Шатахууны хомсдлын наана / цаана
Есдүгээр сарын дундуур бензиний хомсдол үүсгэж, багагүй хямрал үүсгэсэн явдал тохиолоо. Энэ хомсдлын наана болон цаана юу байсан талаар өгүүлье.
Хомсдлын наад талд
Зарим сүржин хүмүүс хөршүүдийн геополитикийн тоглолт мэт тайлбар тавьж, бурууг гаднаас хайхыг эрмэлзэж байсан нь ор үндэсгүй юм. Учир нь манай улсад бензин
нийлүүлэгч Роснефть компанийн зүгээс аль хавар эрт дотоод зах зээлд нь үүссэн хомсдол, үйлдвэрийн хуваарьт засварын улмаас намар нийлүүлэлт багасахыг урьдчилсан анхааруулж байжээ. Энэ компани Монгол улсын шатахууны хэрэгцээний 96 хувийг хангадаг юм. Тэгвэл үүнийг мэдсээр байж хомсдол үүсгэсний учир юу юм бэ? Юуны өмнө сонгуультай холбоотойгоор бензиний үнийг барих шийдвэр гаргасан явдлыг эхний буруутнаар нэрлэх ёстой. Сонгогчид савалгаатай шийдвэр гарахаас
сэргийлсэн алхам байж болох ч импортлогч компаниудад үнийг зөрүүг хэзээ, хэн, хэрхэн олгохыг тодорхой болгоогүй орхисноос худалдан авалтад бэрхшээл үүсжээ. Үүнд салбарын яам, газрын тосны асуудал хариуцсан төрийн бүтцүүд хариуцлага хүлээх ёстой. Компаниуд үнийн зөрүүг хэзээ, хэрхэн олж авахаа мэдэхгүй байснаас битүүхэндээ эмээж, худалдан авалтаа багасгахаас өөр сонголтгүй болсон байж таарна. Намрын ургац хураалт зэрэгт зориулаад ихэнх саваа дизель түлшээр дүүргэсэн тул үйлдвэр засварт орохтой холбогдуулаад нэмэлтээр нөөц бүрдүүлэх хэмжээний сул сав тэдэнд байхгүй. Дээр нь алдагдал хүлээсэн, зөрүү аваагүй учир нэмж санхүүгийн хүндрэлд орохоос эмээсэн байх. Ингээд 8 дугаар сард Оросоос авахаар захиалсан хэмжээнийхээ 30 хувийг л худалдан авчээ. Нефтийн үйлдвэр үйлдвэрлэсэн бензинээ нөөцлөнө, хадгалана гэсэн ойлголт байдаггүй. Захиалгын хэмжээгээр үйлдвэрлээд тэр дор нь ачуулдаг технологийн онцлогтой.
8 дугаар сард Монголын импортлогчид захиалснаасаа үлэмж бага хэмжээгээр (30 хувь) худалдан авалт хийсэн тул 9 дүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 8 сарын хэмжээгээр тогтоох нь мэдээж.Ердөө ингээд л хомсдол нүүрлэв. Менежментгүй, зохион байгуулалтгүй, ажилхариуцаж чаддаггүйн хомсдол. Бензиний биш!
Нөөц багасахын хэрээр ШТС-ууд нэг хэрэглэгчид олгох хэмжээнд хязгаарлалт тавьж эхэлсэн нь нийгэмд түгшүүр үүсгэж, хэзээнээс хуйлрамтгай ард түмэн дараалалд хонож өнжив. Салбарын яам, импортлогчид урд хөршөөс их хэмжээгээр авах гээд захиалчихсан. Ачааны вагон л олдохгүй байна гэдэг тайлбар тавьна. Импортлогчид шийдвэр гаргагчдыг төөрөгдүүлсэн худал мэдээлэл өгч байсан нь хятадаас авахаар тохирсон гэх бензиний хэмжээ юм. 43 мянган тонн авахаар захиалсан гэдэг нь худал болж таарав. Огт авч байгаагүй тал гэнэт их хэмжээгээр захиалга өгөхөд бэв бэлэн байж байдаг үйлдвэр гэж дэлхий дээр байхгүй. Энд тэндээс хамаад 4 мянган тонн орчмыг өгч болно гэсэн хариу өгсөн байдаг. Шатахуун импортлогч компанийн эздийн гаргаж байгаа араншингууд тэд хомсдлыг төлөвлөж, зохион байгуулсан байх гэсэн хардлагыг эрхгүй төрүүлдэг.
Хэл аманд ихээр өртөж, бэлгийн дарамтын хэрэгт шалгагдаж буй Сод Монголын эзэн гэхэд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг дагуулж ОХУ-аар “аялсан” байх жишээтэй. Д.Цогтбаатарын улс төрийн хамаарлыг одоо жоохон хүүхэд ч түвэггүй хэлнэ.
Тэд хэнтэй уулзсан, юу ярьсан, ямар далд сонирхол агуулсан зэрэг нь дараагийн сэдэв учир түр орхиё. Сонирхолтой нь ОХУ руу бүх импортлогч компанийн төлөөлөгчид очиж Роснефтьтэй уулзсан байхад “гавъяа” нь ганцхан О.Содбилэгт хамаарахыг хэвлэлийн алба нь “ойлгуулав”. Өөрөө ч ийм дүрд орохоор ихэд шамджээ. Ямартай ч монголын хэрэглээ жоохон юм болохоор том гүрний савны ёроолыг шавхахад жижиг хомсдол дорхноо арилах нь мэдээж.
Хомсдлын цаад талд
Хэд хоногийн өмнө Улаанбаатар хотын хойд хэсэгт байрлах тансаг зуслангийн хотхон Санзайд өөрсдийгөө “үзэл санааны хоригдол”, “улс төрийн хилс хэргийн хэлмэгдэгч” болсон гэж тунхагладаг хэсэг хүмүүс цуглан уулзжээ. “Аавынд” сууж асан этгээдүүд дээр ард олны зүгээс “удахгүй суух магадлалтай” хэмээн хэлцдэг хүзүүгүй хүн мэт нэмэгдсэн байна. Уулзалтад М.Энхболд эчнээ оролцсон ажээ. Товчхондоо өнөөх цуутай суутай МАНАН бүлэглэл бүрэлдэхүүнээрээ цугласан нь тэр.
Тэд өөрсдийгөө огт гэм зэмгүй хүмүүс гэдгээ батлан харуулахын тулд “хэлмэгдүүлэгчдээс” хариугаа авахаа батлан тангараглав. “Санзайн тунхаглал” гэхээр шахуу зүйлс хэлэлцэн тохирсны нэгээхэн хэсэгт нь шатахууны хомсдлыг доргиох, нүүрс гэх мэт цаг үеийн барааны хомсдлыг өдөөх ажлаа эрчимжүүлэх байлаа. Мөн хэвлэлээр дайралт хийх төсвийг яаралтай бүрдүүлэв.
Хэвлэлийн дайралт Ерөнхий сайд асан С.Баярын “манжлахгүй” гэж онцолсон ярилцлагаар эхэлж байгаа юм. “Надад ял төлөвлөсөн улс бах таваа бүрэн хангах гэсэн шиг байгаа юм. Надад хорих ял өгөөд шоронд хийх нь арай л хангалтгүй санагджээ. Тэгээд л тэр их хэмжээний мөнгөн торгууль(5 тэрбум) надад оногдуулав гэж би ойлгосон”, “Одоо бол зүгээр ярих биш, заргалдана” гэх зэргээр тэр Санзайн тунхаглалын ерөнхий агуулгыг тодорхойлов. Үүний өмнөхөн Н.Багабанди, С.Баяр нарын нөлөөлөлд багтдаг, О.Содбилэгийн эзэмшилтэй өдөр тутмын сонин дээр “Л.Оюун-Эрдэнэ Оюутолгой хоёрын хувь заяаны огтлолцол” гэх гарчигтай заналхийлэл нийтлэгджээ. Уг нийтлэлийн төгсгөлд “Рио Тинтог хэт дутуу үнэлж, эрдвэл Засгийн газар амархан өнхрөөд өгч мэдэх юм” хэмээн маш тодорхой мессэж илгээв. Үүнийгээ тэр дор нь “Intertwined destiny of L.Oyun-Erdene and Oyu Tolgoi” хэмээн англиар орчуулж өөр нэг сонин дээр гаргасан нь захиалагчиддаа тайлан тавьсан хэрэг бололтой. Зарим нэг өөр сонин ч зүгээр суусангүй. Нэгэн бичвэртээ “Рио”-г уурлуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар л гэхэд цаашид огцруулах, солиулахаас эхлээд нийгмийн сүлжээний дайралт, иргэдийн гомдлын бай болсон олон “юм” үзэж магадгүй” хэмээн өмнөх мессэжийг давтжээ.
Энэ бүхэнтэй зэрэгцээд О.Содбилэг хэмээх сод залуу оросуудын учрыг олж Монгол улсыг бензиний хомсдлоос “аварч байгаа” тухай мэдээллүүд хөвөрсний учир тайлагдаж байх шиг. Хажуугаар нь шахмал түлшний хомсдол гэх жижиг түймэр тавив. Өвөл болохыг, шахмал түлш чухлыг мэдсээр байж үйлдвэрийг нь 4 сар зогсоосон этгээдийн улс төрийн хамаарал нь Санзай тийш чиглэнэ. О.Содбилэгийн гэнэт тодрон гарсан байдлаас шатахууны хомсдол нь зориудын шинжтэй байх магадлалтай сэжүүрүүд тодроод ирж байна. Монсуль гэж жижигхээн ШТС хязгаарлалтгүйгээр бензин зарж чадаж байхад НИК, Петорвис, М ойл, Шунхлай зэрэг томчууд хомсдлыг ажиглаад гараа эвхээд суусны учир нь далд удирдлагад байх магадлал, шинж тэмдгүүд илрэв. М ойл буюу аавынд морилоод гарсан С.Баярцогтын нөлөөллийн компанийн дотоод мессэж задарсан. “Том захиралын тушаалаар 60 мянган төгрөгт л бензин олго, барь” гэсэн утгатай юм. Том захирал нь С.Баярцогтын гарын хүн!
Удахгүй Оюутолгой ХХК шатахуун нийлүүлэх гэрээгээ шинэчлэх ёстой. Гэвч тэд М-ойл, Петровис, Шунхлай гуравтай хийсэн гэрээгээ сунгахаар амлажээ. Гэрээний дүн 160 сая доллар. Тайлбар илүүц биз.
Рио Тинто урт гартай нь үнэн бололтой. Урьд нь тэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын туслалцаатайгаар огцруулж дөнгөсөн билээ. Тухайн үед “Рио Тинто”-гийн захирал байсан Сэм Уолш Монгол Улсын Ерөнхий сайд огцорсны дараахан “Блүүмберг” телевизэд өгсөн ярилцлагадаа “Монгол улсын Засгийн газрын тэргүүн өөрчлөгдөх гэж буйг Оюутолгой төслийг гацаанаас гаргах боломж, эерэг шинж тэмдэг байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ил тод мэдэгдэж байсан билээ. Тэдний захиалга Ч.Сайханбилэг байсан агаад түүний гараар Дубайн төлөвлөгөө гэх монголын ард түмэнд үлэмж хохиролтой бичиг баримтыг батлуулсан байдаг. Тун удахгүй “Салхитын мөнгөний ордоо дээрэмдүүлсэн” гэж гоншигонох Төв аймгийн уяач Ш.Мөнгөншагайгийн ярилцлагад тулгуурласан нэвтрүүлэг цацагдна. Ярилцлагыг Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгч асан С.Батзаяа гардан хийсэн нь учиртай. Уяачдын холбооны гишүүн Ш.Мөнгөншагай уг ярилцлагын үеэр давтамжтайгаар нэг л зүйлийг улиглах нь “Удахгүй ордоо буцааж авнаа, харж байгаарай!” Ш.Мөнгөншагай нар нь шүүх, цагдаагийн байгуулгын ажилтнуудыг олноор нь талдаа элсүүлж, худалдан авах, талцуулах ажлыг зохион байгуулж байсан нь баримт нотолгоотой хэрэг. Тэд монголын баялгийг гадныхантай хуйвалдан булаалдаж тоглож байсан. Гэтэл гэмгүйн дүрд тоглож, хамраа сөхөхийн учир юунд байх вэ? Бүх шатны шүүхээс буруутай нь тогтоогдож, ял авсан этгээдүүд “огт гэм зэмгүй атлаа хэлмэгдсэн” гэх зүйлсийг улиглан, сэргэж эхэлсний цаана том дэмжлэг, итгэл найдвар байгаа байх. Монголын шүүхийн тогтолцоо огт гэм буруугүй хүнийг хэрэгт шийтгэчих боломж “шударга бусын хонгил” гэгч зүйлийг байгуулснаар боломжтой байсан гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг анх зарлаж байсан. Хонгилыг байгуулсан, ажиллуулж байсан хүмүүс бүгд албан тушаалаас буусан, үндсэндээ нурсан болохоор түүнээс хойш шууд хилс хэрэг тулгаад яллачих боломж үндсэндээ байхгүй. Тэгээд ч шүүхээс ял авсан улс төрчид бодит байдал дээр шүүх дэх нөлөөллөө хадгалсаар байгаа нь тэдний авсан, эдэлсэн гэх өчүүхэн, нэр төдий ялаас тодорхой харагддаг. Одоо бүгд наранд байгаа нь “нэг юм” хэлнэ. Огт буруугүй, гэм зэмгүй хүнийг ямар ч баримт нотолгоогүйгээр яллах боломж өнөөдрийн хууль шүүхийн тогтолцоонд байхгүй.
Тэгэхээр явж, явж энэ бүх бусармаг үйл явдал, улс төрийн идэвхжил, гацаа хомсдлын цаана С.Баяртай байгуулсан 2009 оны гэрээгээ хөдөлгөхгүй байх “Рио Тинто”-гийн том сонирхол л бий. Өөр юу ч биш!
Монголын улс төрд бугшин, нийтийн баялгийг тонон цөлмөж асан бурангүй хүчин өнөөдөр гадны дэмжлэгтэйгээр эргэн ноцох, эрх мэдэлд очихоор шунан дурлаж байгаа нь илт боллоо. Тэд юу ч хийж мэдэхээр байна. Эхний алхам нь Засгийн Газрыг ганхуулах байх. Тэгээд Оюутолгойн гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг санаархах байх.
Г.Сонинхүү
Сэтгэгдэл0
АГУУ ТЭНЭГҮҮДИЙН ХИЙСЭН ГЭРЭЭГ ЦУЦАЛЬЯ
МАНАН гэгддэг бурангуй хүчин байнга л заналхийлэх болно. Тэднийг ганц жил шоронд суулгаад өршөөж суллаад байвал төр засаг өөрсдийгөө л булшлах нүхээ ухаж байна гэсэн үг. Ард түмэнтэйгээ нийлж тэднийг эхнээс нь зайлуулж чадсан шигээ хатуу тэмцэх ёстой. Заримыг нь төрийн нэрээр цааш харуулахад болохгүй зүйл үгүй. Тэгэхгүй бол С.Баяр, Элбэгдорж нар эргээд улс төрд орж, улс орныг ард түмэнтэй нь ОТ шиг дундад улсад өгөөд тууж мэднэ. Тэгвэл иргэд яаж ч орилоод нэмэргүй болно. Хятадууд одоо Тайванийг хүчээр эзэлнэ гэж байна. Бид ийм урагшгүй байвал дотооддоо эрлийзүүдэд дарлуулаад гаднаас дундад улсын цэргүүд ороод ирэхийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тэгэхээр хэн нь хэнийгээ эхэлж устгах вэ гэдэг асуудалд тулна.
