sonin.mn
Ардчилсан намын 30 жилийн ой, АН-ын Үндэсний анхдугаар чуулган өнөө өглөө эхэллээ.
Ардчилсан нам өмнө нь бүсийн чуулганыг 20 гаруй удаа, үндэсний аянг 4 удаа зохион байгуулсан. Энэ бүхнийг нэгтгэсэн чуулган хараахан хийгдэж амжаагүй байсан. Тийм учраас энэ удаа Үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж буй ажээ.
 
Чуулганы гол зорилго нь өнөөдөр үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд намын гишүүд, анхан дунд шатны байгууллагуудын оролцоо, тэдний үзэл бодол, байр суурийг сонсох, нөхцөл байдлыг хангах гэнэ.
 
 
АН-ын 1206 гишүүн чуулганд оролцож байна. Чуулганы үеэр үндсэн 3 том, салбар 4 мэдээлэл, илтгэл тавигдана. Тодруулбал нэгдүгээрт улстөрийн намын тухай хуулийн төслийг танилцуулна. Хоёрдугаарт АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг танилцуулна. Гуравдугаарт өнөөдөр үүсээд байгаа нөхцөл, байдлын хүрээнд хүний эрхийн асуудлыг онцгойлж тавих аж. 
Нээлтийн үйл ажиллагааны дараа АН-ын дарга С.Эрдэнэ, ардчиллын анхдагч Да.Ганболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын Тэргүүн дэд дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, АН-ын сонгогдсон дарга М.Тулгат, АН-ын дэд дарга Ц.Оюундарь, АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр нар илтгэл тавив.
 
 
 
 
 
 
 
 
 

Мөн энэ үеэр Ардчилсан намын Үндэсний чуулганы төлөөлөгчид журмын нөхөддөө хүндэтгэл үзүүлж, үйл хэрэг, үзэл санаа, зүтгэл тэмцлийг нь үүрд санан дурсахаа илэрхийлж нэг минут чимээгүй зогссон юм.