Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд найрамдах Франц улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол, Францын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1923 оноос эхлэлтэй. Тэр цагаас хойш Францын Элчин сайдын яам виз, тэтгэлгийн зохион байгуулалтын асуудлаар дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирсэн. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 2015 оноос хойш хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хамтарсан тэтгэлгээр жил бүр 10 монгол иргэнийг Францын их, дээд сургуулиудын магистрантурт илгээдэг байсныг цар тахлын хүндрэлээс шалтгаалан тэтгэлгийн тоог зургаа болгосон юм. Цаашид тэтгэлгийн санхүүжилт, квотыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа БШУ-ны сайд дурдлаа.
БШУ-ны сайдын санаачилгаар Францын ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад ямар сэтгэл судлалын үйлчилгээ үзүүлдэг, сургуулийн сэтгэл судлаачдыг хэрхэн бэлтгэдэг зэрэг асуудлаар харилцан туршлага солилцох сургалтыг зохион байгуулсан. Энэ хүрээндээ Францын талтай сургуулийн орчинд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад дэмжлэг хүслээ.
Уулзалтын үеэр Франц улсын Сенатын гишүүд Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан Боловсролын тухай хуулийн шинэчлэлийн талаар онцлон тэмдэглэв.
Мөн Франц улсын хувьд 3-5 настай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ олгодог тогтолцооны талаар Сенатын гишүүд туршлагаасаа хуваалцлаа.
Талууд Монгол, Францын Боловсролын яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлнэ хэмээлээ гэж БШУЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл0
ТҮҮХЭЭ СЭРГЭЭХ НЬ ЗӨВ ШҮҮ ЭНЭ МУУ ӨМХИЙ БАТҮҮЛ ЭЛБЭГДОРЖ НАР МОНГОЛЫН ТҮҮХ ХАРИЛЦААГ ҮГҮЙСГЭЖ БАЙСААР ИРСЭН ОРКУУД
Ардчилсан гамингууд өнгөрсөн цаг үеийг чинь муулж байвал үхэр монголчууд та нарыг доромжилж байна гэсэн үг.
Basttulga Batuul Elbegdorj uurdiinhoo avgai boditoor social olon niited tavhcih l a daa.Ichsen hun hun alna gedeg bolood bna
Bi hor naruulj horon arga herglehhs oor arga medehgui geech
МАН-ын Француудыг хулхидаж мөнгө идэх аргаа хайж байгаа.Ардын хүүхэд Францад тэтгэлэгтэй сурна гэж хэзээ ч байхгүй шүү..
Дотоодын их сургуулиудаа анхаарахгуй гадаад гээд сэвээд л
Yasan yah ve? Gadaadinhan ta nariz harб hulj bgaaa/Er ni bi yah yostoi yum Batuuliiun huvid gadaadiinii huvid,.Amrtcachuudiin humsand gai bolood bagage mongolchuud avtah geed bsn yum uu?
Americachuudiin humsand mongol sanaa zavaad bgaa yun uu.?Yalnabguya Battulgaas president.Uyanga as policuians.O dont care mongol all i care american nails and toys
Европын орнуудын удирдагчид өөрийн улс үндэстнийхээ оршин тогтнол ард түмнийхээ амь амьдрал хойч ирээдүйд санаа тавихгүй байж өөрсдөд нь огт хүртээлгүй хаа холын харийн улс орнуудын иргэд болон гадны хууль бус дүрвэгсдэд санаа тавиад байх юм. Европын орнууд ийм тэнэг удирдагчидтай байсаар байвал европын орнууд нээх удаан оршин тогтнохгүй устах болно.