Энэ тунхаг мунхаг гэдэг баасаа хошногондоо хийгээд зайлаад тонилцгоо .Өмхий сданууд аа..
Эд нарыг цуглаад байж байхад нь гаднаас нь түгжиж цоожлоод түймэрдэх юмсан.
Ямааны хошного царайлсан МАН-ын энэ хөгшин алуурчин үхээгүй юм уу? Үхээд далдраач ээ сда минь
Аль 4-р сард орсууд MSJ өгсөн байдаг.Гэтэл энэ засгийн буруутай мэдрэмжгүй үйлдлээс бол бензин тасалдав. Гэтэл түүнийг ондоо хүмүүст тохохыг оролджээ.Нүүрс тасалдаж оочерлосныг ер нь СОНИНХҮҮд хамааралтай гэвэл яах вэ чи.Тэгээд дээрхи хүмүүс оросд очоод МОНГОЛД бензин битгий өг гэж хэлсэн юм уу.Үгүй шүү тийм ухамсартай мэдлэгтэй нийтлэлийг бичигч шиг жижиг тархитай хүмүүс биш шүү.МАНгартаад байгаарай СОНИНХҮҮ гуай.Хүний тархи аашилдаг бололтой.Эсвэл зугуйч зусар бялдууч зан гаргасан байна.Эцэст нь энэ засаг барьж байгаа хүүхдүүдийн тоглоом хэзээ дуусах вэ.Өвчин зовлонд ч оочерлоно.нүүрс түлээ ,бензин ч л оочерлоно.Уул нь монголд коммунизм хэрэггүй л юм сан
Үүний цаана заваан Жонхуугийн шунал хөгийн АМБИЦ буй Ялга Салга Өөр юу ч үгүй
Одоогийн том улстөр ярьсан жижиг хүүхдүүд монгол орныг сүйтгэж дууслаа.1990 оноос өмнө бүх юм картанд байсаан.Гэхдээ одоогийн шиг түвшиндээ, бензиндээ , өвчиндөө очерлож картанд орж байсан удаа үгүй.Нямдорж одоогийнх шиг бүх нөхцөл бүрдсэн цаг хугацаа орон зайг харж байсан удаа үгүй гэж хэлсэн нь үнэний ортой.Тэр хямралыг насанд хүрсэн мөртлөө оюуны чадамжгүй хүмүүсээр бариулсантай холбоотой гэдгийг хэлээд өгөв.Аль 4-р сард оросууд MSJ өгөөд бензин тасалдах магадлалтай гэснийг бяцхан тархиндаа ойлгоогүй МАНгаруудын зовлонг монголчууд ойлгох болсон доо.ҮГ ХЭЛЭХ ,ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨГ БИДЭНД ӨГЧИХ .ТЭГЭЭД монгол Улс хөгжинөө
Оюунэрдэнэ яг Сайхабилгийн адил бол РИО ТИНТО гийн ТӨЛӨӨНИЙ Хүн шүү дээ. Худлаа ЖҮЖИГ тавихаа боль!! Өөрийнхөө гар дор ЗГХЭГ даргаар РИОгийн захирал Торесын нарийн бичиг хүүхнийг ОТ асуудал хариуцсан даргаар ажиллуулчаад Монголчуудыг тэнэг гэж бодоо юу Оюукаа>?????? РИОгийн бууны нохой 700к долларын авилга Дубайн гэрээний Бямбасайахн, Сайханбилэг нарт өгсөн БОЛД гэгчтэй ОТ н гэрээг Хянана өөрчлөх хэлэлцээг хийнэ гэж ХЭНИЙГ Дамшиглаад, ДООГЛООД, ТОХУУРХАААД байнааа Оюукаа???? араи дэндэж байгаа юм биш үү????
Үнэн, үнэн- энэ хулгайчуудыг зайлуулах юмсан, тэр хүзүүгүй новшийг барьж хориочэээээ
bitgii xudlaa tsuuraad bau
Mongoldoo bagtaj l soliorooroi??????????????malnuud aa!!henii hyn boloh oo Mongoliin ard tymen medne?...................heseg dongosdog dontongyydiig ygiig abahgyi ee!!
ОюуТолгой боловсруулах үйлдвэр бол орчин үеийн технологи бүхий дэлхийн топ үйлдвэрүүдийн нэг. Байгалийн нөөцийг түүхийгээр нь гаргах биш боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах нь илүү үр ашигтай гэдгийг ОюуТолгой үйлдвэрийн үйл ажиллагаанаас харж болно. Энэ үйлдвэр нь тухайн үеийн ханшаар 7 тэрбум долларын өртгөөр боссон. Үйлдвэрийн 34 хувийг монгол улс худалдан авах мөнгөгүй байсан тул РиоТинто компаниас энэ мөнгийг зээлж авсан. Энэ мөнгө нь 2021 оны байдлаар 2-3 тэрбум доллар болж байна. Үйлдвэр ашиглалтанд орсноос хойш нийт 15 тэрбум долларын борлуулалт хийснээс 10 тэрбум доллар нь монгол улсад орлого болж орсон. Өөрөөр хэлбэл 100 долларын орлого тутмаас 70 доллар нь монгол улсад орсон байна. Монгол улсад орсон нийт 10 тэрбум долларын орлогын 30 хувьтай тэнцэх мөнгө буюу 3 тэрбум доллар нь монгол улсад төлсөн татвар байна. Бусад 7 тэрбум доллар нь цалин хөлс, бензин тос, харилцаа холбоо гэхчилэн монгол улсын 800 туслах гүйцэтгэх компанидын орлого болжээ.
Боловсруулах биш Олборлох үйлдвэр ш дээ
Gadagshaa ymar ch hyanaltgui garch baigaa baylagig hedeer uneleed bga jum bol ta hed ulaan luiverchid mun biz de
shal hudalaa burjee. yun 15 terbumiin boruulalt be de.jil bvr 2 terbumiin boruulalt hiij bgaa mortoloo mongold tatvar nereer 160 say dollar ogdog shuu. erdenetees ih zesiig gargaj bgaa ch dee. orlogiin 100 dollariin 70 iig bid abdag gej yaj helj chadaj bna. zobhon menjemintiin zardal 200 say dollariig rio rinto-d ogdog ch de. mongoliin tatvaraas ihiig shuu. yaj ingej hudalaa helj chadaj bna..deer ni zesiin baijuulah vildver ni erdenetees 2 dahin tom il uurhain ch tom ch de. tegeed orologo tatvariig haraad vz za. yaj ingej hudalaa burj chadanaa. il uurhai ajilaad 10 jil bolj bna..
орчин үеийн технологи бүхий саран дээрхи шиг үйлдвэр байсанч хамаагүй орос герман хятадт байхгүй технолог шиг юм яриад байнаа нэгдүгээрт мөнгөтэй байсан хоёрт мөнгө хаанаас ч олж болох байсан 34 хувь бишээ "ТАВИН НЭГ "- ээс дээш хувь монгол улсынх байх ётой худалдсан бүх валют монгол банкаар дамжих ёстой монгол биш хүнээр ухуулж байгаа болохоор монгол банкаар дамжихгүй нүүрс шиг хулгайлаад гаргасанч хамаагүй юу наадах чин худлаа тооцоо ХИЙСВэр капитал хөрөнгө оруулсан гэж активийг оюу толгойн баялаг шиг томруулахаа больоорой
Энэ хүн 100 хувь худал хэлжээ. Ингэж өөрийгөө доромжилж болохгүй. Санал чинь тэр аяараа буруу байна.
Оюунэрдэнэ яг Сайхабилгийн адил бол РИО ТИНТО гийн ТӨЛӨӨНИЙ Хүн шүү дээ. Худлаа ЖҮЖИГ тавихаа боль!! Өөрийнхөө гар дор ЗГХЭГ даргаар РИОгийн захирал Торесын нарийн бичиг хүүхнийг ОТ асуудал хариуцсан даргаар ажиллуулчаад Монголчуудыг тэнэг гэж бодоо юу Оюукаа>?????? РИОгийн бууны нохой 700к долларын авилга Дубайн гэрээний Бямбасайахн, Сайханбилэг нарт өгсөн БОЛД гэгчтэй ОТ н гэрээг Хянана өөрчлөх хэлэлцээг хийнэ гэж ХЭНИЙГ Дамшиглаад, ДООГЛООД, ТОХУУРХАААД байнааа Оюукаа???? араи дэндэж байгаа юм биш үү???
гуцаад бай, чи
МАНАН-г устгая
manan sonotugei sanjiga bayar mie ovogt bagabandi bayartsogt nar uhtugei!
Бүх зүйлд хязгаар байдгийг бусдын амьдралын жишээнээс харахад нэг их толгой шаардаад байхгүй байх. С.Баяр одоо болих хэрэгтэй. Чиний зөвхөн хувийн жаргалаа боддог өрөөсгөл зан чинь чамайг юунд ч хүргэж магадгүй. Монголчууд одоо чамайг мэддэг болсноор барахгүй анхааралтай ажиглаж байгаа шүү. Одоо болоо юм бишүү.
өмхий бөгстэй хөгшин өвгөчүүлийг залуучууд зогоогоочээ
Энэ улсад тэгвэл улс төрчдийн эрх ашиг,өс хонзонгийн тэмцэл эхэлж байгаа юм байна.Тэдэнд Монгол гэдэг орон огт хамаагүй,ард иргэд бол бүр ч падлийгүй байжээ.Одоо өс авах шинэ тэмцэл,өөрөөр хэлбэл,засгийн газар,огцорч ял авсан өмнөх улс төрчдийн хоорондын “дайн”дэгдэж,”энгийн ард иргэд-бид /бас нийгэм/ тэдний золиос болон саржинд нь үрэгдэх болж байна уу?Юу болоод байна вэ?Ямар аймшигтай хүмүүс вэ?
цаазын хуульгүй өршөөлөөр гарчих юм чинь алалцчихгүй юу дээ
дандаа л ийм байдаг шүү дээ, хувхай новшнуудыг ... юмсан
ОюуТолгой боловсруулах үйлдвэр бол орчин үеийн технологи бүхий дэлхийн топ үйлдвэрүүдийн нэг. Байгалийн нөөцийг түүхийгээр нь гаргах биш боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах нь илүү үр ашигтай гэдгийг ОюуТолгой үйлдвэрийн үйл ажиллагаанаас харж болно. Энэ үйлдвэр нь тухайн үеийн ханшаар 7 тэрбум долларын өртгөөр боссон. Үйлдвэрийн 34 хувийг монгол улс худалдан авах мөнгөгүй байсан тул РиоТинто компаниас энэ мөнгийг зээлж авсан. Энэ мөнгө нь 2021 оны байдлаар 2-3 тэрбум доллар болж байна. Үйлдвэр ашиглалтанд орсноос хойш нийт 15 тэрбум долларын борлуулалт хийснээс 10 тэрбум доллар нь монгол улсад орлого болж орсон. Өөрөөр хэлбэл 100 долларын орлого тутмаас 70 доллар нь монгол улсад орсон байна. Монгол улсад орсон нийт 10 тэрбум долларын орлогын 30 хувьтай тэнцэх мөнгө буюу 3 тэрбум доллар нь монгол улсад төлсөн татвар байна. Бусад 7 тэрбум доллар нь цалин хөлс, бензин тос, харилцаа холбоо гэхчилэн монгол улсын 800 туслах гүйцэтгэх компанидын орлого болжээ.
Тэгээд юу гэж. Эрдэнэтээс хэд дахин илүү нөөцтэйг бид гадарлана. Бид зүгээр шулж шуналтах гээгүй. Шудрага харилцан ашигтай байх жирийн дүрмийг шаардсан. Энэ буруу юу?
ОюуТолгой ордын нөөцийн 80 хувь нь газрын доор 1 км гүнд байрлаж байгаа. Одоогоор зөвхөн ил уурхай л ажиллаж байна. Хүдрийн агууламж маш бага. Гүний уурхайн олборлолт эхлээгүй байна. Зөвхөн бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна. Дахин сануулахад 100 долларын орлого тутмын 70 доллар нь монгол улсад орлого болон орж байна. Сүүлийн 10 жилд нийт 15 тэрбум долларын орлого олсноос 10 тэрбум доллар нь монгол улсын орлого болжээ. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн ашгийг барьцаалан ЗХУ-аас зээлсэн 10 тэрбум шилжих рубльтэй дүйцэх хэмжээний мөнгө. Энэ мөнгөөр Дархан Шарын голын үйлдвэрийн бүсийг барьж байгуулсан. Харин монголчууд ОюуТолгой үйлдвэрээс олсон 10 тэрбум доллараар юу барьж бүтээснээ ярих хэрэгтэй байх. Бодвол бүх аймгийн төвүүдийг нийслэлтэй холбосон авто зам, орон сууцны хорооллууд гэхчилэн ярих байх. Жишээлбэл манай дундаж цалин Казакстан, Украйн, Грузин, Белорусь зэрэг дундаж хөгжилтэй орнуудын түвшинд ойртсон байна. Ердөө 10 жилийн өмнө монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1 тэрбум доллар байсан гээд бод. Одоо 10 тэрбум долларт хүрчээ. Харилцан ашигтай шударга гэрээний үр дүн ямар байгааг эндээс харж болно.
ingej yah hudalaa yriad bna. odoo jild 2 terbumiin zesiin baijmal zardag. tvvnees mongold tatvar nereer 160 say dollar ogdog. harin rio rintod menjemintiin zardald 200 say dollar ogdog yumaa. yaj 100 dollaraas 70 iig mongol uls abah be de.ingej hudalaa burj tarhi ugaahgui shuu. il uurhain 10 jil ajillaj bna. baijuulah vildver erdenetees 2 dahin tom geed bodoo. ene vildver ni tasaraltgui 24 tsag ajildag ch de. gargsan baijmalaarai bol odoo ashigaa olood zardalaa tolood duusan daa. bas ingej tarhi ugaaj hudalaa medeelel ogohgui shuu.ajilchidiin 95 hubi mongol ch zobhon 3600 hvn vndsen ajilchin busad gereet kompani buiy bvteen baiguulalt ni duusval ajilgui boloh hvmvvs yumaa.getel tsalin dongoj gereetuud 1.2-2 say ch de.tiimees gadaadiin 5 hubiin ajilchidiin tsalin mongoliin 8000 ajilchinii tsalingaas ih geed bodood vz l de.chiliin uurhaichidiin tsalin 10000 dollar kanad avistrali uurhaichid 17000 dollraar ih geed bod doo..
il uurhai ajillad 10 jil bolj bna. zesiin aguulamj erdenetees ilvv baidag za. ingej hudalaa burahgui shuu.erdenet vildver harin aguulamj ni bainga buurch bgaa l de.oyuintolgoid bol tiim asuudal baihgui ee.deer ni jil bvr 2 terbum dollariin baijmal zarj bgaag orood harj bolonoo. mongol uls tatvar nereer 160 say dollar ogj buig tatvariin tailangaas l harj bolonoo.ene jil tatvaraar bol ulsd 3 d bsain ch dee. tavan tolgoi erentiin daraa ch de.iim baihad yaj ulsiin ediin zasagiin 30 hubiig ogoh be de.. ingej hudalaa tarhi ugaah heregui shuu. deer ni ria rinto menjimentiin zardald 200 sayig abdagiig yagaad helehgui bnaa..
бодит тоо мэдээллийг хардаг шүү битгий тархи угаагаад байгаарай.
Ил уурхайн металлын агууламж Эрдэнэт үйлдвэрийнхээс 2-3 дахин бага. Улирал бүр, сар бүр тайлан гарч байгаа. Тайлан дээр металлын агууламж алт, мөнгө, зэс зэрэг металл тус бүрээр гарна. Олборлолт гэдэг уурхайн ажил. Хөрс хуулах, үхэр чулуу бутлахаас авахуулаад олон ажил энд багтана. Баяжуулах үйлдвэр бол олборлолт биш. Энэ бол эцсийн хэрэглэгчид зориулан үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч. Гурилын үйлдвэр, сүүний үйлдвэр, ноолуурын үйлдвэр гэдэгтэй адил. ОюуТолгой баяжуулах үйлдвэрийг сагсан бөмбөг гэж үзвэл ноолуурын үйлдвэр ч юмуу гурилын үйлдвэр дэргэд нь теннисны бөмбөг гэсэн үг.
Уншигч гэж дээр бичигч битгий хуц. Эрдэнэтээс 7 дахин том Оюу толгой 7 хот байгуулах ёстой.эрдэнэтээс 7 дахин их татвар төлөх ёстой. Том үйлдвэрүүд барих ёстой. Оюу толгойд маш их шулуулж байна. Элбэгдорж. Санж Баяр Сайханбилэг нарын толгойг авах ч багадана. Дээр нь манангийн Хурц болон шүүгч прокурор дарга нар байна аа байна.
Засгийн газрын муу бүхнийг рио тинто гэчихжээ.
рио тинтод үнэн байхгүй монголчууд араа шүдээ хавирч мэсээ билүүдээчээ
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд нефтийн олон сав байдаг НИК конценерны савнуудтай яг адилхан Зүүн хязгаарт дайн болбол түлш шатахуунаар хангах зорилгоор дээр үед барьж байсан гэсэн. Тэр савнуудыг ашиглаад шатахуун хадгалж болно шүү дээ Бараг ашиглахад бэлэн савнууд байдаг Армийн нууц гээд хадгалаад байдаг юмуу эсвэл? Төмөр замтай
ЗХУ-ын хайгуул хийсэн уул уурхай үйлдвэр завод цэргийн байламжууд зху-ын хөрөнгө шүү монгол улс ЗХУ-д их өртэй ЗХУ-ын ард түмэн шаардвал өх л хэрэгтэй ганц нэг удирдагч их өрийг тэглэж ард түмнийг хохироохгүй орсын цэргийн байгууламжуудыг ашиглаж зху-ЫН нутаг дэвсгэрлүү өнгөлзөх эрхгүй гадаадын компани ашгилах эрхгүй улс орны тусгаар тогтнолд аюултай
Оюунэрдэнэ ямар ч буруугүй арилгасан сонгино шиг цэвэрхэн хүн бололтой. Андлалын хөшөө, Обунагийн шоу зэргийг ч бас Оюу толгой зохион байгуулсан байх. Бүх буруугаа бусад руу чихдэг Женко, Херо үнэр ханхлаад л байна даа
Асуудал хулгайч нар дахин өндийж байгаад л байна. Өөр улсад бол цаазлуулах ёстой новшнууд монголд л баатар болох юм даа.
МУ- н засгийн газар юны эзэн сумны занги гэдгээ харуулах ёстой. Монголд ашиггүй, өрөнд оруулж байгаа уурхайг хаасан ч болно ш дээ. Үнэхээр шатахуун импортлогчид зориуд хомсдрл үүсгэж байгаа, бас бус доголдол зориуд санаатай үүсгэж байгаа бол эрхийг ни цуцалж, импортлох эрхийг бүх аж ахуйн нэгж.иргэдэд нээлттэй богоод үзэх хэрэгтэй. Хэсэг хүний барицаанд засаг орж нийгэм даяараа хохирох ёсгүй. Ингэх тусмаа рио тинтотой улам хатуу үзэх ёстой. Тэд монгол улсыг авилгачдаар барицаалж даапаалж байна.
монголын ирээдүйн үр хүүхэдт хортой одоогийн амьдарч нүдээр үзэж байгаа хүмүүст жигшмээр оюу толгойн уурхайг хааж хойч үед үлдээх эрхтэй монголын газар нутаг монголын хөрөнгө юм
Хөхөө Баярын ам хөлдөөсөй билээ.
Oyunerdeniin ued uls oron bgaagui hemjeegeer doroitson
Шүүхээ авлигачид ба авлигачидын гар - хөлөөс ор үндэсгүй цэвэрлээгүй цагт нэг л нартай өдөр Хүрэлсухийн сүржигнэл ч , Занданшатарын даган баясалт ч , Оюунэрдэнийн лозүгнолт ч нэг л нартай өдөр НАМ навс арчигдах төдийгүй , нөгөө му монголчууд л элгээрээ хэвтэнэ , түүгээр ч барахгүй алдарт МАНАН - хулгайч - луйварчид : Санж . Баяр , Багабандийн бүлэглэл \ Отгонбэлэгийн хүү \ , Цахи . Элбэгдорж , Баярцогт , Сайханбэлэг нарынхаа хуйвалдааны гарт ч үрэгдэж магадгүй ... Дутуу алах аюултай шүү - бүгдээрээ наранд ээчихсэн язаганаж байгаа юм байна даа ...
ёстой монгол хүн шиг нэг тод магнай хэллээ шүү
Тагнуулын газар хаа байна
Монгол төрд Нийгэм,ЭЗ-н салбарт стратегийн ач холбогдолтой Асуудлын хүрээнд Судлагаа хийж Ноцтой байдал үүсэх эсэхийг Урьдчилан харж Төрийн нүд чих болох Төрийн тусгайлсан чиг үүрэгтэй Тусгай Алба гэж бна уу?! Ямарч Улсын Төрд нь улстөр ,Засаг болон Нийгмийн тогтвортой байдлыг хангах Бодлогын Асуудалд Төрийн Тусгайлсан чиг үүргийн Алба нь идэвхитэй Ажиллаж Төр,Засгаа цаг үеээ олсон бодит зөв мэдээллээр хангадаг бололтой байдаг шүү дээ?!
Хар массын өнөөдөр халамж авч нудрах мөнгийг олж өгсөн хүмүүс дээ солиот та нарыг халамжаар чинь дарамтлана даа өөдгүй хар массын мояа-чууд
Энэ БАЯР мэтийн том гэмт хэрэгтнуудэд дэндуу бага ял оноосон нь эдний шуухийн тавиулуудынх нь ач хариулалт гэдгийг монголчууд мэднэ.Хоронгий нь хуу хураагаагуйгээс дахин цацах монготэй улдчээд их бна.заргалдаад хаа холдохыг нь харья л даа ард тумэнд толгойгоо хагалуулж шившиг болох нь дээ.Монголын хамаг хоронгийг хулгайлсан луйварчин Баяр бур оодроод АН-ын нэг тэрэгний дугуйнуудтайгаа нийлж эргэж ноцох нь .Санзай дээрэмчин Эрдэнийх ,ижилхэн шунахай луйварчин.Та нар олуулаа юу ядуу ардууд олуулаа юу бодоорой.Та муу 30 гэр бул хулгай хийж хэдхэн тоотой баячууд бий болгох бодлого барьсан чинь ардаа олон ядуус торуулснээ мартжээ дээ янз нь.Та нар мэтийн шунахай хулгайчидтай тэмцэхэд ардууд бэлэн,алдах юу ч угуй эд хоронго,монго тог алдаж хоосрох гэх аюул байх биш.Баячууд та нар тэмцэл эхлуулбэл бух хоронгоо хуу хураалгах болох вий дээ.Баяр гуай монголчууд бид танд бух албан тушаалыг хашуулсан гэтэл яалаа улсаа худалсан,тив дамнасан хоронготэй баян болсон одоо бас гомдоод байгаа хэрэг уу?
монголын армид туркийн армид байдаг шиг зориг хүч байхгүй юу ганц батальон ч сациалист эх оронч үзэл байхгүй гэж үү цэргийн эх орон ч социалист үзэл санаа үзэл бодол бүгд манан мафийн гарт дэвсэгдсэн үү
Баяр хар толгойгоороо хариуцан гээд байсан одоо хар толгойг нь авах хэрэгтэй шүү хууль хамаагүй өөрөө ав гэсэн дээ уул нь өөрөө толгойгоо авчихвал хал балгүй зүгээр дээ
Oyu Tolgoi Rio giin talaar manaid surug surtalchilga a dendvv hvchtei yavuulchihsiimaa !!! Ene bol Oros iin nuluuguur Jenko nariin hiisen ajil l daa!!!
Энэ нийтлэл нэлээд ортой зүйл бичжээ. Гэхдээ ОР ҮНДЭСГҮЙ НЭГ АСУУДЛЫГ Бичсэн нь РИО ТИНТО, Оюунэрдэнийн ЗГ хоёрын холбоо юм. Оюуэрдэнийн ЗГ РИО ТИНТОГ хамгаалах гэж гарч ирсэн ЗГ шүү, яг л Сайханбилгийн ЗГ шиг. Одоо Оюуэнрдэнэ бүх Хэвлэлийг ХУДАЛДАН авсан, тэгээд ард нь байгаа Баатар гэх нэвтрүүлэг найруулагч ахын заавараар маш ОЛОН ТЭНЭГ ЭРГҮҮ зүйл хийж байна. Оюунэрдэнэ РИО ТИНТОД ХУДАЛДАГДСАН, бөгөөд РИО гийн бүх нүгэл, бузрыг хамгаалсаар ирсэн. Тэр нь юугаар илэрдэг вэ гэвэл: 1. РИО тинтод ажиллаж байсан, тэдний тэтгэлгээр гададад сурсан Риогийн захирал Торрес, Жак мэтийн нөхдийн ТУСЛАХ, Нарийн бичгээр ажиллаж байсан гээд РИОГИЙН ТАГНУУЛ хөлсний этгээдүүдийг Засгийн газарт томоохон ДАРГА албан тушаалд төрийн албаны хуулийг зөрчин ТомилЖ АЖИЛЛУУЛЖ БИАГАА. Жишээ нь: Засгийн гарын хэрэг эрхлэх газрынб дэд дарга Б.СОЛОНГО гэх эмэгтэй. Риогийн захиралын туслах байсан түүнийг Оюуэрдэнэ төрийналбаны бүх хуулийг зөрчин ЗГХЭГ-н дэд даргаар томилж, Оюутолгойн хэрэгийг хариуцсан үүрэг өгсөн.
Б.Солонгоос гадна. Амаржаргал гэх РИОГИЙН Монгол дахь салбарын захирал хүүхний Нөхөрийг УИХ-д зөвлөх, рефырэнт ажилд томилсон. ОТ-н ТУЗ-д Баясгалан гэх РИОгийн тэтгэлгээр сурсан, РИОд ажиллаж байсан хүүхнийг томилсон. гээд Оюутолгойтой холбоотой ЗГ-н бүх ажилд РИО гийн төлөөлөл болох хүмүүсийг төрийн албаны хууль зөрчин томилон ажиллуулж биагаа. Оюунэрдэнэ хэзээ ч ОТ гэрээг сайжруулахгүй. тэр ХУДАЛ хэлж хойшлуулах, мартагнуулах ажил хийж байгаа.
ОТ гэрээг сайжруулах өөрчлөх түүхэн боломж Оюуэрдэнийн үед тохиож байгаа болобч Оюунэрдэнэ үүнийг хэзээ ч хийхгүй!!! Учир нь Оюуэрдэнэ РИО тинтогийн эрх ашигийг 100% хамгаалж биагаа. Түүний тактик нь ОТ н гэрээний асуудлыг мартагнуулж орхих, болж өгвөл хуурамчаар нууцаар гэрээ хийсэн дүр эсгэх РИОгийн эрх ашигийг хамгаалах юм. РИО гийн тагнулуудыг Засгийн газартаа дарга сиадаар авсан хүн Монголын ард түмний төлөө ажиллаж, ОТ гэрээг сайжруулах уу????? Логикоороо бодоод үз. Оюунэрдэн бол ЖҮЖИГ
РИОгийн БОЛД гэх нөхөр 700К Долларын АВИЛГЫГ ДУБАЙН Гэрээ хийсэн нөхдүүдэд өгсөнийг АТГ тогтоосон баталсан гэтэл Оюуэрдэнэ Ерөнхий сайд маань энэ асуудлыг шууд мартагнуулж, үл тоосон байдаг??????!!!!!! Тэр ч байтугай тэр БОЛД гэх Монголын ард түмнииг доромжилж ТВ-гээр ХУДАЛ хэлэн РИОг хамгаалж, Монгол улс төлөх ёсгүй 3 тэрбүм ам.долларыг ТӨЛӨХ Ёстой гэж НьюИОркийн шүүх үзсэн мэтээр ярьсан БУЗАР этгээд бөгөөд түүнийг Оюунэрдэнэ сайд Уул уурхайн Сайдаар томилхоор Урьж байсан гэдэг. ийм ерөнхий сайд ОТ гэрээг хэзээ ч сайжруулахгүй!! Зөвхөн РИО тинтод үйлчилнэ.
Дубайн гэрээг хийсэн этгээдүүдэд 700К долларын авилга өгсөн БОЛД гэх этгээдтэй ОТ гэрээг сайжруулах гэрээг хийнэ гээд сууж байдаг Оюуэрдэнэ яг хэн бэ??? РИОгийн сайдуу?, Монголын сайд уу??? ОТ гэрээний хувьд Оюуэрдэнээс юу ч бүү хүлээ. Тэр зөвхөн ХУДАЛ үгээрээ ард түмнийг тайвшруулж, РИО тинтод үүссэн ОУ-д нэр хүндээ алдсан энэ Нөхцөлд РИО ТИНТОГ хамгаалж гарах, Монгол улсын ОТ гэрээг сайжруулалгүйгээр дуулиан намжтал ХАВ ДАРАХ үүрэгтэй хүн. Одоо харин РИО ТИНТО ОТ гэрээнээс болж РИОТОЙ тэмцсэнээс болж нэр хүндээ алдаж байаа болтой юм хэвлэлээр бичүүлх болсон нь ЗАЛЪ юм.
ОТ гэрээг сайжруулах одоогийн энэ боломжийг ашиглахгүй мартагнуулах, РИОг хамгаалж үлдэх тактигийг Оюуэрдэнийн ЗГ хэрэжгүүлж байна. РИО ОУ-н шүүхэд ялагдаад байгаа энэ түүхэн боломжийг Оюуэрдэн, Солонго, БОлд, Амаржаргал нар мартагнуулан орхих ажиллагааг хийж байна. РИО гийн захирлын нарийн бичиг хийж байсан, Одоо Оюунэрдэнийн тушаалаар Засгийн газарын хэрэг эрхлэх газарт, ОТ-н асуудлыг хариуцсан ДЭД даргаар томилогдсон СОЛОНГО гэх авгайг төрд байгаа цагт ОТ гэрээ хэзээ ч сайжрахгүй. Хойшлигдсоор байгаад мартагдана.
Оюэрдэнэ зүгээр л толгойгүй, оюуны чадамжгүй хүн ажлаааа хийж дийлэхгүй байгаа юм шүү дээ. Тэгээд улс орно хямралд оруулчаад асуудалд ормогцоо өөрөө эрх ашгийг н; хамгаалах үүрэг авсан, Рио тинто руугаа бахирч бухаж Рио тинто хэвлэлээр түүн лүү дайраад байгаа, хүмүүсийг турхираад байгаа мэтээр ЖҮЖИГЛЭЖ арьсаа хамгаалж байгаа нь инээдтэй. Монголын сүүлийн 2-3 Ерөнхий сайд бүгд л РИО гийн эрх ашигийг хамгаалдаг. Түүний л нэг нь Оюуэрдэнийн ЗГ РИОг улайранхамгаалж байгаа. Гэхдээ барьж буй тактик нь РИО, ОТ асуудлыг мартагнуулах гэрээг 3 жилийн дараа хийнэ гэх мэтчилэн ЭРГҮҮ зүйл ярьж ард түмнийг мунхруулах юм.
Оюуэрднэ өнөөдөр шүүмжлэлд өртөөд огцорох болоод байгаа нь РИО ТИНТО ООГТ БИШ харин өөрийнх нь ухаангүй, ур чадваргүйнгээс үүдэлтэй. Огцорохоо хүрвэл эрх ашгийг нь хамгаалах үүрэг авсан РИО тинто луугаа БУХНА гэнэ дээ Оюунэрдэнэ. Төрийн албаны бүх хуулийг зөрчин байж өөрөө томилсон Солонго ЗГХЭГ дарга, Амаржаргалын нөхөр УИХ-н зөвлөх ... мэтийн 10 гаруй РИО тинтогийн төлөөлөл болсон хүн засгийн газарт ажиллаж байгаа цагт ОТ гэрээ хэзээ ч сайжрахгүй шүү дээ. Оюуэрдэнээ Наад ЖҮЖГЭЭ зогсоо.
Энэ хүний бичсэн санал бодитой үнэн эсэхийг Тагнуул, Авлигатай тэмцэх газар, Цагдаа шалгаж олон нийтэд зөв ойлголт өгөх хэрэгтэй.
Ёо хардах эрхтэй ч ингэж хардаж зохиож болохгүй дээ.Хорхой хүртэл биед нь хүрнхээр хөдөлдаг шүү.
Bayaryg barah uu
Баримттай зүйл бичсэн юм бишүү???
Социализмын үеэс л буриадаа Монголчуудад гайхуулж ирсэн товарищууд Монгол болж,40 мянгат цээжээ нүддэг байсан "Монголын нэг номерийн стратегич" Хөвсгөл гэж ярьдаг цаг Монголд иржээ. Батүүл,Баяр, Энхбаяр, буян Жагаа, Сайханбилэг Хурц буриадуудын үе Монголд дуусах болсон.
Chadvargyi noxdyyd toroos yavah l xeregtei.
Genkoog odoohon shorond ni ilgeehgvi bol ene meteer vimvvlne, ergen garch irj SNG-d Elsen gej zvrgene shvv !
2008 -7-1 бол Риотинтогийн захиалгаар Элбэгдоржийн хийсэн захиалгат мөнгөний хөдөлгөөн болж таарлаа Үүний дараа СТАНДАРТ бус ЗГ байгуулж байгаад Баяр,Баярцогт нар ОТ гэрээ байгуулсан Дубай ч мөн адил захиалгийн ЗГ хийсэн үйлдэл ЯААЖ зөвхөн гадны компанийн гар хөл болж улс орноороо тоглож хүний амь эрсдүүлж, ядууруулж чадаж байнаа Урвагчид МАНАН гийнхны эсрэг тэмцэцгээе Монголчуудаа тэднийг бүү дагаж савалаарай Сэтгүүлчдээ
Монгол даяар алдартай шар сэмжилсэн буриад өвөө өөрөөсөө дүү ХХБ-ы хужаа Эрдэнэбилэгийн охинтой сууж сайхан доош чихсэн дээ.
жэнко ами оржээ торолууд нь үзгээ барьж цаас олдогүй бна гээд бсан цаастай болжээ согуулиар овдоо бичээд бай да
Сэтгэц гэм судлалд "Хардах дон" гэж өвчний төрөл байдаг, тэр өвчний симптом энд хурц илэрчээ!! 2-рт, хуучцуул гээд байгаа С.Баяр, М.Энхсайхан, Да.Ганболд нар бол одоогийн төр засгийн толгойд байгаа пацаануудыг бүгдийг нийлүүлээд базсанаас ч хавьгүй илүү чадалтай, зангарагтай, эх орноо гэсэн эрүүл сэтгэлгээтэй, төр жолоодох туршлагатай хүмүүс!!!
Баяр мэтийн буриад Баярцогт мэтийн хужаанууд Монголын дайснууд за. Бямбасүрэн Да Ганболд, Энхбаяр Миеэ, Сайханбилэг Зоригт нар бүгд адилхан биднийг хужаа хасаг дөрвөд гэж турхираад араас дурак гэж шоолдог.
bayr metiin arhichin sogtuu tolgoi uls oroniig udirdahaar yaj svirel abchirdagiig bvgd harsan za. enhsaihan da.ganbold nar 1990 onii omch hubchilal hiij bvh vildver zobadiig haaj ard tvmeniig guilagchil osgolond oruulij blaa.olon hvvhed transhind orj olon hvn arhid orj ajilgui orolgui hvmvvs vhseniig tvvh martahgui shuu. odoo ch 1990 onii gaimshigt osgolongiin jiliig martahgui ee. bvr kartiin baraand orj uls oron dayr l svirsen de.mongoliig heden mal l osgolonoogoos abarsan da. zobhon hotod gehed aris shirinii noos nooluuriin oydal hubtsasanii geed 40000 ajilchid ajilgui bolj gudamjind garsan ch de..olon baiguulaga tatan buugdaj hvmvvs ajilgui bolj 20 r togtool garch mongonii hansh unaad l aimaar bsan da..
ЭНЭ НЭГ БАЛАЙ ГЭРЭЭГ ДООР НЬ ДАРЬ БУЛЖ БАЙГААД ЧҮДЭНЗ ЗУРААД НЭГ САЛДАГ АРГА БАЙНА УУ ТАМИНЭЭ !!!
End ojuntolgoi ashigtai ajilj baigaa meteer mash olon toroiluud bicheed bna, yag odoogin baidalaar manai ulsad ymar ch ashiggui buguud manai uls hie hooson urend orood baina,iemees ojuntolgoin gereeg zuzlah eswel manaid ashihtaigaar gereeg dahin hieh shaardlagatai baigaa
Бурангүй хүчин ч гэж байх шиг. Бөгжний эзний шинэ анги уу?
манайхан хулхидуулчихсан л даа Юу ч мэдэхгүй улс одоо яахав Уул нь нэг их яарах хэрэггүй байсан юм энхбаярынхаа үгэнд оролгүй зөрж хийсэн гэрээ шүү дээ Рио тинто Монголыг байтугай Дэлхийг хулхиддаг гээ биз дээ Одоо говь усгүй болно Удахгүй Говь ч үгүй баялаг ч үгүй ус ч үгүй болно Өр үлдэх байх даа Одоо бид сайн гэрээ хийсэн гэж өөрсдийгөө өмөөрч байхаар бага ч болов сайжруулах тал дээр тэмцээсэй Энэ монгол улс хэцүүдлээ шүү Харийн нуналтангууд Монголын шуналтангуудтай нийлээд цөлмөчихлөө улсыг маань Энэ СБаяр Бас Энэ Н Бага банди нарт их учир бий шүү
Яг тиим л гэж хэлмээр бна Баяр Хүзүүгүи 2 ыг үхэж далд орохыг харах юмсан Яааядаа баиз
Гаднаасаа Монголын дайсан бол европ гэж хийрхэж Азид дайсагнагч Оросууд. Дотроосоо бол биднийг хужаа хасаг дөрвөд гэж турхирч хагалж ирсэн санаа нь хойшоогоо Буриадууд.
ter chigeeree l mafi ,
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
С.Баяр 5 тэрбумыг найз нөхөд банкнаас зээлээд төлсөн гэж бичсэн байналээ. Шүүхээс тогтоосон торгууль төлье гэхээр зээл өгдөг банк байдаг юм байна лээ шүү тэрний үгээр бол. Үнэхээр бяртай хэрэг хаанаас ийм их мөнгө тийм амархан олж болдог бол.
