ТОРОНТО. /RT/. Канадын “Aeroemploi” цахим хуудасны шинжээчид дэлхийн хамгийн хүчирхэг агаарын цэргийн хүчинтэй улс орнуудын жагсаалтыг гаргажээ.
Уг жагсаалтын нэгдүгээрт, шинэчлэн сайжруулсан, янз бүрийн загварын 3000 гаруй нисэх онгоцтой Америкийн АЦХ бичигджээ. АНУ илүү их тоноглолтой, технологийн хувьд дэвшилтэт байлдааны онгоцуудтай гэж жагсаалтыг гаргагчид онцолсон байна.
Жагсаалтын хоёрдугаарт 1900 нисэх онгоцтой ОХУ-ын Агаар-сансрын хүчин оржээ. 30 гаруй жилийн хугацаанд Оросын эрх баригчид энэ салбартаа томоохон шинэчлэл хийж чадсан гэж шинжээчид онцолсон байна. Агаар-сансрын хүчин нь Су-35, Су-34 зэрэг сөнөөгч онгоцоор зэвсэглэгдсэн. Мөн шинэ үеийн стратегийн бөмбөгдөгч пуужин тээгч PAK DA нисэх онгоц бүтээгдэж байгаа юм.
1949 онд ЗСБНХУ-ын тусламжтайгаар байгуулагдсан Хятадын нисэх хүчин дээрх жагсаалтын гуравдугаарт бичигдэв. Оросууд Ардын чөлөөлөх армийн нисэгчдийг сургасан билээ. 1980-аад онд Хятадын нисэх хүчин технологийн асуудалтай тулгарч байсан бол гүн гүнзгий шинэчлэл хийсний үр дүнд одоо илүү хүчирхэг болжээ.
Уг жагсаалтад мөн Энэтхэг, Египет, Пакистан, Турк болон Өмнөд Солонгосын АЦХ багтсан байна. 400 гаруй нисэх онгоцтой Герман улсын АЦХ жагсаалтын 10 дугаарт бичигджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Japan heded ve gedgiig medeh gej medee unshsan. Opoc medeej 1d shdee Delhiin 2 daind oroltsood yalaad boditoi turshlagatai bolson uls oilgomjtoi. Hyatad huneeree amerik tehnikeeree bailaa geed turshlaga ni saindaa l suuliin 30 jil Afghanistan ulsad tsergee oruulsan nereer Opoc ulstai baildah beltgel l hiilgesen bailgui heden sharsan tums havchuurgatai talh idej ussun tserguudee!
русские хотят ли войны Орос руу байнгын дайрч байсан польш литов швед турк герман франц англи цагаан хаант оросын үед хичнээн ч довтолсон байлаа ч зах хязгааргүй уудам орос орон хариу цохилт өгч хөөж гаргачхаад ичээндээ хэтэж л байдаг-----------------
яалаа гэж путины орос руу польш нато бальтийнхан натогийн гишүүн гээд довтлох гээд л байдаг юм бол Орос нутаг дээрээ байрандаа л байж байн ш дээ энэ евразийн бүх дайн орсын нутаг дээр л болж байсан шүү дээ Орос зэвсэг техникээ оюун ухааныхаа хүчээр хөгжүүлж байгаад хорсож атаархаж болохгүйлдээ Ёвроп америк ЗХУ-ыг задлаад демонтажлаад хог дээр хаячихсан шүү дээ Ерөнхийлөгч нь америк ёвропын горбачёв ельцин гэсэн хүмүүс байж л байсан Орсын ард түмэн огцорхыг тулгасан Путин тулдаа хорин жилийн дотор босгож хүчирхэг гүрэн болгосон Орос хүн унаж ч чадна босгож ч чадна ЛЕНИН СТАЛИН хувьсгал хийж иргэний дайн хийсээр хорин жилийн дотор аж үйлдвэржсэн социализм ид байгуулж байтал Гитлер гэнэдүүлэн довтолсон шүү дээ Эх болсон орос орноо ОРОС ЭХ уриалан дуудсан Ялаад л гарсан ялнаа ялна
Balair chi baildaantai kino baga uz chi xaxa
Orosuud olon zuun jiliin tursh baruun talaasaa dairsan ayuliig yalan zogsoogood, uursduu vrgelj zvvn tiisheegee nutgaa telen urgutguj irsen. XVII zuunaas hoish Mongol tvvnd ni urtuj jijgrerch irsen dee !!!
Teheer yah yostoiv? Baruuniihantai niilj orosiig jijigleh youstoi tegj aldsan nutal ulsaa ergehj negtgeh yostoi Davarsan muu Ivan durakuud