Оросууд, хятадууд асар их хэмжээний авлига авахаас татгалзсан талаар нэгэн сонирхолтой мэдээ “voltairenet.org” сайтад нийтлэгджээ. Эхлээд саяхны түүх өгүүлье. ОХУ, Хятад улс хоёрдугаар сарын дөрвөнд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг уриалсан НҮБ-ын тогтоолд хориг тавьсныг бүгд мэднэ. Гэтэл НҮБ-ын тэр хуралдааны өмнөхөн Бахрейны Гадаад харилцааны сайд, шейх Халид бин Ахмед бин Мохаммед Аль Халиф Москвад айлчилсан билээ.
Тэрбээр “Хэрэв НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхээсээ татгалзвал таван тэрбум долларыг өгье” гэж оросуудад санал болгожээ. Энэ мөнгийг Бахрейн, Саудын Араб, Кувейт, Катар, Арабын Нэгдсэн Эмир улс, Оман улс цуглуулсан гэнэ. Харин ОХУ тэр мөнгөөс эрс татгалзжээ.
Түүнчлэн Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябаог нэгдүгээр сарын 18-нд Катарын нийслэл Дохуд айлчлах үеэр мөн л таван тэрбумыг өгье гэжээ. Харин хятадууд элгээ хөштөл хөхрөлдсөн хэмээн “voltairenet.org” сайтад бичсэн байна.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0