sonin.mn
ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тэргүүтэй бус нутгийн асуудлуудыг зохицуулахад АНУ, Япон, БНСУ-ын хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ гэж Төрийн департамент мягмар гарагт мэдэгдэв.
АНУ-ын хоёр холбоотон орны харилцаа түүхэн асуудлуудын улмаас урт хугацааны турш хурцадмал байгаа энэ үед гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг ийнхүү уриалсан байна. В.Шерман мягмар гарагт Японы Гадаад хэргийн дэд сайд Такэо Моритой Токио хотноо уулзсан юм.
 
“Төрийн нарийн бичгийн даргын орлогч, Гадаад хэргийн дэд сайд нар Солонгосын хойгийн цөмийн зэвсгээс ангижруулах, “COVID-19”, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нийлүүлэлтийн бат бэх сүлжээг хангах зэрэг дэлхий дахинд 21 дүгээр зуунд тулгамдаж буй сорилтуудыг даван туулахад гурван талын хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв” гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ.
В.Шерман Азид найман өдрийн айлчлал хийж буй бөгөөд удахгүй БНСУ, Монгол Улсад айлчлах юм. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг