сонин mn
ВАШИНГТОН. /TASS/. Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ хоёр улс хоорондын нийтлэг ашиг сонирхлыг олохыг эрмэлзэнэ хэмээн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ.
“Та бүхний сайн мэдэж байгаачлан Ж.Байден ОХУ-ын ерөнхийлөгчтэй өмнө нь хамтарч ажиллаж байсан. Тэр ямар найдвар төрүүлэхээ мэддэг нь илт. Энэ уулзалт нь итгэлцлийн, найрсаг харилцаатай холбоотой бус санаа зовоож буй асуудлуудаар шулуухан, нээлттэй байх харилцааны ямар цэгүүдийг олох боломжтой вэ гэдгийг илрүүлэх зорилготой уулзалт юм” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв.  
 
 
 
 
“Хэд хэдэн дээд хэмжээний уулзалтад оролцохын өмнө бэлтгэлээ базаахад Ж.Байден хэсэг хугацаа зарцуулсан ч түүнд улс төрийн арвин туршлага бий. Түүний айлчлалын бэлтгэл маш сайн хангагдсан. Тэрбээр Ерөнхийлөгч В.Путинтэй хамтран ажиллах ямар боломжууд байгааг туслахуудтайгаа хээлэлцэж, цаг заваа зарцуулах нь гарцаагүй. Гэсэн ч үүнд тэрбээр 50 жил бэлтгэгдсэн гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу” хэмээн Жен Псаки мөн ярьжээ.
 
 
 
Кремль болон Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, В.Путин, Ж.Байден нарын уулзалт Женев хотод 6 дугаар сарын 16-нд болно. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хөгжлийн байдал, хэтийн төлөв, стратегийн тогтвортой байдлын асуудлыг хөндөхөөс гадна цар тахалтай тэмцэх, бүс нутгийн сөргөлдөөнийг зохицуулах зэрэг олон улсад тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ. Энэхүү уулзалт нь Ж.Байден үүрэгт ажилдаа орсноос хойших хоёр улсын удирдагчдын анхны уулзалт болох юм.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг