sonin.mn
Монгол Улсын Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийн тухай Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж, мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр:  “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт  ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг мэдэгдсэн билээ. Өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар Авлигын эсрэг ажлын баг байгуулахыг баталлаа.
 
Монгол Улс авлигын эсрэг өнгөрсөн 30 жил ямар үр дүнд хүрсэн талаар тодорхой хэмжигдэхүүн үзүүлэлт байдаггүй байсан. Иймээс Монгол Улсын Засгийн газраас Олон улсын байгууллагын гаргадаг авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтийг хоёр оронтой тоо буюу 100-аас доош оруулах зорилт дэвшүүллээ.
 
Авлигын эсрэг ажлын багийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар ахлах бөгөөд баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байна.
Энэ зун авлигыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн." гэв.