sonin.mn
МУГЖ С.Жавхлантай товч ярилцлаа.
 
Таныг Сангийн сайдаас 4 тэрбум төгрөг нэхээд, өгөөгүй учраас энэ жагсаалыг хийж байгаа гэж яриа гараад байна?
 
Аргаа барахаар аавынхаа толгойг маажна гэдэг юм. Үхэхдээ үхэр буугаа тавина гэж үүнийг хэлдэг юм. Гараад ир, нүүр нүүрээ харж байгаад ярья гээд очоод хэлчих. Ирэхээр нь хариулья.
 
Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ, ийм уулзалт болсон. Таныг Монгол улс даяар тоглолт хийх гэсэн юм. Нийт зардал нь 4 тэрбум гаруй төгрөг болно. Засгийн газар энэ асуудал дээр дэмжлэг үзүүлэх боломжтой юу гэж ярилцсан гээд хэлчихлээ?
 
 
За ёстой бүр гоё юм болж байна. Одоо та нарт би нэг зүйлийг хэлье. Гараад ир. Гарч ирээд нүүр нүүрээ харж байгаад ярья. Тийм үү? Гараад ир. Бүр олуулаа болоод ир. Яв. Хов болохоор ирээд, хотол олон зовлонгоо ярихаар та нар ирдэггүй. Харин ч бүр сайхан юм боллоо. Та нар очоод тэр нөхрөө гаргаад аваад ир. 
 
Тэгэхээр Сангийн сайд Б.Жавхлан худлаа ярьж байна гэсэн үг үү?
 
Харин очоод аваад ир. Нүүр нүүрээ харж байгаад ярья. Би энд 5 хоног хүлээгээд л сууж байна. Тойроод ярьснаас нүүр нүүрээ харж байгаад ярьсан нь дээр. Очоод аваад ир. Би уулзсан. Тэр талаараа нүүр нүүрээ харж байгаад ярья.