sonin.mn
МУГЖ, дуучин С.Жавхлан шинэ төслөө танилцуулж, мэдээлэл хийлээ. 
 
Энэ үеэрээ тэрээр: "2022 он бол маш сайхан ерөөл, бэлгэтэй он гарч байгаа. 9-р сарын 22, 12-р сарын 22, 3-р сарын 22, 6-р сарын 22 гээд маш сайхан онцлог өдрүүд. Мөн Их Эзэн Чингис хаан маань Бөртэ Чоно, Гуа маралаас тоологдож, 22 үе явсан байдаг. Иймээс 22 он буюу бар жил маань маш сайхан ерөөл, бэлгэтэй он гарч байгаа. Миний хувьд түмэн олондоо баярлалаа гээд "С.Жавхлан" нэртэй тоглолтоо Бөхийн Өргөөнд зохион байгуулах гэж байна. 1-р сарын 17-ноос 28-ний хооронд тоглох гэж байсан боловч цаг үеийн нөхцөл байдал, өчигдрийн УОК-ийн мэдээлэлтэй холбогдуулан 1-р сарын 17-нд буюу ганцхан өдөр л тоглохоор боллоо.
 
 
"Үндэсний баялаг зоос" ХХК-ий дүү нар маань надтай хамтарч, уран бүтээлийг маань дэлхийн санхүүгийн зах зээлд гаргах, "Хамаг Монгол-2" төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн." гэв.
 
 
"Үндэсний баялаг зоос" ХХК-ий Захирал Б.Жавхлан: "Манайх үндэсний баялгийг олон улсын зах зээлд гаргах зорилготой. Энэ хүрээндээ бид МУГЖ С.Жавхлан, Төрийн шагналт зураач, уран барималч Ш.Тэнгисболд нартай хамтарч, олон улсын NFT market place-ыг үүсгэж байгаа. Web 3.0 технологиор хийгдэж байгаа. С.Жавхлан ахын дуунууд, Ш.Тэнгисболд ахын бүтээлүүдийг шууд худалдаалж эхлэнэ " хэмээсэн юм.
 
 
 
 
 
 
 
М.Гал