 дохь асуудал шүү дээ
Дэмий балай юм хуцаад байхаар МАН-ынхныгаа төрийн ордонд бие биенээ хошногоддог асуудлыг зарлиг гаргаж хоригломоор юм..
Олон улсын бүтээгдхүүний стандартыг энэ эргүүгийн үгээр өөрчилөх үү? Зүгээр л татвараа л өндөр болгоно биз дээ. Аюултай хүнсний орцоо шинжилж чадахгүй байж, бүтээгдхүүний орцыг энэ заахын гэнээ
ээ фишда, нөгөө авилгачидтай тэмцэх,намаа цэвэрлэх, чөмгөө дудлах яаасан бээ?
ТАЛХАА ТАЛЛАЖ АВЧ БАЙНА .ХҮНСНИЙ ЗҮЙЛЭЭ ГРАММААР АВЧ БАЙНА .ШАТАХУУН ХОНОГ ХОНОГООР ӨСЧ БАЙНА. МОНГОЛ МӨНГӨ ЦААС БОЛЖ БАЙНА. ЭНД Л АНХААРАЛАА ХАНДУУЛЖ ЗАРЛИГ ГАРГААЧ ЭЭ. ҮНДСЭН ХУУОИЙН ХҮРЭЭЛЭН , ТЭРБУМ МОД , АРХИНЫ АСУУДАЛ бол ЗАРЛИГ ГАРГАХ БИШ САНГИЙН ЯАМ ТАТВАРАА НЭМЧИХЭД Л БОЛЧИХ АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ. ХИЙХ АЖИЛ ,ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ БАЙГАА БОЛОЛТОЙ .Зүгээр ЕРӨНХИЙЛӨГЧ , ЕРӨНХИЙ САЙД , УИХын дарга нар худал ПОПУЛИЗМ хийгээд ард олноо хуураад яваад байх хэрэггүй юм шиг санагдах юм
20 жилийн дараа 0 градустай болоод амар сайхандаа жаргана
БАЛАЙ ХҮҮРЭН СҮГ ЮМНЫ ҮНЭ БУУЛГА ГЭЖ ХЭЛЭЭД БАЙХАД АРХИНЫ ГРАДУСЫГ БУУЛГАХ ГЭЭД БАЙДАГ АЖЛАА МЭДДЭГГҮЙ ТЭНЭГ ТОЛГОЙТ ВЭ. ХОГИЙН МАЛ ЮМ АА.
Архин дээрээс зурсан Чингис хааны нэрийг эхэлж авчихаад солиорно байгаа.
Энэ этгээд солиотой, тэнэг бололтой.
Uuruu bolon Zandantolgoi ta 2 uuhaa bolj ulger duurail uzuulee. Dandaa sogtuu end tend hel am n orootsoldson yavj baidag shuu.
Худлаа хуцаж байхаар архи тамхиныхаа татварыг л нэмэгдүүл! Скандинавын орнууд шиг л болгочих . Тэд урд нь архины замбараагүй хэрэглээтэй байсан юм гэнэ лээ . Одоо тэд архийг бараг хэрэглээнээс хассан гэж хэлж болно. Мөн хүмүүсийн ухамсар маш өндөр байна.
Сүржигнээд байсан ийм тэнэг зүйлд зарлиг гаргаад
Энэ этгээд солиотой, тэнэг бололтой.
zasag tor zeb zyitei l ajillaj baina ta nariin baij baigaa charai l ene dee!!!arhi yygaad gadaa heldeed yheed baihaar chini zarlig gargaj baina ene yunii byryy gej?tor barij baigaa hymyysdee jaahan hyndetgeltei handana baigaa eersdeen arhinaasaa bolichgoo!!!ta nar arai heterch baina?delhiid baihgyi tyngaar yydag ardyyd boltoi???????????!!!!!!!!!!!!!!
Угаасаа л дэлхий дахинд тогтсон градусын стандарттай, түүнийг жил бүр 2 хувиар бууруулна ч гэх шиг
Наад эдийн засаг уналт инфляц аа зогсоогооч юун архи шинэ сэргэлт нтр коммзм поп уриа лоозон
Сайн байна монголчууд их халуурч даварч уудаг хүмүүс архины орлого нэмэгдэхнэ.2 шил 38 уух байсан бол 4 шил 18 уухна
Юунд нь болгоомжилж, жил дамнуулдаг байнаа, шууд арга хэмжээ авахгүй
Архины хамааралтай ерөнхийлөгчтэй улс ч архины хууль авгайгынх нь хүсэлтээр батлах гэж мунгинаж суух юм даа
Над шиг хатуу архи ууж чаддаггүй хүнд их сайн юм болох нь дээ. Оронд нь шимийн архиа нэмэгдүүлэхгүй дээ.
Өөө хийх юм олддогүй юм уу. Хил гааль аяаа тээврээ шийдээчээ. Экспорт хөрөнгө оруулалтаа дэмжээчээ. улсаараа дампуурж дууслаа шдээ
Архины хатуулгийг бууруулах гэж зарлиг гаргаад байхдаа яахав дээ.Ёстой өөр хийх юм олддоггүй юм байх даа,чааваас гэж...
Монголчууд, Оросуудаас өөр өндөр градустай архиар биеэ эрхтэнээ түлээд үхэлээ түргэсэгдэг, энхийн цагт хүн амаа архиар устгадаг орнууд байхгүй.
Хүрэлсүхээ архины градус буулгаад үр дүнд хүрэх үү? Монголчуудыг архинаас гаргахаар үнэхээр шулуудсан бол цаад лам бөө нарт л хариуцлага тооцож ажилла.Лам бөө нарын хатуу үйлийн нөлөөнд Монголчууд бүдэрч байна .Цаад Чойжамцаа барьж ав .Монголчуудыг архинаас гаргаж чадахгүй бол Монголд гандан гэх мэт хийдүүд байх эрхгүй гэж шаард .Чойжамц тэнд тэргүүн гээд суух ч эрхгүй шүү дээ үнэн дээ бол.
Ганцхан сархадтай тэмцээд бүрэн үр дүнд хүрэх үү. Бусад аргуудыг давхар хослуулах нь зөв биз ээ.
Ингээд архидалт багасах уу.харин ч тасраад унахгүй салгалаад дэмий юм биш үү
Эргүү минь архины градус багасгах зарлиг гаргаж байхаар наад УИХ-ын гишүүд,сайд дарга нарынхаа тансаг хэрэглээ унаа,утасны зардлыг төсвөөс гаргадгыг болиулах зарлиг гаргачих.Тэгвэл чамд баяр хүргэe.
Чи баяр хүргээд яадаг юм?
маш зөв дэмжиж байна . Архины солиорлоос болж хүмүүсийн хэл яриа хүртэл гажиг болж байгааг зарим коммент бичдэг этгээдүүдийн бичсэн зүйлийг уншхад ойлгогдож байна эд нарын тархи идэгдээд тэнэгрэл өвчтэй болж.
Бидний дорой буурай яваа нь Чингис хааныхаа зургийг хараад идсэн архин дээр тавьж байгаагаас болж байгаан
Санал нэг
zail2 eneees uur ym bodogdohgi bgamuu anhniihan zzarlig ene u nuguu zailuulna tseverlne ard tumen min gej shaaj bsan ni yyaachiv pisdaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa lalruud min jahan ym bodoochee yun arhiinii hicheel erguu lalruud
Инпортын архи л их хэрэглэнэ бизээ?!
Уул нь зөв санаачилга. Гэхдээ энэ санаачилга асуудлыг шийдэхгүй. Хүн бүрийн, цаашилбал монгол үндэстний ухамсар, би эрүүл байвал Монгол эрүүл болно гэсэн чин итгэлээс л хамаарна. 18 дугаар зуунд англичууд жинь гэдэг архийг ууж, живж үхэхийн даваан дээр байв. Жинь архийг женевиер гэдэг ургамалыг нэрж гаргаж авна. Гэтэл түүнийг тарьдаг талбайнууд нь дээдсүүд болон английн парламентынхны гарт байх тул хориглож хүч хүрэхгүй. Харин 1751 онд Вульиам Хогарт /William Hogarth/ гэдэг буянтай хүн Gin Lane гэдэг гравюр зурсан нь ухаалаг англичуудад ихэд таалагдаж энэ архины хэрэглээ эрс буурсан гэж байгаа. Ухаант ард түмнээс жишээ авахад илүүдэхгүй. Тэр зурагны нэг хэсэгт "Drunk for a penny, Dead drunk for two pennis, Clean straw for Nothing" гэж бичсэн байгаа. Мэргэн уншигчид орчуулсугай.
40, 50 , 60, 70-d llruudaa ne sda-gaa avaachee. ydaj ur huuhed ach zee nar chin bolovsroltoi huneer eh ornoo udirduulj eh orondoo amidarmaar bn. uheh tsagn oirtchood yamar laita sda narve
Х.Баттулгын оруулж ирсэн 17 чингэлэг спиртийг 38 градусын архи болговол бараг 50 чингэлэг архи болно биздээ? 50 чингэлэг архи ус мэт алга болно гэж бодоход монголчууд сөнөж яваа үндэстэн. Удирдаж яваа дээдсүүд нь монголчуудыг сөнөөх ажил явуулж байхад хууль хяналтынхан нь нэг тал болчихсон байдаг нь монголчуудын гутамшиг.
Mod tarirno. arhi horino. eurn Mongol ulsiin erunhiilugch yu hiih eostoi wm bol marttal shaaj bnshdee. nagnaital
БАЛАЙ XОГ ШҮҮ, ЧАМАЙГ МОД ТАРЬ, АРXИТАЙ ЗУУРАЛД ГЭЖ ГАРГАСАН УУ, НААД ОЛИГАРXУУДТАЙГАА ТЭМЦЭЭЧ, ДҮЛЭГНЭЖ ТОЙРЧ НАЙРААД Л БАЛАЙ НОВШ ЮМАА,
зөв . Ардчилалын жилүүдэд архи авилга ажилгүйдэл гурав арай дэндлээ. Одоо хазаарлаж эхлэмээр бн!!
Усан хаьантай хүмүүс олшрох байхаа
Zugeer l ene olon zaluusiig gadaadad ajillah erh zuin orching n cholootei bolgood ogvol boloo um bish uu.
Энэ балайд ОУ ын стандартын тухай хэлж өгөөч. Өөрөө бол гаднаас зөөж уух нь.
АРХИТАЙ ТАТВАРЫН АРГААР ТЭМЦЭЭД АМЖИЛТ ОЛОХГҮЙ. АРХИНЫ ҮНЭ ӨСНӨ. УУХ НЬ БАГАСАХГҮЙ. АМЬДРАЛ НЬ УЛАМ ЯДУУРНА. ХАТУУЛГИЙ НЬ 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД БИШ ШУУД 25-27 ХҮРТЭЛ БУУЛГА. НЭГ ХЭСЭГ НЬ ГОЛООД УУХГҮЙ, НӨГӨӨ ХЭСЭГ НЬ УУГААД БАГА СОГТОНО. ҮР ДАГАВАР НЬ БАГАСНА. ТИЙМ ТОХИОЛДОЛД ТАТВАР БАГАСНА. ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН АШИГ БУУРНА. ТЭД АШИГ ОРЛОГО БАГАТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ СОНИРХОЛГҮЙ БОЛНО. ХАРИН УЛСЫН ТӨСӨВТ ОРОХ ОРЛОГО БУУРНА. ДАЙСНЫ ХҮЧ СУЛАРЧ БАЙВАЛ ТЭР ЯАХ ВЭ.
mash zob
Эхлээд ядууралтай тэмцээчээ Ядууралыг бууруулсан цагт архи багасна
Зүгээр л архигүй монгол больё.
Согтууруулах ундаа үйлдвэрлэг бүх үйлдвэрүүдэд албан татварыг дээд цэгт нь хүртэл нэмэххнрэгтэй
Архи авахаа болчих тэгээд тэр мөнгөөрөө талхаа бүтнээр нь авч идээч. 10 жилийн дараа гэдэг ч удаан байна . 1-2 жилийн дотор хэрэгжүүлээчээ.....
ЭНЭ ХӨГИЙН ЛАЛАР ЮУГ ЯАЖ УУХЫГ ЗААДАГ ЯАСАН ТЭНЭГ МАЛ ВЭ. ЦААНА ЧИНЬ УЛС ОРНЫ ХӨГЖИЛ СҮЙРЛЭЭ. БОДИТ ЮМ ХИЙХГҮЙ ЛУЙВРААР ГАРЧ ИРСЭН БАЛАЙ ЮМ ТОЛГОЙ УХААН НЬ ХҮРЭХГҮЙ МУУ ХӨГИЙН ЛАЛАР.
ЭНЭ АРХИЧИН ӨӨРӨӨ ИМПОРТЫНХОО 40 ГРАДУСЫГ ГҮДИЙХГҮЙ ШAAНA БИЗ.
10 jild jiliin 2%-r buuruulna genee kkk enentei 10n jil bolvol bur Mongol uls gej baihgui boloh biz. Yaah gsiin haha. Tatvar nemj bgaa ni zuv l duu. Ghde 10 jil arai l hetiin bodol bn shuu Suk ahaa hha
10 жил 2 градусаар гэж сунжируулаад яарав. 35, 30 гээд 25, 22 дээр тогтоход болно. 18 хэт бага болно. Архи ч биш юу ч биш болно. Тэгвэл хүмүүс архинаас өөр орлуулах юм бодож эхлэнэ. 22 с доош болохгүй. Сөрөг дагавартай болно.
Маш зөв
Энэ пиздаад өөр хийх ажил алгуу
Ha ha Hohi ni Mongolchuud iim teneg dargatai. haha
Архи уудаггүй болгох их амархан шдэ ажлийн байрыг үй олноор нь буй болгочих тэгээд ажилчин хүний аюугүй ажиллах нөгцөлийг бүхлүүлээд хамгаалдаг болчих тэнвэл бүх хүн ажил хийнэ хэн ч Солонгос гэх мэт гадагш явж хөдөлмөрлөхгүй болно ажилтай хүн архи уудаггүй л байхгүй юу ингээд л асуудал шийдэгдээ, асуудлын үр дүнтэй нь биш учир шалтгаантай тэмц хариулт эерэг гарна
Цэргийн хар балай бязда Хүрэлсүх нэ ?? Хүчээ нэгтгэсэн баялагтаа эзэн монгол цахим үндэстэн мөхөж байна шт… юмны үнэ , ажилгүйдэл , цалингийн хэмжээ, ядуурал !!!! Хар бязда минь үхэж далд орооч ээ…!!!!
ХҮРЭЛСҮХ гэж гай !!!!!
Wine shig arhi uuh yum uu? Tevel arhi gej nerleh hereg yu bdiin. Erguu har hoshnogo yum aaa ene neeree. Ard irged ni ulsuj uheh deeree tulaad baihad hiih yum aaa olj yadaad yachihsan lalar ve
Import-n arkhiig demjij baigaa uym baih daa. Ingej arkhitai temtsehgui baih aa.
Taлд нь ус хийж зарах нь ээ кк
50гр Архи + 52гр жүүс юм уу кола = 18% архи
gradusiig ni buuruullaa geed borluulalt l osno sogtohgui uchraas bur ihiig avch uuna shdee hahaha
Чөмгөө дундартал ажиллаж байгаа нь энэ үү? Ажил хөдөлмөр эрхлүүлж завгүй байлгах зарлиг ГАРГААЧ
Энэнээс өөр зүйлээс давж сэтгэх чадваргүй л дээ. Албан тушаалын донтон,
Зарлигийн 2-т заасан Согтууруулах ундааны хатуулгийг 3 жилд 8 хувиар бууруулах хэрэгтэй.
Зөв дэмжиж бн
Asgvidee arhi gej idee hvn huunuudug bolloo hurdan arhi ndaa arag hemjee awmaar yumdaa