Үнэн, үнэн- энэ хулгайчуудыг зайлуулах юмсан, тэр хүзүүгүй новшийг барьж хориочэээээ
Төр, үндэстний дайсан с.баяр элбэгдорж хоёр карл минтон гэгч АНУ н элчин сайд нэрээр халхавчилсан эдийн засгийн алуурчдын суурин төлөөлөгчийн заавар,удирдлагаар Оюутолгойн асуудлыг монголын ард түмэнд ашигтай хийхээр зүтгэж байсан Н.Энхбаярыг хуйвалдаанаар хамтран унагаж энэ хорлон сүйтгэх ажиллагааг эхэлсэн.баяр саяхан гэмгүй царайлан ,огт буруугүй,хэлмэгдсэн,юм мартдаггүй өшөөрхөг хүмүүс л оролдоод байна гэхчлэн бичсэн байна билээ.Ганц Н.Энхбаяраас бусад нь бүгд манай талд урвасан гэж тухайн үед АНУ с Монгол улсад суж байсан Элчин Сайд Минтон гэгч Вашингтон руу явуулсан нууц захидалдаа бичсэнийг Жулиан Ассанж ил тод болгосон."Эх оронч" нямдорж хүртэл аль хэдийн урвачихсан юм билээ.Сая баабар гэгч сатана баяр, элбэгдоржийн МАНАН бүлэглэлийнхнийг цуглуулж террорист үйл ажиллага явуулах төлөвлөгөөгөө хэлэлцэж боловсруулсан.
Burangui hvchin gej Jenkoogiin bvlegiig l helne dee! Tvvnii trolluud tolgoigoo undiilguud baigaamuu daa!
Сайхан хэлж. Үнэн үнэн.
90 онд Монголын хууль ёсны төрийг унагаж Монгол улсын төрийг булаан авсан балмадуудад Монголын төрийн нэрийг барьж дахин хорогдох зай олдохгүй.Харин ингээд хууль бусаар хэн чадсан нь Монголын төрийн нэрийг бариад дураараа дургиж болдог юм байна гэсэн алдаатай бодолтой өөр бүлэг этгээд гарч ирэх санаа байх шиг байна .Гэвч чадахгүй .Монгол улс нэг ийм байдалтай гуйваж гангаж явсаар төр эзэндээ ирж хулгайч дээрэмчид шорондоо орж сална .Хамгийн хорлолтой нь шашины бүлэглэлүүд ард нь бантагнуулаж байдаг гэдэгийг хэн ч мэдэхгүй байгаа юм .Тэгсэн ч шашины балмадууд савж унах нь тодорхой байгаа.
Чаушеску - даач , хамсаатнуудынх нь хамт ...
Elbegdorj bayar hoyor ydahgyi ardyydiin haraalaar chaasaa harah biz dee!!!haraal idsen nobsnyyd chini zasaglaj baih yedee asar ikhe aldaa gargaj Mongol ylasiig doroituulan alsiin ireedyig ni haranhyilsan byzar sibsegt teriin tergyynyyd baij dee!!
засгийн газрыг огцруулна гэж нийтээрээ дагаж сэвхээ болиод ард иргэд маань засгаа хамгаалах хэрэгтэй ямар алдаа дутагдал гаргахгүй хүн гэж байхгүй.засаг унагах янз бүрийн мэх гаргаад байгаа рио_ийн шахруу горьдогчдыг бүү баярлуул.засаг тогтвортой байж гэмээн монгол тэсч үлдэнэ.
Өөрсдийгээ хэлмэгдсэн гэгдэх хүний үнэргүй эх орон , ард түмний эсрэг увайгүй шударга бус гэрээ хийсэн шуналтай хулгайч нарыг дэндүү хөнгөн яллаж одоо дахин төр самрах дээрээ тулж байна.Цаазын ялаа сэргээж энэ мэт гадны гар хөл болсон хулгайч луйварчдыг бүгдийнх нь хөрөнгийг хуу хурааж толгойг авах ёстой.Яасан идэж ууж ханаж цаддаггүй үхээрийн амилсан хар шуналын бирдүүд гэж ийм байдаг байхдаа.
дахиад л захиалагтай мэдээ байна
Чадваргүй засаг огцрох гэхээрээ хадны мангаа гаргаж ирж, тархи угааж байна. Угаасаа урдах засгаа муулж, попорч л гарч ирсэн улс. Үнэнд гүйцэгдлээ.
Oyunerdene mini tun bolgoomjtoi seremjtei baigaarai! Naad novshnuudaan daxij sexexeergvi bvr nam darax xeregteid ee!Darui yaraltai.
Ben ch zugeer bj bgaad shorond orhiig hushevdee hurelsuh erunhiilugch oyunerdene erunhii said nar bol hunii uuriigui hudalch hulgaichaa ylgay l geed bgaa ted ni ch muchuuguu uguhdui uzej tarj bgaa harin irged mini ene minii nam ene mini naiz mini yum geed hulgaichuudiin tald tsuuhuun hun, namchinguud, huuli busaar bayjigsad uul uurhain ezed dagaj namiraad baigaan ydaad ter dotor tolgoi ni eregsen namaa geed bgaa tarhia ugaalgasan humuus ni zaigaa bariad eldev uduun hatgalag jagsaal tsuglaand ni orhoo baichval naaduul chini tegesgeel kamer ka.ertaa zahia nomoo bicheel bj bhiin baigaanshdee
mongolyn 1 homeriin daisan bol Elbegdorj Badamjunau Enkhbold ene 3 bol tsadaj xanaxaa bolyson mangasnuud
Энэ хүмүүсийн мэдлэгийг төрд ашиглах хэрэгтэй юм бишүү ийм хэцүү хүнд үед хамтраад ажиллаж яагаад болохгүй гэж тэгвэл Н.Энхбаяр төр рүү авирсаар байгаад гарч байгаан бишүү алдсан нь их ч эх орон ард түмэнээ гэсэн зөв санаа нь их байлгүйдээ
Риогийн угаадас долоогчид сүүлийн үед галзуураад байгаа нь үнэн. Риогоо Монголоос хөөж гаргах хэрэгтэй. Даан ч ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр ОТ асуудлыг мэдлэг чадвар хомс улсууд удирдаад байгаа учир Рио Тинтог улам оодруулаад л байна даа....
жинхэнэ коммунист нийтлэл байна даа.
Энэ С.баяр,М.Энхболд, элбэгдорж тэргүүтэй МАНАН мафын үйл ажиллагаа санаархлыг бүрмөсөн тас цохихгүй бол цаашдаа ч монголыг доройтуулах хортой, хар мөртэй амьтад шүү дээ. иймд УИХ, засгийн газар зоримог ажиллах шаардлагатай байна.
Оюун эрдэнийн захиалгаар тагнаж , захиалж бичсэн бөгөөд өрсөлдөгчөө нам дарах гэсэн тархи угаалт.
С.Баяр бол ясны төрөлхөөсөө шударга хүн.Хань хамсаатуудаа зөв олох ёстой.
Лав ОТ сэргэхээс сэргииж монголчуудыг дахин нэгнээр алалцуулах гадны даалгавартай гао хөлишиг
Үүнийг хэвлэж тарааж баыгаа нь ч гэнэ биш з/бтай хорлох ажиллагаа баых. Эх сурвалжийг нь тодруулж байж гаргамаар. Нийгмийг талцуулж ажил унагасны хооыг хэн харуцах уу?