Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Тус ажлын хэсэг өнөөдөр (2021.08.12) Монголбанк дээр хуралдаж, дараах сэдвүүдэр хэлэлцүүлэг хийлээ. Виртуал хөрөнгийн салбарын олон улсын туршлага, зохицуулалтын талаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн талаар Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар, Виртуал хөрөнгийн зохицуулалтын олон улсын хандлага болон Монгол Улс дахь виртуал хөрөнгийн мэдээллийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ДҮТОГ Б.Долгорсүрэн нар тус тус танилцуулав.

Монгол Улс 2019 оны аравдугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага (ФАТФ)-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын тоонд орж, үүнээс 1 жилийн дараа 2020 оны аравдугаар сард тус жагсаалтаас амжилттай гарсан байдаг. Энэхүү жагсаалтаас гарах явцад ФАТФ-ын зүгээс гаргасан техник, мэргэжлийн 40 зөвлөмжийн 15 дугаарт “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг хянаж зохицуулах, бүртгэлжүүлэх, энэ төрлийн харилцааг хууль эрх зүйн орчинтой болгох” асуудал хөндөгдсөн юм. Энэ хүрээнд улс орнуудыг шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ, тодруулбал виртуал хөрөнгөтэй холбоотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрэх эрсдлийг үнэлж, хууль эрх зүйн орчин бий болгохыг үүрэг болгосон байдаг.

Энэ хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллага хамтран Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.
Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар төслийн талаарх танилцуулгадаа, Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага (ФАТФ)-ын олон улсын стандартыг баримтлах үүднээс хуулийн төсөл боловсруулах шаардлага үүссэн. Нөгөөтээгүүр, Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ явуулж байгаа хувийн байгууллагуудын үйл ажиллагааг хуульчлах, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага ч бий. Өнөөдрийн байдлаар дотоодын виртуал биржүүд дээр албан бус дүнгээр 1.9 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энэ дүн нь тухайн салбар хэр өргөжиж байгаагийн илэрхийлэл юм. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа дотоодын байгууллагууд олон улсад үйл ажиллагаа явуулахад, эсхүл гадаадын компани манай улсад хөрөнгө оруулахад хууль эрх зүйн орчин бүрдсэн байх нь нэн чухал үзүүлэлт гэдгийг тэрбээр онцолж байлаа.
Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, виртуал хөрөнгө цахим мөнгөнөөс өөр ойлголт юм. Цахим мөнгө бол үндэсний төлбөрийн системийн дагуу төгрөгтэй 1:1-ийн ханшаар харьцдаг. Виртуал хөрөнгө бол эдийн бус хөрөнгөд тооцогддог. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцан ажиллахаар төсөлд тусгагдсан гэлээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг батлах гол шаардлага нь ФАТФ-ын зөвлөмж дээр үндэслэж байгаа. Түүнчлэн иргэдийн зүгээс крипто валют буюу койнуудын талаар бүрэн ойлголтгүйгээс болж цахим залиланд өртөх магадлалтай байна. Крипто валют бол төлбөрийн хэрэгсэл биш" гэдгийг онцлон хэлэв. Хуулийн төсөл батлагдвал зах зээлд гарч байгаа койнуудыг бүртгэлжүүлж, койныг гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд тодорхой шаардлагуудыг тавих талаар зөвлөлдөж байгаа талаараа тэрбээр дуулгалаа.
Дэлхийн 81 улс крипто валютыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүний үр дүнд тус орнуудын гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэж, дижитал өрсөлдөх чадвар өсч байгаа эерэг үзүүлэлтүүд гардаг байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Б.Энхбаяр нар оролцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Крипто биш крүпто юм л даа . Бас л буруу явчихлаа нөгөө Киөер гэдэг шигээ . Бас л Оросуудыг дуурайсан биз . Уул нь бид чинь тусгаар улс биздээ.
Huts.tegeed boloo.
Munkh amidral chamd baigaa yum bna tiimee.zuv yavaachei.
Дэлхий даяар крептовалтын цунами эхлээд байхад манайхан хэдэн шуудай элсээр далан барьж хамгаалах юм уу, сөрөх юм биз дээ. Та нар энэ талаар юм мэдэхгүй цэцэрхэж байгаа шүү дээ. Энэ эрин зууны чанар чинь ертөнц бодит ба бодит биш гэж хуваагдаад явж байна. Их хурлын гишүүн ичиж, нүүр улайм юм ярьж байна лээ. Крептовалют дэлхийн санхүүг ноёлж, банкны шулах аргыг алсдаа өөрчилөх юм шиг байна лээ.Сайн судалж хийхгүй бол орчилонгийн доог болно шүү!!!
Yundaa mangartaad baigaan tolboriin heregsel bish shuu dee elon musk hurtel tatgalzaad ehelsen
Ene Zdu id medekhgyi yum, oroltsokhgyi ajil algaa! Avaad zaraad bolj bval tolboriin kheregsel mon! Aygyi bol oorsdoo kheden koin darchikhsan l suuj bgaa! JDY khulgailna , barigdakhaaraa Tolchikhson gej shaana! Tolson ch gsn tymnii khorongiig khulgailsan bol Khulgaich! Bogs doloogch Yamar surguuli togsson bilee ingekhed! Enenii Tsakhim ertontsiig medekh gej yu baikhbee! Khyrelsykhiigee doloogood yavj bval barav!
Chamtai haritsuulah argagui medleg bolovsroltoi zaluudaa orkoo
ломбардаа, хиймэл хумс сормусаа бүртгэлжүүл
За тэгээд мэддэгээм нь асуу даа !!! Хальт мульт ойлгоод маваж явдаг даа манайхан
uls ornii mungun temdegt ter ulsiinhaa ediin zasgiin chadavhi dotoodiin niit buteegdhuun zeregeer batalgaajdag harin ene nuhurd bol tiim zuil baihgui shuu neg l udur ta nar tolgoigoo shaana