сонин mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн найм дахь удаагийн санал хураалт өнөөдөр албан ёсоор 07 цагт улс орон даяар эхэлж 22.00 цагт дууслаа.
Нийт сонгогчдын 58.99 хувь нь саналаа өгсөн бөгөөд үүнээс Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх 67.5 хувийн санал авсан бол АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ 5.9, "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат 20.6 хувийн санал авчээ.
Мөн  66 орчим мянган хүн "цагаан сонголт" буюу нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжээгүй байна.
 
С.Сарнай